Safety нь английн Coldplay хамтлагийн анхны бие даан гаргасан цомог юм.Энэхүү цомог нь 1998 оны 5-р сарын эхээр бичигдсэн бөгөөд Рекорд бичлэгийн компаниудад өөрсдийгөө таниулах зорилготой гаргажээ.Coldplay хамтлагийн менежер Пил Харвэй 200 орчим фунт стерлинг хувиасаа гарган Safety цомгийг хэвлүүлжээ.

Safety
Coldplay хамтлагийн анхны цомог
EP Safety EP
Худалдаанд гарсан 1998 оны 5-р сарын 25
Бичүүлсэн 1998 оны 5-р сарын эхээр Sync City студид
Жанр Алтернатив Рок, Инди Рок
Нийт хугацаа 14:12
Хэл Англи
Шошго Өөрсдөө бие даан
Продюсер Coldplay
Nikki Rosetti
Coldplay хронологи
Safety EP
(1998)
The Blue Room EP
(1999)

Coldplay энэхүү цомогоо ердөө 500 хувь хэвлүүлсэн бөгөөд тухайн үедээ өөрсдийнхөө анхны цомогоо гаргасан нь тэдний хувьд том амжилт болж байжээ.Үүнийхээ тэд ердөө 50 ширхэгийг нь цомгиин дэлгүүрүүдээр тараарсан бөгөөд үлдсэнийг нь гэр бүл,найз нөхөд,рекорд бичлэгийн компаниудад бэлэглэжээ.Одоо энэхүү цомиг нь борлуулалтанд байдаггүй бөгөөд маш ховор цомгийн нэг юм.eBay дээр нэгэн удаа энэхүү цомог 2000 фунт стерлингийн үнэ хүрж байжээ.

Safety цомогт багтсан дуунууд нь Coldplay хамтлагийн дараагийн цомгууд болох Blue Room, Such A Rush зэрэгт багтсан.

Цомгийн нүүр зураг дээрх хүн Крис Мартин бөгөөд түүний зургийг хамтлагийн найз Жон Хилтон авчээ.

Цомогт багтсан дуунууд засварлах

  1. "Bigger Stronger" – 4:49
  2. "No More Keeping My Feet on the Ground" – 4:31
  3. "Such a Rush" – 4:57