2 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 53 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 312 өдөр (өндөр жил бол 313 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал засварлах

  • 705 - Тан гүрний их хатан Вү Зетиан эрх мэдлээсээ татгалзав. Улмаар Тан гүрэн шинээр эмхлэгдэн байгуулагдсан билээ.
  • 1371 - Шотландын хаан ширээнд II Роберт сууснаар, Стюартын угсааны хаанчлал эхлэв.
  • 1632 - Алдарт одон оронч Галилео Галилейн "Хоёр ертөнцийн хоорон дахь харилцан яриа" ном хэвлэгдэн гарчээ.
  • 1819 - Испанийн Засгийн газар Флорида мужийн нутаг дэвсгэрийг АНУ-ын талд таван сая ам.доллараар зарав.
  • 1821 - Грекийн хувьсгал: Александер Ипсилантис Прут голыг өгсөн Дунайн ванлигуудад хүрчээ.
  • 1847 - Мексик-Америкийн дайн: Буена Вистагийн тулаанд таван мянган цэрэгтэй Америкийн арми, 15 мянган цэрэгтэй Мексикийн армийг буулган авав.
  • 1848 - 1848 оны Францын хувьсгалын үр дүнд Францын хоёрдугаар бүгд найрамдах улс байгуулагджээ.
  • 1855 - АНУ-ын Пеннсильвани мужийн их сургууль байгуулагдав.
  • 1856 - АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар бүгд хурал Питтсбург хотноо эхэлжээ.
  • 1872 - Америкийн "Хуурай нам"-ын үндэсний зөвлөлдөх хорооны анхны хуралдаан Охайо мужийн Колумбус хотод болж, улмаар ерөнхийлөгчийн сонгуульд Жеймс Блекын нэрийг дэвшүүлэв.
  • 1899 - Филиппиний генерал Антонио Лунагийн удирдсан цэргүүд АНУ-ын эсрэг зэвсэгт бослого дэгдээсэн нь Филиппин-Америкийн дайн дэгдэхэд хүргэв. Гэвч тэд Манила хотод Америкийн цэргийн хүчинд ялагдсан юм.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми анх удаагаа усан доогуур аялах хөлөг бүтээж, түүнийгээ дайнд ашиглав.
  • 1921 - Цагаан оросын жанжин Барон Унгерн фон Штернбергийн удирдсан цэргүүд Монголыг Хятадаас чөлөөлөв. Улмаар Богд хаан дахин хаан ширээнд суусан юм. Их гавьяа байгуулсныг нь үнэлэн Богд хаан түүнд "Улсыг мандуулагч" цол, ноёны хэргэж, шар дээл сэлтээр шагнажээ.
  • 1924 - АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Күүлидж "Цагаан ордон"-оос радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болжээ.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Гитлерийн амь насыг хороох зорилго бүхий "Цагаан сарнай" ажиллагааг зохион байгуулсан гэх үндэслэлээр Софи Шолл, Ханс Шолл, Кристоф Пробст нарыг Нацистын Германы удирдлагууд цаазаар авав.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америкийн нисэх онгоцууд навигацын алдаанаас шалтгаалан Голландын Ниемеген, Арнхем, Эшенде, Девентер тосгодыг бөмбөгдөв. Зөвхөн Ниемеген хотод л гэхэд 800 гаруй энгийн иргэн амиа алджээ.
  • 1948 - Чехословакын засгийн эрхийг коммунистууд эзэлжээ.
  • 1958 - Бүгд найрамдах Арабын нэгдсэн улсын бүрэлдэхүүнд Египет, Сири нэгдэж байгаагаа зарлав.
  • 1973 - БНХАУ-д айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон хоёр улс харилцан төлөөлөгчийн газар байгуулах гэрээ байгуулжээ.
  • 1974 - Пакистаны Лахор хотод болсон Исламын байгууллагын бага хурлаар Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
  • 1980 - Мөсөн дээрх ид шид: АНУ-ын Нью-Йорк хотын Лейк Пласид хотод болсон өвлийн олимпийн шайбтай хоккейн төрөлд АНУ-ын шигшээ ЗХУ-ын хүчирхэг шигшээг 4-3 онооны харьцаагаар хожиж гайхамшигт ялалт байгуулжээ.
  • 1986 - Филиппин улсад "Хүчирхэг ардын хувьсгал" эхлэв.
  • 1994 - АНУ-ын Хууль зүйн яам Алдрих Эймс болон түүний гэргийг ЗХУ-д тагнуул хийсэн хэргээр яллажээ.
  • 1997 - Британийн эрдэмтэд Мидлотиан хотын Рослин дүүрэгт Долли нэрт хургыг колонийн аргаар гарган авчээ.
  • 2002 - Анголын улстөрч, босогчдын толгойлочг Жонас Савимби отолтонд өртөж амиа алдав.
  • 2006 - Зэвсэглэж, нүүрээ нуусан зургаан этгээд Кент мужийн Тонбридж хотод байрлах нэгэн агуулахад халдаж 53 сая фунтын эд зүйлс хулгайлав. Энэ нь Британийн түүхэн дэх хамгийн том хохирол учруулсан дээрэм болсон юм.
  • 2011 - Бахрейны бослого: Засаглалаа эсэргүүцсэн олон мянган иргэд төв талбайдаа эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Бахрейны арми жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, долоон жагсагч амиа алджээ.
  • 2014 - Европын холбоонд элсэх Украйны засгийн газрыг эсэргүүцсэн бослогын үр дүнгээр Украйны "Верхово Рада" буюу парламентын 100 хувийн саналаар ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ.

