ONE OK ROCK нь 2005 онд байгуулагдсан Японы рок хамтлаг. Тэдний тоглодог урсгал нь альтернатив рок, поп рок, пост-хардкор. Ямашита Тоорү ахлах сургуульд байхдаа амьд хөгжмийн хамтлаг байгуулахаар шийдэн Така, Тоорү, Рёота, Томо, Алекс гэсэн 5 гишүүнтэйгээр анх хамтлагийг үүсгэн байгуулж байжээ. Харин 2006 онд анхны бөмбөрчин Томо, 2009 онд соло гитарчин Алекс хамтлагаас гарч, 2007 онд шинэ бөмбөрчин Канки Томояаг хамтлагт аван одоог хүртэл уг хамтлаг энэ бүрэлдэхүүнээрээ уран бүтээл туурвиж байна. Тэд Crows Zero киноы дуу "Naihi Shinsho"-г, мөн Black Rock Shooter тоглоомны "The Beginning" дууг дуулсан.

ONE OK ROCK
Ерөнхий мэдээлэл
ГаралЯпон
Хөгжмийн урсгалАльтернатив рок, Панк рок, Рэп рок, пост-хардкор
Идэвхтэй2011–одоог хүртэл
СтудиA-Sketch

Warner Bros

Fueled by Ramen
Цахим хуудасАлбан ёсны цахим хуудас
Гишүүдийн нэрс
Така (Мориүчи Такахиро)
Тоорү (Ямашита Тоорү)
Рёота (Кохама Рёота)
Томояа (Канки Томояа)
Өмнөх гишүүд
Алекс
Томо

Гишүүд засварлах

Така буюу Мориүчи Такахиро засварлах

(森田 貴寬) 1988 оны 4-р сарын 17-нд Токёо хотод төрсөн. Хамтлагийн гоцлол дуучин. Тэрээр Японы тэр үедээ л үнэхээр нэр алдарт хүрээд байсан дуучид болох Мори Шиничи болон Мори Масако нарын том хүү юм. Така 2002 оноос эхлэн аавынхаа хамгийн алдартай дууг дуулан урлагт хөл тавьсан ба түүнийг алдарт дуучдын хүү болохоор тухайн үеийн энтэртайнмэнт ертөнц томоохон анхаарал хандуулж байсан. Тэрээр 2003 онд Johnny JR-н доорх 8 гишүүнтэй хөвгүүдийн NEWS гэх хамтлагт 9 дэх гишүүнээр орсон боловч хичээл номдоо анхаарахаар тус хамтлагийг тэр ондоо орхиж байжээ. Хэдий хэвлэл мэдээлэлд хийсэн мэдэгдэл дэх шалтгаан нь сурлага байсан ч сэтгүүлд хэвлэгдсэн түүний зурагнаас болоод Johnny JR. түүнийг хамтлагаас хөөсөн ч гэх яриа бий. Хамтлагаас хөөгдөж, буцаад очих сургуульгүй болсон байсны дээр тэр онд нь түүний эцэг эх 2 салахаар шийдэн, Така хэсэг эмээ дээрээ амьдарч байгаад удалгүй ганцаар амьдрах болсон. Байрныхаа түрээсийг төлөхийн тулд өдөр нь цагийн ажил хийж орой нь дуулж мөнгө олдог байжээ. Удалгүй хамтлагийн ахлагч Тоорү санамсаргүй байдлаар түүний дуулж байхыг сонсоод түүнд санал тавьж, нилээн урт хугацаанд гуйж гувшсаны эцэст Така ONE OK ROCK хамтлагт орсон.

Тоорү буюу Ямашита Тоорү засварлах

(山下 亨) 1988 оны 12-р сарын 7-нд Оосакад төрсөн. Хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин бөгөөд ахлагч. 2009 онд соло гитарчин Алекс хамтлагийг орхих хүртэл тэрээр айзамт гитарчны үүргийг гүйцэтгэдэг байсан ч Алексыг явснаас хойш тэрээр гоцлол болон айзамт аль алиныг нь тоглож байгаа билээ. Тэрээр хамтлагийн хуучны зарим дуунд рэп үглэдэг байсан бөгөөд ихэнх дуунуудад арын хоолой хийдэг. Тоорү өмнө нь Рёотатай хамт байсан хип хоп бүжгийн хамтлаг болох Heads-г ахалж байсан. Мөн үүгээр зогсохгүй тэрээр өсвөр насандаа жүжиглэх урлагт өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг байсан агаад Shibuya 15 гэх кинонд дүр бүтээж байжээ.

