NCT (хамтлаг)

23 гишүүнтэй

NCT ( сол.:엔시티) — Өмнөд Солонгосын S.M. Entertainment - н эрэгтэй хамтлаг юм. NCT нь одоогоор 23 гишүүнтэй ч цаашид ч олон гишүүд нэмэгдэн дэлхийн томоохон хотуудад дэбют хийнэ гэж S.M. Entertainment-н үүсгэн байгуулагч И Сү Ман мэдэгдсэн юм. Одоогоор NCT U (Үндэс суурь) ,NCT 127 (Сөүл-н уртраг), NCT DREAM(өсвөр насныхны юнит байсан ч больж тогтвортой юнит болсон), NCT 2018, WayV(Хятадад үйл ажиллагаа явуулдаг юнит) гэх юнитүүдтэй байгаа.

NCT / ЭнСиТи
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлСолонгос хэл, Хятад хэл, Англи хэл, Япон хэл
УрсгалK-Pop, Hip hop, R&B
Танил үе2016 он - Одоо
ХөтөчӨмнөд Солонгос S.M. Entertainment
Гишүүн (23)* Тэил
  • Жонни
  • Тэюун
  • Юүта
  • Дуёон
  • Күн
  • Тэн
  • Жэхён
  • Винвин
  • Жонү
  • Лукас
  • Марк
  • Шяаожүн
  • Хэндэри
  • Рэнжүн
  • Жэну
  • Хэчан
  • Жэмин
  • ЯнЯн
  • Чэнлэ
  • Жисон
  • Шотаро
  • Сончан
Цахим хаягnct2020.com

Түүх засварлах

Дэбютээс өмнө засварлах

2013 оны 12 сард SM Entertainment SM Rookies-н анхны гишүүдийг танилцуулсан ба тэдэн дотор NCT-н гишүүд байв. 2016 оны 1 сар хүртэл 16 гишүүдийг танилцуулжээ. Жонни, Юүта, Тэн, Марк, Рэнжүн нар SM Global Auditions-р, зарим нь casting-д өртөх зэргээр олон төрлийн замаар орж ирэв.

2016 оны 1 сард И Сүман SM Coex Artium-д "SMTOWN: Neo Culture Technology 2016" гэх танилцуулга танилуулж, шинээр гаргах хөвгүүдиын хамтлагийнхаа талаар ярьсан юм.

2016 он, NCT U, NCT 127, NCT Dream-н дэбют засварлах

2016 оны 4 сарын 4-нд S.M. Entertainment NCT-н анхны юнит NCT U - г эдгээр 6-н гишүүдийг танилцуулсан: Тэил, Тэюун, Дуёон, Тэн, Жэхён, Марк. NCT U 4 сарын 9-нд анхны сингль дуу болох "The 7th Sense" гаргасан ба дараагаар нь 4 сарын 10-нд "Without You", гэх сингль дуугаа 2 хувилбартай цацав (Солонгос хувилбарыг Тэил, Дуёон, Жэхён нар дуулсан бол Хятад хувилбар дээр SM Rookies-н Күн хамтарсан юм.).

2016 оны 4 сарын 9-нд NCT U анхныхааа шууд нэвтрүүлгэг болох NCT On Air-аа Naver V-app ашиглан Super Junior хамтлагийн Kim Heechul-н тусламжтайгаар гаргажээ. Яг энэ өдөр тэд анхны үзүүлбэрээ Күн, Винвин хоёрын хамт Хятадын 16 дахь "Music Feng Yu Bang" шагнал гардуулах ёслол дээр үзүүлсэн. Тэд Солонгостоо 4 сарын 15-нд M!Countdown хөгжмийн нэвтрүүлэг дээр дэбютээ хийж, "NCT Life" гэх нэвтрүүлэгээ 2 улиралаар цацсан ба үүнд бас SM Rookies байсан юм.

7 сарын 1-нд S.M. Entertainment NCT-н дараагын юнит болох NCT 127-г танилцуулсан. NCT 127 нь Сөүлд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд 127 гэдэг нь Сөүлийн уртрагийн координат юм. Энэ юнитын 7 гишүүдийг Тэил, Тэюун, Юүта, Жэхён, ВинВин, Хэчан хэмээн танилцуулав. Тэд дэбютээ 2016 оны 7 сарын 7-нд M!Countdown хөгжмийн нэвтрүүлэгт "Fire Truck" болон "Once Again" дуунуудаар хийжээ. Тэдний NCT #127 цомгийн дижиталаа 7 сарын 10-нд , биет цомгоо 7 сарын 11-нд худалдаанд цацсан. NCT Life-н 3 дахь улирал Пажү хотод хийгдсэн ба 2016 оны 7 сарын 16-нд гарав. 7 сарын 29-нд Coca-Cola болон SM Station хамтран "Taste The Feeling" гэх синглээ цацжээ.

8 сарын 18-нд S.M. Entertainment NCT-н 3 дахь юнит болох NCT Dream-г гаргана хэмээн зарласан. Энэ юнит нь 7 гишүүдтэй: Марк, Рэнжүн, Жэну, Хэчан, Жэмин, Чэнлэ, Жисон. Тэд 8 сарын 24-нд "Chewing Gum" синглээ гарган 8 сарын 25-нд "M!Countdown"-д дэбютээ хийв. 8 сарын 27-нд цомгийн эх хувилбар цацагджээ.

12-р сарын 6-нд NCT 127-н 5 гишүүн (Юүта, Тэюун, Жэхён, Марк, Винвин) тусгай бүжгийн бичлэгийг цацсан ба энэ нь NCT 127-н 2 дахь mini цомог "Limitless" байсан юм. 12-р сарын 20-нд "Switch"-г гаргасан бөгөөд NCT 127-н өмнөх цомог NCT#127-н SR15B-тай хамтарсан нэмэлт дуу байв.

2017 он, 'NCT 127' болон 'NCT Dream' нарын эргэн ирэлтүүд засварлах

2016 оны 12-р сарын 27-нд NCT 127-н бүрэлдэхүүн дээр 2 гишүүн болох Дуёон, Жонни нар нэмэгдэж эргэн ирэлт хийнэ хэмээн зарласан. 2017 оны 1-р сарын 5-нд "Limitless" дууны клип цацагдаж, тэд M!Countdown дээр эргэн ирэлтээ хийжээ. 1-р сарын 6-нд дижитал цомог нь зарагдаж эхлэсэн бол 1-р сарын 7-нд биетээр гаргасан.

NCT Dream анхны сингль цомог болох "The First" цомгоо 2-р сарын 9-нд гаргасан юм. Энэ үеэр хамтлагын Жэмин эргэн ирэлтэнд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй хэмээн S.M. Entertainment зарлав. Тэдний эргэн ирэлтийн анхны тайз M!Countdown байсан ба тэд гол дуу болох "My First and Last" болон "Dunk Shot"-ынхоо үзүүлбэрийг үзүүлжээ. 2-р сарын 14-нд тэд анхны ялалтаа SBS MTV сувгийн The Show-н 100 дахь дугаараас авсан ба энэ нь NCT хамтлагын анхны ялалт байснаараа онцлог юм. NCT Dream 2017 FIFA U-20 World Cup Korea-н албан ёсны элч болсон бөгөөд "Trigger the Fever" албан ёсны дууг 3-р сарын 15-нд цацсан.

3-р сарын 8-нд NCT 127 гишүүд болох Жонни, Жэхён нар нь SBS Power FM-н шинэ программ NCT's Night Night радиогийн шинэ DJ болсон ба тэдний анхны нэвтрүүлэг 3-р сарын 20-нд цацагджээ.

6-р сарын 14-нд NCT 127 3 дахь мини цомог Cherry Bomb-г гаргасан. "Cherry Bomb" нь Billboard болон Idolator-н хамгийн сайн солонгос дуунуудын нэг болов.

8-р сарын 17-нд NCT Dream дахин эргэн ирэлт хийж анхны мини цомог "We Young"-г гаргасан ба дараагаар нь 12-р сарны 17-нд анхны зул сарын дуу болох "Joy"-г цацжээ.

2018 он, Шинэ гишүүд, өргөн хүрээг хамарсан цомог NCT 2018 Empathy засварлах

2018 оны 1 сард NCT U (Тэил, Дуёон, Жэхён) "Timeless"-г SM Station project төслийн хүрээнд гаргав.

1 сарын дундуур SM Entertainment NCT 2018 гэх 18 гишүүдийг оролцуулсан төсөл хэрэгжүүлэхээр болсон. 1 сарын 30-нд SM "NCT 2018 Yearbook #1" гэх бичлэгээ байршуулж, шинэ гишүүд болох Күн, Лукас, Жонүг танилцуулав.

3 сарын 14-нд NCT анхны бүрэн хэмжээний цомог болох NCT 2018 Empathy-г гаргажээ. Цомог 6 синглтэй байсан ба "Boss", "Baby Don't Stop", "Yestoday", "Go", "Touch" (NCT 127), "Black on Black" (NCT 2018) нар багтжээ.

5 сарын 5-нд, NCT Billboard's Emerging Artists chart-д багтсан бөгөөд энд орсон анхны K-pop хамтлаг болов.

9 сарын 3-нд NCT Dream 2 дахь мини цомог болох We Go Up-г гаргасан ба энэ цомгийн дараа Марк NCT Dream-г төгсөх болно гэдгийг SM баталжээ.

9 сарын дундуур Сяаожүн, Хэндэри, Ян Ян нарыг SMROOKIE-р зарласан.

10 сарын 12-ы өдөр NCT 127 анхны бүрэн хэмжээний цомог болох Regular-Irregular-аа, "Regular" гэх гол дуутайгаар цацав. Энэ үед Жонүг нэмэн, 10 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн юм.

11 сарын 23-нд NCT 127 Regular-Irregular-н repackage цомог болох Regulate-ээ "Simon Says" дуутайгаар гаргасан байна. Мөн энэ үед Винвин WayV-н үйл ажиллагаанд оролцох зорилгоор дараагийн эргэн ирэлтүүдэд оролцохгүй болсноо мэдэгджээ.

12 сарын 28-нд NCT Dream "Candle Light" гэх синглээ SM Station төслийн хүрээнд гаргав.

2019 он, WayV-н дэбют, NCT 127-н аялан тоглол болон, NCT Dream ба NCT U-д зориулсан шинэ төслүүд засварлах

2019 оны 12 сарын 31-нд SM Entertainment NCT-н 4 дэх юнит болох WayV (хят: 威神V; дуудлага: Wēi shén V)-г зарласан. Энэхүү юнит нь Хятадад суурилсан ба 7 гишүүнтэй (Күн, Винвин, Тэн, Лукас, Хэндэри, Сяаожүн, Ян Ян). WayV нь SM-тэй хамтран ажилладаг Хятад компани болох Label V-н дор харьяалагддаг. Уг юнит 1 сарын 17-нд NCT 127-н "Regular" дууны Хятад хувилбараар дэбют хийжээ. Тэдний дэбют сингль цомог The Vision нь дижиталаар цацагдсан ба NCT 127-н "Come Back" дууны Хятад хувилбар, "Dream Launch" зэрэг багтсан байв.

1 сарын 26-нд NCT 127 анхны аялан тоглолт болох Neo City – The Origin-г Солонгос, Япон, Хойд Америк, Европын орнуудаар хийхээ зарласан. Аялан тоглолтынхоо үеэр тэд анхны Япон цомог болох Awaken-аа "Wakey-Wakey" нэртэй синглийнхээ хамт 4 сарын 17-нд цацжээ. Тэдний 4 дэх мини цомог болох We Are Superhuman нь 5 сарын 24-нд "Superhuman" гэх гол дуутайгаар гарав.

5 сарын 9-нд WayV анхныхаа мини цомог Take Off-г цацсан.

6 сарын 6-нд NCT Dream "Don't Need Your Love" дуугаа HRVY-тэй хамтран SM Station Season 3 төслийн хүрээнд хүмүүсийн хүртээл болгосон юм.

Үүний дараа 6 сарын 26-ы өдөр NCT Dream гурав дахь мини цомог болох We Boom-г "Boom" гэх гол дуутайгаар гаргав.

10 сарын 29-нд WayV 2 дахь мини цомог Take Over the Moon-ээ цацсан.

12 сарын 13-нд, NCT U (Тэил, Дуёон, Жэхён, Хэчан) "Coming Home" дуугаа SM Station X project-н хүрээнд байршуулжээ.

2020 он, NCT 127-д зориулсан төсөл, NCT Dream-н бүтцийн өөрчлөлт, шинэ гишүүд болон NCT 2020 Resonance засварлах

1 сарын 27-нд NCT 127 "Dreams Come True" гэх дуугаа бэлэг болгон өгч, араас нь 3 сарын 6-нд 2 дахь студийн цомог болох Neo Zone-оо цацсан нь нэг хэсэг эрүүл мэндийн шалтгаанаас болж үйл ажиллагаанд оролцож чадаагүй Жонүг эргэн ирсний баталгаа болов. Үүний дадаа 5 сарын 19-нд repackaged цомог болох Neo Zone: The Final Round-аа гол дуу "Punch"-нхаа хамт шүтэн бишрэгчлийнхээ сонорт хүргэсэн юм.

4 сарын 29-нд NCT Dream 4 дэх мини цомог болох Reload-г "Ridin"-ы хамт гаргасан. Энэ үеэр NCT Dream насанд хүрсэн гишүүд юнитийг орхино гэх бүтцээ өөрчилж, 7 гишүүнтэйгээ үргэлжилнэ хэмээн зарласан ба Марк эргэн ирэв.

5 сарын 20-нд NCT-н юнитүүд тус тусдаа цахимаар тоглолт Beyond LIVE гэх тоглолтыг хийв. WayV-нх 5 сарын 3-нд, NCT Dream-нх 5 сарын 10-нд, NCT 127-нх 5 сарын 17-эд тус тус тоглогджээ.

6 сарын 9-нд WayV анхны бүрэн хэмжээний цомог Awaken the World-оо гаргасан.

9 сард NCT том төсөл хэргэжүүлнэ гэдгээ мэдэгдсэн ба энэ нь NCT 2020 байсан билээ. NCT 2018-тай адил бүх гишүүдээ нэгтгэн, нэг цомог гаргаж 2020 оны 10 сард гаргана гэв. Тэдний 2 дахь цомог NCT 2020 Resonance Pt. 1 10 сарын 12-нд, 4 юнит, 2 шинэ гишүүн болох Шотаро, Сончантай цацагдсан. Цомог цацагдахын өмнө NCT 2020 Resonance Pt. 1 1.1 сая урьдчилсан захиалгатай болсноор NCT-н repackage цомгийг тоололгүй 1 сая хүрсэн анхны цомог болов. Үүний дараа 11 сарын 23-нд NCT 2020 Resonance Pt. 2-г гаргажээ.

12 сарын 4-нд NCT шинэ сингль болох "Resonance"-г цацсан ба энэ нь NCT 2020-н сүүлийн дуу байсан билээ. Уг дуу нь "Make a Wish (Birthday Song)", "90's Love", "Work It", "Raise the Roof"-н remix байсан бөгөөд NCT 2020-д оролцсон бүх 23 гишүүд үүнд оролцсон.

2021 он, Шинэ юнитын дэбют, NCT-Hollywood засварлах

1 сарын 13-нд Star News-н ярилцлага дээр, Сончан шинэ юнит дэбют хийнэ гэдгийг зарлав.

2 сарын 17-нд NCT 127 2 дахь Япон цомог Loveholic-г хүмүүсийн хүртээл болгожээ.

3 сарын 10-нд WayV 3 дахь мини цомог болох Kick Back-г адил нэртэй гол дуутайгаар цацсан.

5 сарын 6-нд SM МGM Worldwide Television Group-тэй хамтран 13-25 насны Америкт тулгуурласан NCT юнит болох NCT-Hollywood-г нэвтрүүлгийн тусламжтайгаар гаргахыг зарлав.

5 сарйн 10-нд NCT Dream анхны бүрэн хэмжээний цомог болох Hot Sauce-г гаргасан нь, 2018 оноос хойших анхны 7 гишүүнтэй эргэн ирэлт болсон. Уг цомог 1.7 сая гаруй урьдчилсан захиалгад хүрч чаджээ.

NCT HOLLYWOOD хэмээн өрсөлдөөнт шалгаруулалтаар нэг хүнийг 24 дахь гишүүнээр сонгоно гэж зарласан байдаг.

Гишүүд засварлах

Нэр Иргэншил Төрсөн он сар өдөр Дэбүт хийсэн Саб-юнит Notes
Тайзны нэр Жинхэнэ нэр U 127 Dream WayV
Тэил / Taeil (태일) Мүн Тэил / Moon Tae Il (문태일) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 1994 оны 06-р сарын 14 (1994-06-14) 2016 оны 04-р сарын 09 (2016-04-09)
Дуёон / Doyoung (도영‬) Ким Дунёон / Kim Dong Young (김동영‬) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 1996 оны 02-р сарын 01 (1996-02-01)
Жэхён / Jaehyun (재현) Жон Юну / Jung Yoon Oh (정윤오) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 1997 оны 02-р сарын 14 (1997-02-14)
Тэюун / Taeyong (태용) И Тэюун / Lee Tae Yong (이태용) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 1995 оны 07-р сарын 01 (1995-07-01) 2016 оны 04-р сарын 15 (2016-04-15) Ахлагч
Тэн / Ten (텐) Читтапон Лийчайяпорнкүл / Chittaphon Leechaiyapornkul (ชิตพล ลี้ชัยพรกุล) Тайланд  Тайланд 1996 оны 02-р сарын 27 (1996-02-27)
Марк / Mark (마크) Марк Ий / Mark Lee Канад  Канад 1999 оны 08-р сарын 02 (1999-08-02) NCT Dream ахлагч
Юүта / Yuta (유타) Накамото Юүта / Nakamoto Yuta (中本悠太) Япон  Япон 1995 оны 10-р сарын 26 (1995-10-26) 2016 оны 07-р сарын 07 (2016-07-07)
Вин Вин / Winwin (윈윈) Дун Си Чэн / Dong Si Cheng (董思成) Хятад  Хятад 1997 оны 10-р сарын 28 (1997-10-28)
Хэчан / Haechan (해찬) И Дунхёг / Lee Dong Hyuck (이동혁) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 2000 оны 06-р сарын 06 (2000-06-06)
Рэнжүн / Renjun (런쥔) Хуан Рэнжүн / Huang Ren Jun (黄仁俊) Хятад  Хятад 2000 оны 03-р сарын 23 (2000-03-23) 2016 оны 08-р сарын 25 (2016-08-25)
Жэну / Jeno (제노) И Жэну / Lee Je No (이제노) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 2016 оны 04-р сарын 09 (2016-04-09)
Жэмин / Jaemin (재민) На Жэмин / Na Jae Min (나재민) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 2000 оны 08-р сарын 13 (2000-08-13)
Чэнлэ / Chenle (천러) Жун Чэнлэ / Zhong Chen Le (钟辰乐 / 鍾辰樂) Хятад  Хятад 2001 оны 11-р сарын 22 (2001-11-22)
Жисон / Jisung (지성) Пак Жисон / Park Ji Sung (박지성) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 2002 оны 02-р сарын 05 (2002-02-05)
Жонни / Johnny (쟈니) Со Ёну / Seo Young Ho (서영호) Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс 1995 оны 02-р сарын 09 (1995-02-09) 2017 оны 01-р сарын 05 (2017-01-05)
Жонү / Jungwoo (정우) Ким Жонү / Kim Jung Woo (김정우) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 1998 оны 02-р сарын 19 (1998-02-19) 2018 оны 02-р сарын 22 (2018-02-22)
Лукас / Lucas (루카스) Вон Юүкхэй / Wong Yuk-hei (黃旭熙) Хонконг  Хонконг 1999 оны 01-р сарын 25 (1999-01-25)
Күн / Kun (쿤) Циан Күн / Qian Kun (錢錕) Хятад  Хятад 1996 оны 01-р сарын 01 (1996-01-01) 2018 оны 04-р сарын 18 (2018-04-18) WayV ахлагч
Сяаожүн / Xiaojun (샤오쥔) Сяао Дэжүн / Xiao Dejun (肖德俊) Хятад  Хятад 1999 оны 08-р сарын 08 (1999-08-08) 2019 оны 01-р сарын 17 (2019-01-17)
Хэндэри / Hendery (헨드리) Хуан Гуан Хэн / Huang Guanheng (黄冠亨) Хятад  Хятад 1999 оны 09-р сарын 28 (1999-09-28)
Ян Ян / Yangyang (양양) Лиү Ян Ян / Liu YangYang Герман  Герман 2000 оны 10-р сарын 10 (2000-10-10)
Шотаро / Shotaro (쇼타로) Осаки Шотаро / Osaki Shotaro (大崎将太郎) Япон  Япон 2000 оны 11-р сарын 25 (2000-11-25) 2020 оны 10-р сарын 12 (2020-10-12)
Сончан / Sungchan (성찬) Жон Сончан / Jung Sung Chan (정성찬) Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос 2001 оны 09-р сарын 13 (2001-09-13)

Юнитүүд засварлах

  • NCT U – Concept-оосоо хамаарч гишүүдээ сольдог.
  • NCT 127 – Тэил, Жонни, Тэюун, Юүта, Дуёон, Жэхён, Винвин, Жонү, Марк болон Хэчан.
  • NCT Dream – Марк, Рэнжүн, Жэну, Хэчан, Жэмин, Чэнлэ болон Жисон.
  • WayV – Күн, Тэн, Винвин, Лукас, Сяаожүн, Хэндэри болон Ян Ян.