Энэ өдөр төрөгсөд засварлах

  • 1403 - Францын эзэн хаан VII Шарль (1461 онд нас барсан)
  • 1514 - Ираны шах I Тахмасп (1576 онд нас барсан)
  • 1732 - АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон (1799 онд нас барсан)
  • 1778 - Америкийн нэрт зураач Рембрандт Пийл (1860 онд нас барсан)
  • 1788 - Германы нэрт сэтгэгч Артур Шопенхауер (1860 онд нас барсан)
  • 1907 - "БАФТА", "Алтан бөмбөрцөг", "Эмми"-гийн наадмын шагналт жүжигчин Роберт Янг (1998 онд нас барсан)
  • 1908 - Венесуэлийн Ерөнхийлөгч Ромуло Бетанкурт (1981 онд нас барсан)
  • 1914 - Нобелийн шагналт Америкийн вирологич Ренато Дулбеччо (2012 онд нас барсан)
  • 1921 - Төв Африкийн бүгд найрамдах улсын хоёр дахь Ерөнхийлөгч Жан-Бедел Бокасса (1996 онд нас барсан)
  • 1933 - Кентын авхай Катарине
  • 1936 - Нобелийн шагналт Америкийн микробиологич Ж.Майкл Бишоп
  • 1941 - Бүгд найрамдах Доминикан улсын Ерөнхийлөгч Хиполито Мехиа
  • 1943 - Германы ес дэх Ерөнхийлөгч Хорс Койлер
  • 1944 - Олимпын мөнгөн медальт, Дэлхий, Азийн аварга Монголын чөлөөт бөхийн тамирчин Хорлоогийн Баянмөнх
    • "Хурга майлахаа болино", "Филаделфиа" киноны найруулагч Жонаттан Демм (2017 онд нас барсан)
  • 1964 - "Мортал Комбат"-ыг хамтран зохиогч Эд Бүүн
  • 1969 - Данийн хөлбөмбөгч Брайн Лодрүп
  • 1972 - Олимпийн тав, Дэлхийн зургаа, Европын гурван удаагийн аварга Германы гүйлтийн тэшүүрч Клаудиа Пехштайн
  • 1974 - Английн дуучин Жеймс Блант
  • 1975 - Америкийн жүжигчин Дрью Берримор
  • 1977 - Швейцарийн хөлбөмбөгч Хакан Якин
  • 1984 - Сербийн нэрт хөлбөмбөгч Бранислав Иванович
  • 1986 - Америкийн сагсанбөмбөгч Ражон Рондо
  • 1987 - Аргентиний хөлбөмбөгч Серхио Ромеро

Нас барсан алдартнууд засварлах

  • Ромын пап Сабиниан
  • 1371 - Шотландын хаан II Девид (1324 онд төрсөн)
  • 1512 - Италийн нэрт аялагч Америго Веспуччи (1454 онд төрсөн)
  • 1913 - Мексикийн Ерөнхийлөгч Франциско И.Мадеро (1873 онд төрсөн)
  • 1987 - Америкийн орчин үеийн нэрт зураач Энди Уорхол (1928 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд засварлах


  Commons: 2 сарын 22 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан