"Strawberry Swing" нь Британийн рок Coldplay хамтлагийн бүтээл юм. 2009 оны 9-р сарын 13-нд энэ дуу нь хамтлагийн 4 дэх студи цомог Viva la Vida or Death and All His Friends (2008)-н 5-р сингл болж худалдаанд гарсан. Дууг хамтлагийн бүх гишүүд бичиж Маркус Дравс, Бриан Эно, Жон Хопкинс болон Рик Симпсон нар продюсер хийсэн. Энэ дуу нь хөгжмийн шүүмжлэгч нараас голлон эерэг үнэлгээг авсан ба үүндээ Крис Мартины дуулалт болон дууны бүтээгдсэн байдал хэмнэлийг өндрөөр үнэлжээ.

"Strawberry Swing"
Coldplay-гийн Viva la Vida or Death and All His Friends цомогт багтсан Сингл
Худалдаанд гарсан огноо2009 оны 09-р сарын 13 (2009-09-13)
Бичүүлсэн2007 оны 12-р сар
Жанр
  • Алтернатив рок
  • Фолк[1]
Үргэлжлэх хугацаа
  • 4:11 (Студи хувилбар)
  • 4:09 (Радио хасалт)
СтудиParlophone
Зохиогч
Хөгжмийн зохиолчКрис Мартин
Продюсер
  • Маркус Дравс
  • Бриан Эно
  • Жон Хопкинс
  • Rik Simpson
Viva la Vida or Death and All His Friends track listing
1.Life in Technicolor

2.Cemeteries of London
3.Lost!
4.42
5.Lovers in Japan/Reign of Love
6.Yes
7.Viva la Vida
8.Violet Hill
9.Strawberry Swing

10.Death and All His Friends
Viva la Vida or Death and All His Friends цомгийн дуунуудын жагсаалт
Violet Hill
(8)
"Strawberry Swing"
(9)
Death and All His Friends
(10)

"Strawberry Swing" нь Британийн сингл дууны жагсаалтын #158-р байранд бичигдсэн бол Польш болон Холландын дууны жагсаалтанд #5-р байранд бичигджээ. Дууны клип нь хөдөлгөөнт анимэйшнээс бүрдсэн ба Shynola найруулжээ. Энэ клип нь 2010 оны MTV Video Music Awards-н "Best Breakthrough Video" төрөлд нэр дэвшсэн. Хамтлаг энэ дуугаа 2008 оны Viva la Vida Tour аялан тоглолтондоо дуулсан ба 2009 онд гарсан LeftRightLeftRightLeft амьд цомогт багтсан.

Эшлэл засварлах

  1. Downer, Adam (9 June 2008). "Coldplay - Viva la Vida (staff review)". Sputnikmusic. Retrieved 2 April 2014.