Infinite (Солонгос: 인피니트) нь Woollim Entertainment-ын дор 2010 онд байгуулагдсан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгос-ын хөвгүүдийн хамтлаг юм. Харин 2017 оны 8 сарын 31-нд хамтлагийн гишүүн Hoya агентлагтайгаа байгуулсан гэрээгээ дахиж сунгаагүй тул 6 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Infinite
인피니트
Товч танилцуулга
Үндсэн нэрСолонгосоор 인피니트 → Инфинити
Бусад нэрангли латинаар infinite
Маягтай бичихINFINITE
Бүрдсэн газарӨмнө Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
болон дэлхийн олон орон
УрсгалK-pop, R&B, dance,
Танил үе2010 - 2019
ХөтөчWoollim Entertainment
Гишүүн (6)Kim Sungkyu
Jang Dongwoo
Nam Woohyun
Lee Sungyeol
L
Lee Sungjong
Цахим хаягifnt7.com

History засварлах

2010: Дэбютээс өмнөх болон дэбют First Invasion засварлах

2010 онд Infinite анх удаа Mnet-ын You Are My Oppa реалити шоунд оролцож, тэд 7сарын 9нд дэбютээ хийсэн байна. Тэд Come Back Again болон She's Back дуунуудаараа анхныхаа үзүүлбэрүүдээ гүйцэтгэсэн юм.[1] 2011оны 1сарын 7нд Before the Dawn (BTD) дуугаараа эргэн ирж, анхны албумаа Over The Top нэртэйгээр Be Mine (내꺼하자) титль дууны хамт 2011 оны 7сарын 21нд гаргасан. 2011оны 9сарын 1нд тэд анхныхаа M! Countdown хөгжмийн шоунаас Be Mine дуугаараа анхны ялалтаа авсан байна.[2] Энэхүү амжилтын дараа буюу 2011оны 9сарын 26нд Paradise цомгоо гаргасан юм. 10сарын 9нд Inkigayo дээр Paradise дуугаар ялалт авч, мөн 10сарын 13нд M! Countdown шоугаар хоёр дахь ялалтаа хүртсэн.

Infinite To-Ra-Wa хэмээх Come Back Again дэбют дууныхаа Япон хувилбараар дуу гаргаж, 2011оны 1сарын 26нд Японд албан ёсны бус дэбютээ хийсэн байна. 11сарын 19нд BTD дууны Япон хувилбараар албан ёсны дэбютээ Японд хийсэн юм. Тэдний мини-цомог New Challenge зөвхөн Өмнөд Солонгост 160,000 гаруй хувь борлогдсон ба 2013 оны хамгийн сайн борлуулалттай цомгийн нэг байсан юм. Тэдний хоёр дахь бүрэн хэмжээний цомог Season 2 нь 2014 оны 5сард гарсан.

Бүрэлдэхүүн засварлах

Долоон гишүүн засварлах

Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Сонгюү 성규 Ким Сонгюү 김성규 1989 оны 4 сарын 28 (1989-04-28) (34 настай), Чонжү  
Дунү 동우 Жан Дунү 장동우 1990 оны 11 сарын 22 (1990-11-22) (33 настай), Кёнги  
Үхён 우현 Нам Үхён 남우현 1991 оны 2 сарын 8 (1991-02-08) (33 настай), Сөүл  
Хуяа 호야 И Хувон 이호원 1991 оны 3 сарын 28 (1991-03-28) (33 настай), Пүсань  
Сонёол 성열 И Сонёол 이성열 1991 оны 8 сарын 27 (1991-08-27) (32 настай), Кёнги  
Ээл L Ким Мёнсү 김명수 1992 оны 3 сарын 13 (1992-03-13) (32 настай), Сөүл  
Сонжун 성종 И Сонжун 이성종 1993 оны 9 сарын 3 (1993-09-03) (30 настай), Куанжү  
  • Sunggyu: Хамтлагтаа ахлагч, гол хоолойн үүрэг гүйцэтгэдэг. 178 см өндөртэй, А бүлгийн цустай. Dae Kyung их сургууль төгссөн. Төрсөн нэг эгчтэй. Jeonju үндэсний олон улсын ахлах сургуульд байхдаа "Beat" нэртэй хамтлагт байсан. Woollim Entertainment-д дуулах түүний хамгийн том шалтгаан нь Nell. 2018 онд цэрэгт явсан.
  • Dongwoo: Хамтлагтаа үндсэн репперийн үүрэг гүйцэтгэдэг. 175 см өндөртэй, А бүлгийн цустай. Dae Kyung их сургууль төгссөн. Төрсөн нэг эгчтэй.
  • Woohyun: Хамтлагтаа гол хоолойн үүрэг гүйцэтгэдэг. 176см өндөртэй, B бүлгийн цустай. Dong Ah урлагийн сургууль төгссөн. Төрсөн нэг ахтай.
  • Hoya: Хамтлагтаа реппэр, дуучин, гол бүжигчин зэрэг үүрэг гүйцэтгэдэг. 178см өндөртэй, AB бүлгийн цустай. Dae Kyung их сургууль төгссөн. Төрсөн хоёр ахтай.
  • Sungyeol: Хамтлагтаа туслах хоолойн үүрэг гүйцэтгэдэг. 183 см өндөртэй, B бүлгийн цустай. Dong Ah урлагийн сургууль төгссөн. Төрсөн нэг эрэгтэй дүүтэй. 2019 онд цэрэгт явсан.
  • L: Хамтлагтаа вокал, хамтлагийн нүүр царайны үүрэг гүйцэтгэдэг. 180 см өндөртэй, O бүлгийн цустай. Dong Ah урлагийн сургууль төгссөн. Төрсөн нэг эрэгтэй дүүтэй. Shut Up! Flower Boy Band киноны Lee Hyun Soo-гийн дүрд тоглосон, бас Epik High-ийн Run MV-д.
  • Sungjong: Хамтлагтаа туслах хоолой, макнегийн үүрэг гүйцэтгэдэг. 179 см өндөртэй, A бүлгийн цустай. Төрсөн нэг эрэгтэй дүүтэй.

Юнит засварлах

  • Infinite H(Dongwoo & Hoya |тарсан)
  • Infinite F(L & Sungyeol & Sungjong)

Цомог засварлах

Солонгос засварлах

  • Over the Top (2011)
  • Season 2 (2014)
  • ‘’Top seed’’ (2018)

Япон засварлах

  • Koi ni Ochiru Toki (2013)
  • For You (2015)
  • Air (2017)

Аялан тоглолт, тоглолт болон фен уулзалт засварлах

Дэлхийн аялан тоглолт
  • 2013 Infinite 1st World Tour "One Great Step" (2013–2014)
  • 2015 Infinite 2nd World Tour "INFINITE EFFECT" (2015–2016)
Азийн аялан тоглолт
  • Asia Fan Meeting Tour 2017 "Infinite Only Show" (2017)
Солонгосын аялан тоглолт
  • Infinite Second Invasion (2012)
  • 2012 Infinite Concert: That Summer (2012)
  • 2014 Infinite Concert: That Summer 2 (2014)
  • 2016 Infinite Concert: That Summer 3 (2016)
Япон аялан тоглолт
  • Infinite Japan 1st Live - Leaping Over (2011)
  • Infinite 1st Arena Tour in Japan - Second Invasion Evolution Plus (2012)
  • 2015 Infinite Japan Tour - DILEMMA (2015)
  • Infinite Japan Tour: That Summer 3 (2016)

Rally Fanmeet

  • Infinite Rally I (2013)
  • Infinite Rally II (2015)
  • Infinite Rally III (2017)

Шагнал болон номинаци засварлах

Өдгөө тэд шагнал гардуулах ёслолуудаас нийт 37 шагнал авч, 27 номинацид нэр дэвшин, долоо хоног бүрийн хөгжмийн шоунуудаас нийт 38 ялалтын эзэн болсон байна.

Лавлах бичиг засварлах

  1. 포토엔,인피니트,긴장되는 첫 무대~ (in Korean). Newsen. June 9, 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link) Retrieved March 15, 2010.
  2. "Infinite debuts on M! Countdown". Allkpop. June 10, 2010.