Рёота буюу Кохама Рёота засварлах

(小浜 良太) 1989 оны 9-р сарын 4-нд Оосакад төрсөн. Хамтлагийн аргил гитарчин. Тэрээр Тоорүтай хамт хип хоп бүжгийн хамтлагт байсан. Тэд зүгээр бүжиглээд зогсохгүй үглэдэг байсан бөгөөд өөрсдийн бие даасан 2 ч цомогтой байжээ.

Томояа буюу Канки Томояа засварлах

(神吉 智也) 1987 оны 6-р сарын 27-нд Хёогод төрсөн. Хамтлагийн бөмбөрчин. Тэрээр хамтлагт орохоосоо өмнө хөгжмийн ESP гэх академид сурдаг байсан. Хамтлаг 2006 онд анхны бөмбөрчин Томог явсанаас хойш хэсэг бөмбөрчингүй тоглодог байсан ба таньдаг багшаараа дамжуулан Томояатай холбогдож байжээ. Хэдий тэрээр хамтлагт бөмбөрчин хийдэг байсан ч 2007 онд хамтлаг албан ёсоор дебют хийх хүртэл албан ёсны бөмбөрчин байгаагүй.

Хуучин гишүүд: засварлах

Алекс буюу Онизава Александр Рэимон засварлах

(鬼澤アレクサンダー礼門) 1988 оны 3-р сарын 19-нд Сан Францискод төрсөн. Канад болон Японы эрлийз модель тэрээр 2009 он хүртэл хамтлагийн соль гитарчин хийсэн. 2009 онд Алекс олон нийтийн газарт зүй бус үйлдэл хийсэн хэрэгээр цагдаад баривчлагдсан бөгөөд энэ хэргээс нэг их удалгүй хамтлаг албан ёсоор түүнийг хамтлагаас гаргаж байгаагаа олон нийтэд зарлажээ.

Томо буюу Кояанаги Юү засварлах

(小柳友) 1988 оны 8-р сарын 29-нд Кёотод төрсөн. Хамтлагийн хуучин бөмбөрчин. Тэрээр 2006 оны 6-р сард багын мөрөөдөл болох жүжигчний замналаа хөөн хамтлагийг орхисон.

Бүтээлүүд засварлах

Цомгууд засварлах

Он Мэдээлэл
2007 Зэитакүбёо (ゼイタクビョウ)
  • Гарсан огноо: 2007 оны 11-р сарын 21
2008 BEAM OF LIGHT
  • Гарсан огноо: 2008 оны 5-р сарын 28
2008 Канжо Эффект (感情エフェクト)
  • Гарсан огноо: 2008 оны 11-р сарын 12
2010 Niche Синдром (Nicheシンドローム)
  • Гарсан огноо: 2010 оны 6-р сарын 9
2011 Занкёо Реферэнс (残響リファレンス)
  • Гарсан огноо: 2011 оны 10-р сарын 5
2013 Жинсэи×Бокү= (人生×僕=;)
  • Гарсан огноо: 2013 оны 3-р сарын 6
2015 35XXXV
  • Гарсан огноo: 2015 оны 2-р сарын 11
35XXXV Deluxe Edition
  • Гарсан огноо: 2015 оны 9-р сарын 15
2017 Ambitions
  • Гарсан огноо: 2017 оны 1-р сарын 11

Мини цомгууд засварлах

Он Мэдээлэл
2006 ONE OK ROCK
  • Гарсан огноо: 2006 оны 11-р сарын 21
2006 Keep It Real
  • Гарсан огноо: 2006 оны 5-р сарын 28

Синглүүд засварлах

Он Нэр Орсон цомог
2007 "Наихи Шинсо" (内秘心書) Зэитакүбёо (ゼイタクビョウ)
2007 "Юмэ Юмэ" (努努-ゆめゆめ-)
2007 "Эт Сэтэра" (エトセトラ)
2008 "Хицүзэн Мэйкэр" (必然メーカー) BEAM OF LIGHT
2008 "Кои но Аибоү Кокоро но Кюпид" (恋ノアイボウ心ノクピド) Канжо Эффект (感情エフェクト)
2010 "Канзэн Канкакү Дример" (完全感覚) Niche Синдром (Nicheシンドローム)
2010 "Жибүн ROCK" (じぶんROCK)
2011 "Ансвер из Неар" (アンサイズニア) Занкёо Реферэнс (残響リファレンス)
2011 "Re:make/No Scared"
2012 "The Beginning" Жинсэи×Бокү= (人生×僕=;)
2012 "the same as..."
2013 ""Deeper Deeper/Nothing Helps""
"Clock Strikes"
2014 "Mighty Long Fall/Decision" 35XXXV
2015 "The Way Back - Japanese Version" 35XXXV Deluxe Edition
2016 "Always Coming Back" Ambitions
"Taking Off"
"Bedroom Warfare"