Gremix

Ютүбчин Монголын

Маамбаяр Ганбаяр, 1996 оны 05-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг хүмүүс ихэвчлэн "Gremix"[1] нэрээр нь буюу YouTube дээрх хөгжилтэй видеонуудаар мэддэг.Тэрээр сангимсал гэдэг хоолонд дуртай бөгөөд "Sangimsaal"хэмээн дуу хүртэл гаргаад амжижээ. 2023 оны 10-р сарын байдлаар тэрээр 421 сая гаруй хандалт, 1сая гаруй дагагчидтай болсноор Монгол хэл дээр бичлэг хийдэг хамгийн их дагагчтай юүтүбэр болсон.

Gremix
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр, Төрсөн өдөрМаамбаяр Ганбаяр
1996 оны 12 сарын 27 (1996-12-27) (27 настай)
ИргэншилМонгол
МэргэжилIT Инженер
Цахим хуудасhttp://gremix.me
YouTube-н мэдээлэл
Олны мэдэхээрGremix
Суваг
Идэвхтэй жил2016 оноос хойш
Төрөл
  • Видео тоглоом
  • Влог
  • Хөгжилтэй видео
  • Дуу
Захиалгачид1 сая
Нийт үзэлт3 89,736,279
100,000 захиалагчид 2018 онд
Updated Jun 4 , 2023
  [2] Мөн тэрээр Монгол үзэгчдэд зориулж контент бүтээн Youtube-н Golden Play Button[3][4]-г авсан анхны Монгол Youtuber юм.

Кареер засварлах

Youtube засварлах

Ганбаяр нь их сургуульд суралцаж байх хугацаандаа Youtube дээр Gameplay төрлийн видео бичлэгүүд хийж эхэлсэн.[5] Хүмүүст түүний видео болон видео тоглоом тоглож байхдаа гаргадаг хариу үйлдлүүд нь таалагдаж эхэлсэн тул түүний видеонууд Монгол улсад алдартай болж эхэлсэн. [6] Эхэн үед хийгдсэн бичлэгүүд нь төдийлөн олонд хүрээгүй ч тодорхой хэмжээний дагагч, үзэгчидтэй болсон.[7]

2016 - 2018: Олонд танигдсан үе засварлах

Gremix нь Gameplay болон бусад хөгжилтэй төрлийн видео бичлэгээрээ олон хүнд танигдаж эхэлсэн бөгөөд энэ үед тэрбээр их сургуулиа төгсөн Youtube -н кареертаа анхаарал хандуулах боломжтой болсон. Эдгээр он жилүүдэд Монгол улсад Youtube -н контент бүтээгчдийн тоо бага байсан ч Gremix видео бичлэгээ хийсээр байсан юм. 2018 оны 7 -р сарын 24 -нд тэрбээр Youtube -д зориулан Монгол хэлээр контент бүтээж Silver Play Button шагналыг авсан анхны хүн болсон юм.

2019 оноос хойш засварлах

Тэрбээр зөвхөн Gameplay видео бичлэг бүтээхээс гадна олон төрлийн видео бичлэгийг сэдэвт баригдалгүй бүтээж эхэлсэн. Ийнхүү олон хүмүүсийн үзэх дуртай контент бүтээгчдийн нэг болсон. Цаашлаад видео хийхийн хажуугаар хэд хэдэн кинонд тоглож байсан жүжигчний туршлагатай. 2018 онд оролцсон анхны уран бүтээлүүд болох "ОРК", "Сүүлчийн Монита", мөн 2019 онд "Би эмээ болохгүй" Мөн "Ангаахын алдартнууд"кинонуудад тус тус дүр бүтээж байсан. 2020 оны 1-р сард тэрбээр "Хүйтэн байна" [8] нэртэй дуу гаргасан ба энэхүү дуу нь ёжилсон хэв маягтай хөгжилтэй зүйл байсан хэдий ч сонсогчдод таалагдаж маш олон хүнд хүрсэн. Уг дуу нь Монголын iTunes -н Chart Top 100 дуу руу хүртэл орсон.Мөн "Chi baina""sangiimsal"гэх нэртэй жижиг жижиг дуунууд гаргаж дуулах чадвараа харуулж байгаа нэгэн юм. [9]

2023: Том амжилт засварлах

2023 оны сүүлчээр тэрээр Golden play button-г нэг сая дагагчидтай болсоны хүчинд авч чадсан билээ.

Эх Сурвалж засварлах

  1. Гремиксийн өнгөрсөн ба одоо
  2. Top 250 YouTubers in Mongolia sorted by Subscribers
  3. "Gremix: Youtube дээр 1 сая захиалагчтай болж, дэлхийд танигдахыг зорьж байна". Archived from the original on 2020-02-15. Retrieved 2020-02-15.
  4. Creators | Awards | YouTube
  5. GREMIX: ЗОГСОХ Л ЮМ БОЛ ХАМАГ ХӨДӨЛМӨР ТАЛААР ӨНГӨРНӨ
  6. 2018 оны ялагчид: Gremix
  7. Заавал дагах ёстой 7 монгол Vlog-чин
  8. Gremix: “Huiten baina” бол дуу биш | News.MN
  9. ВИДЕО: Gremix-ийн “халтуур”- “HUITEN BN”

Бусад холбоос засварлах