4 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 115 дахь (өндөр жил бол 116 дэх) өдөр юм. Мөн он дуустал 250 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал засварлах

  • МЭӨ 404 - Лисандераар удирдуулсан Спартанчуудын арми Афины зэвсэгт хүчинд ялагдав.
  • 775 - Арменийн босогчид Аббасидийн Халифатын эсрэг хувьсгал өрнүүлэв. Үүний улмаас Транскавказ дахь Муслимчуудын ноёрхол ганхаж эхэллээ. Арменичууд хэдийгээр Аббасидийн Халифатаас гарсан ч Византийн эрхшээлд шилжсэн юм.
  • 1134 - Түүхэн сурвалжид Загреб гэх нэрийг анх удаа ашиглажээ.
  • 1644 - Хятадын Мин гүрний сүүлчийн эзэн хаан Чонжен цэргийн жанжин Ли Зиченээр удирдуулсан бослогын улмаас амиа хорлов.
  • 1792 - Францын төрийн дууллыг Клод Жозеф Руже де Лисль зохиож дуусав.
  • 1804 - Гүржийн баруун хэсэгт орших Имерети хант улс Хаант Оросын эрхшээлд оржээ.
  • 1829 - Британийн аялагч Чарльз Фремантл одоогийн Баруун Австралийн эрэгт хүрэв. Газардсан даруйдаа тэрээр "Хунт нуурийн колони" гэж нэрлэсэн байна.
  • 1846 - Техас болон Мексикийн хооронд хилийн маргаан дэгдэв.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Адмирал Девид Фаррагутаар удирдуулсан холбоотны тэнгисийн цэрэг эх газрын армид бууж өгчээ.
  • 1882 - Франц, Вьетнамын цэргүүд Тонкин хотод мөргөлдөв.
  • 1898 - АНУ Испанид дайн зарлалаа.
  • 1901 - АНУ-ын Нью-Йорк хот дэлхийн улсуудаас анх удаа автомашины дугаарыг олгож эхлэв.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британи, Франц, Энтэхэг, Австрали, Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Туркийн Галлиполигийн хойгт хяналтаа тогтоохоор Галлиполи орчимд газарджээ.
  • 1920 - Дэлхийн I дайны дараа Османы эзэнт гүрнээс тусгаар тогтносон улсуудад Үндэстнүүдийн лигийн мандат олгох эсэх асуудлыг Сан Ремо хотноо хэлэлцэв.
  • 1945 - Итали улс Нацистын дарангуйллаас бүрэн чөлөөлөгдөв. Тус улсын хойд хэсэгт бүгээд байсан Нацистууд бууж өгөв. Хуучин дарангуйлагч Бенито Муссолиниг оргох гэж байхад нь баривчилж, олон нийтийн өмнө хатуу цээрлүүлэхээр болжээ.
  • 1951 - Солонгосын дайн: Капёнгын тулаанд Хятадын цэргийн хүч НҮБ болон Австрали-Канадын армитай хүчтэй тулаан өрнүүлэв.
  • 1953 - Нэрт эрдэмтэн Френцис Крик, Жеймс Уатсон нар хүний ДНК-ийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ.
  • 1954 - Беллийн лабораторид анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.
  • 1972 - Умард болон Өмнөд Вьетнамын цэргүүд Контум хотын баруун хойд хэсэгт хүчтэй тулаан өрнүүлжээ.
  • 1974 - Цэргийн эргэлт хийгээд байсан Португалын эрх баригчид эрх мэдлээ шилжүүлж Эстада Ново хөдөлгөөн засгийн эрхэнд гарснаар ардчилсан засгийн газар байгуулагдах боломж бүрдэв.
  • 1975 - Умард Вьетнамын цэргийн хүч Өмнөд Вьетнамын нийслэл Сайгон хотыг хаав.
  • 1981 - Японы Цүрүга хотод үйл ажиллагаа явуулдаг атомын цахилгаан станцад цацраг идэвхт бодис алдагдсаны улмаас 100 гаруй ажилтан хорджээ.
  • 1983 - АНУ-ын дунд сургуулийн охин Саманта Смит ЗХУ-ын удирдагч Юрий Андроповт цөмийн аюулын талаар захидал бичиж, эх орондоо урив.
    • "Пионер 10" хөлөг Плутон гарагын тойрог замд оржээ.
  • 1986 - Свазиленд улсын хаан ширээнд III Мсвати суув.
  • 1988 - Дэлхийн II дайны үеэр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэргээр Жон Дамъянюкад цаазын ял оноожээ
  • 1990 - Никарагуа улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виолета Шаморро тангараг өргөв. Тэрбээр тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хүн болсон юм.
  • 2001 - Шинээр үйлдвэрээс гарч буй Audi R8 загварыг туршин жолоодож байсан Мишель Альборето ослоор амиа алджээ.
  • 2004 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод үр хөндөлтийг хориглосон хуулийг эсэргүүцэн 500-800 мянган хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.
  • 2005 - Болгар, Румын улсууд Европын холбоонд элсэх гэрээнд гарын үсэг зурав.
  • 2007 - Борис Ельцинийг оршуулах ёслол: Оросын хаан III Александрыг 1894 онд оршуулснаас хойш анх удаа Оросын үнэн алдартны сүмд Борис Ельциний оршуулах ёслол болов.
  • 2015 - Балба улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж улмаар 9,100 хүн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1214 - Францын хаан IX Луи (1270 онд нас барсан)
  • 1228 - Германы хаан IV Конрад (1254 онд нас барсан)
  • 1284 - Английн хаан II Эдуард (1327 онд нас барсан)
  • 1599 - Английн цэргийн нэрт жанжин Оливер Кромуелл (1658 онд нас барсан)
  • 1874 - Нобелийн шагналт Италийн эрдэмтэн "Марконигийн хууль"-ийг боловсруулсан Гуглиелмо Маркони (1937 онд нас барсан)
  • 1878 - Олимпын нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Америкийн гимнастикч Уиллиам Мерц (1946 онд нас барсан)
  • 1900 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Гладвин Жебб (1996 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Америкийн физикч Вольфганг Паули (1958 онд нас барсан)
  • 1909 - Алдарт "Трансамерика Пирамид" барилгын загварыг гаргасан, архитекторч Уиллиам Перейра (1976 онд нас барсан)
  • 1929 - Олимпын аварга, Үндэстнүүдийн холбооны наадмын дөрвөн удаагийн аварга Шинэ Зеландын хөнгөн атлетикч Иветт Корлетт
  • 1932 - Олимпын аварга, хошой хүрэл медальт Румынь улсын зээрэнцэг шидэгч Лиа Манолиу (1998 онд нас барсан)
  • 1935 - Олимпын мөнгөн медальт Америкийн тулгууртай харайгч Боб Гутовски (1960 онд нас барсан)
  • 1936 - Суринам улсын анхны ерөнхий сайд Ненк Аррон (2000 онд нас барсан)
  • 1940 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын дөрөв, Эммигийн наадмын хоёр, Тони наадмын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин Аль Пачино
  • 1946 - ОХУ-ын улстөрч Владимир Жироновский
  • 1947 - Нидерландын шигшээ болон Барселона багийн төлөө зүтгэж байсан нэрт хөлбөмбөгчин Йохан Кройфф (2016 онд нас барсан)
  • 1949 - Францын сангийн сайд, ОУВС-гийн захирал Доминик Стросс-Канн
  • 1950 - Олимпын хүрэл медальт Украины өндрийн харайгч Валентина Козир
  • 1952 - Олимпын гурав, нэг хүрэл, Дэлхийн 10 удаагийн аварга ЗХУ-ын хоккейч Владислав Третьяк
  • 1955 - "Старбакс" сүлжээг үндэслэгч Зев Сийгл
  • 1967 - Олимпын гурван удаагийн аварга, дэлхийн аварга Америкийн усанд сэлэгч Анжелина Мартино
  • 1968 - Олимпын хүрэл медальт Украины уртын харайгч Виталий Кириленко
  • 1969 - Америкийн нэрт жүжигчин Рене Зеллвегер
  • 1976 - NBA-ийн таван удаагийн аварга, Виржинийн арлуудын сагсан бөмбөгч Тим Данкан
  • 1981 - "Формула 1" уралдааны нисгэгч Фелипе Масса
    • Олимпын нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Дэлхийн долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальт Шведийн уулын цаначин Анья Парсон
  • 1986 - Олимпын аварга, дэлхийн хошой аварга Америкийн триатлонч Гвен Йоргенсен
  • 1996 - Олимпын аварга, дэлхийн нэг мөнгө, хошой хүрэл медальт Австралийн усанд сэлэгч Мек Хортон

Нас барсан алдартнууд засварлах

  • 1077 - Унгарын хаан I Геза (1040 онд төрсөн)
  • 1185 - Японы эзэн хаан Антокү (1178 онд төрсөн)
  • 1342 - Ромын пап XII Бенедикт (1285 онд төрсөн)
  • 1644 - Хятадын эзэн хаан Чонгжен (1611 онд төрсөн)
  • 1744 - Цельсийн хэмийг үндэслэсэн Шведийн физикч Андерс Целсиус (1701 онд төрсөн)
  • 1875 - 12-р далай лам Пэрэнлэйжамц (1857 онд төрсөн)
  • 1919 - Жуллиардын их сургуулийг үндэслэгч, бизнесмен Аугустус Д.Жуллиард (1836 онд төрсөн)
  • 1928 - Оросын нэрт жанжин Пётр Николаевич Врангель (1878 онд төрсөн)
  • 1961 - Олимпын хошой аварга, хошой мөнгөн медальт, хошой хүрэл медальт Америкийн хөнгөн атлетикч Роберт Гарретт (1875 онд төрсөн)
  • 1995 - Академийн наадмын шагналт жүжигчин Жинжер Рожерс (1911 онд төрсөн)
  • 2003 - Олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэл медальт Кенийн гүйгч Семсон Китур (1966 онд төрсөн)
  • 2014 - Барселона клубийн дасгалжуулагч Тито Виланова (1968 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Герман  Герман Мод тарих үндэсний өдөр
  • Австрали  Австрали Шинэ Зеланд  Шинэ Зеланд Австрали, Шинэ Зеландын цэргийн хамтарсан хүч үүссэн өдөр
  • Эсватини  Эсватини Төрийн далбааны өдөр
  • Португал  Португал Эрх чөлөөний өдөр
  • Итали  Итали Чөлөөлсөн өдөр
  • Умард Солонгос  Умард Солонгос Зэвсэгт хүчний өдөр
  • Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Улаан малгайтнуудын зөвлөлийн өдөр
  • ДНК-ийн бүтцийг тайлбарласан өдөр

  Commons: 4 сарын 25 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан