2017 оны Хятадын гран-при

2017 оны Хятадын гран-при (албан ёсоор 2017 Formula 1 Heineken Chinese Grand Prix) нь дөрөвдүгээр сарын 9-нд Шанхайн Шанхайн олон улсын авто тойруулга дээр зохиогдсон 2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын хоёр дахь уралдаан юм.

verweis=гран-при   2017 оны Хятадын гран-при
Уралдааны мэдээлэл
2017 оны Формула-1 уралдааны 2-р гараа (төлөвлөсөн )
Streckenprofil
Нэр: 2017 Formula 1 Heineken Chinese Grand Prix
Огноо: 2017 оны 4 сарын 9
Зохиогдсон газар: Шанхай
Тойрог зам: Шанхайн авто тойруулга
Замын урт: 305.066 км 56 тойрогт
1-тойрог ≈ 5.451 км
Түрүү байрлал
Түрүү байрлалын жолооч: Их БританиИх Британи Льюис Хамилтон ГерманГерман Мерседес
Хугацаа: 1:31,678 мин
Хамгийн хурдан тойролт
Жолооч: Их БританиИх Британи Льюис Хамилтон ГерманГерман Мерседес
Хугацаа: 1:35,378 мин (44-р тойрогт)
Шагналын тавцан
Нэгд: Их БританиИх Британи Льюис Хамилтон ГерманГерман Мерседес
Хоёрт: ГерманГерман Себастиан Феттел ИталиИтали Скудериа Феррари
Гуравт: НидерландНидерланд Макс Ферстаппен АвстриАвстри Ред Булл Расинг

Уралдааны мэдээ засварлах

Тойм засварлах

Австралийн гран-пригийн дараа Себастиан Феттел нисгэгчдийн үнэлгээг долоон онооны илүүтэйгээр Льюис Хамилтоноос тэргүүлж байв. Зохион бүтээгчдийн үнэлгээг Феррари баг Мерседес багаас дөрвөн оноо болон Ред Булл багаас 27 онооны илүүгээр тэргүүлэв.

Уралдааны замын хувьд өмнөх жилийнхээс бага зэргийн өөрчлөлт хийгдсэн ба үүнд нэгдүгээр болон наймдугаар эргэлт дээр өндөр хурдтай эргэхээс шалтгаалан дугуйн хашлагыг нэмж өржээ. Хоёрдугаар эргэлтэн дээр зам ба асфальтжуулсан гаралтын бүсийн хооронд дотор нь өвс суулгасан торлог чулуун хавтангууд тавьсан нь жолоочийг замаас гарах хорио болох юм. Мөн түүнчлэн гараа барианы замын хэсгийг шинээр асфальтжуулсан байна.[1]

DRS бүс өмнөх жилтэй адил өөрчлөгдөөгүй бөгөөд хэмжилтийн цэгүүдийн эхнийх нь арванзургаадугаар эргэлтээс 35 метрийн өмнөөс эхлэн гараа-барианы шулуун дээр байна. Хоёр дахь хэмжилтийн цэг нь арванхоёрдугаар эргэлтэн дээр байх ба 14-р эргэлтээс 752 метрийн өмнө DRS-ээ идэвхижүүлэн нээх боломжтой.[1]

Австралийн гран прид өвчний улмаас оролцож чадаагүй Паскаль Вээрлайн Хятадын гран прид ч бас оролцоогүй бөгөөд түүнийг Антонио Жовинаццигаар солив.[2]

Чөлөөт дадлага засварлах

Эхний чөлөөт дадлага дээр Ферстаппен 1:50,491 минутанд тойрсон нь хамгийн богино хугацаа байв. Бороо, смогноос шалтгаалан тус дадлагын жолоодлого аюулгүй байдлын үүднээс хоёр удаа удаан хугацаагаар завсарласан ба учир нь аврах нисдэг тэрэгний үзэгдэх орчин хязгаарлагдан очих ёстой эмнэлэгтээ газардаж чадахгүй байгаатай холбоотой.[3]

Уг шалтгаанаар хоёр дахь чөлөөт дадлага ч бас явагдаагүй.

Гурав дахь дадлагын жолоодлого дээр Себастиан Феттел 1:33,336 минут зарцуулсан нь тус өдрийн хамгийн хурдан тойролт байв.[4]

Шалгаруулалт засварлах

Байрлал тогтоох уралдаан засварлах

Байрлал тогтоох уралдаан нь гурван хэсгээс бүрдэх ба нийт 45 минутын хугацаатай.

Байр Жолооч Зохион бүтээгч Q1 Q2 Q3 Гараа
01 Их Британи  Льюис Хамилтон Герман  Мерседес 1:33,333 1:32,406 1:31,678 01
02 Герман  Себастиан Феттел Итали  Феррари 1:33,078 1:32,391 1:31,864 02
03 Финланд  Валттери Боттас Герман  Мерседес 1:33,684 1:32,552 1:31,865 03
04 Финланд  Кими Райкконен Итали  Феррари 1:33,341 1:32,181 1:32,140 04
05 Австрали  Даниель Риккардо Австри  Ред Булл-ТАГ Хойер 1:34,041 1:33,546 1:33,033 05
06 Бразил  Фелипе Масса Их Британи  Уильямс-Мерседес 1:34,205 1:33,759 1:33,507 06
07 Герман  Нико Хюлькенберг Франц  Рено 1:34,453 1:33,636 1:33,580 07
08 Мексик  Серхио Перес Энэтхэг  Форс Индиа-Мерседес 1:34,657 1:33,920 1:33,706 08
09 Оросын Холбооны Улс  Данийл Квят Итали  Торо Россо-Рено 1:34,440 1:34,034 1:33,719 09
10 Канад  Лэнс Стролл Их Британи  Уильямс-Мерседес 1:33,986 1:34,090 1:34,220 10
11 Испани  Карлос Сайнц Итали  Торо Россо-Рено 1:34,567 1:34,150 11
12 Дани  Кевин Магнуссен Америкийн Нэгдсэн Улс  Хаас-Феррари 1:34,942 1:34,164 12
13 Испани  Фернандо Алонсо Их Британи  МкЛарен-Хонда 1:34,499 1:34,372 13
14 Швед  Маркус Эрикссон Швейцар  Заубер-Феррари 1:34,892 1:35,046 14
15 Итали  Антонио Жовинацци[# 1] Швейцар  Заубер-Феррари 1:34,963 цаг байхгүй 18
16 Бельги  Стоффель Вандорн Их Британи  МкЛарен-Хонда 1:35,023 15
17 Франц  Ромайн Грожан[# 2] Америкийн Нэгдсэн Улс  Хаас-Феррари 1:35,223 19
18 Их Британи  Жолион Палмер[# 3] Франц  Рено 1:35,279 20
19 Нидерланд  Макс Ферстаппен Австри  Ред Булл-ТАГ Хойер 1:35,433 16
20 Франц  Эстебан Окон Энэтхэг  Форс Индиа-Мерседес 1:35,496 17
107 хувийн хугацаа: 1:39,539 мин (Q1-ийн хамгийн богино хугацаа 1:33,078 мин-тай харьцуулбал)
Тайлбар
  1. Жовинацци хугацаанаасаа өмнө хурдны хайрцагаа сольсон шалтгаанаар таван байраар хойш ухрах торгуулиар торгуулав.
  2. Грожан байрлал тогтоох уралдаан дээр гудайлгасан хоёр ч шар тугийг үл тоомсорлон цааш явсны улмаас таван байраар хойш шилжих торгууль авсан.
  3. Палмер байрлал тогтоох уралдаан дээр гудайлгасан хоёр ч шар тугийг үл тоомсорлон цааш явсны улмаас таван байраар хойш шилжих торгууль авсан.

Уралдааны дараах дэлхийн аваргын оноо засварлах

Уралдаан бүрийн эхний аравт орсон нисгэгчид 25, 18, 15, 12, 10, 8, 6, 4, 2, 1 гэсэн дарааллаар тус тус оноо авсан.

Жолоочийн үнэлгээ засварлах

Байр Жолооч Зохион бүтээгч Оноо
01 Герман  Себастиан Феттел Феррари 43
02 Их Британи  Льюис Хамилтон Мерседес 43
03 Нидерланд  Макс Ферстаппен Ред Булл-ТАГ Хойер 25
04 Финланд  Валттери Боттас Мерседес 23
05 Финланд  Кими Райкконен Феррари 22
06 Австрали  Даниель Риккардо Ред Булл-ТАГ Хойер 12
07 Испани  Карлос Сайнц Торо Россо-Рено 10
08 Бразил  Фелипе Масса Уильямс-Мерседес 8
09 Мексик  Серхио Перес Форс Индиа-Мерседес 8
10 Дани  Кевин Магнуссен Хаас-Феррари 4
Байр Жолооч Зохион бүтээгч Оноо
11 Оросын Холбооны Улс  Данийл Квят Торо Россо-Рено 2
12 Франц  Эстебан Окон Форс Индиа-Мерседес 2
13 Герман  Нико Хюлькенберг Рено 0
14 Франц  Ромайн Грожан Хаас-Феррари 0
15 Бельги  Стоффель Вандорн МкЛарен-Хонда 0
16 Испани  Фернандо Алонсо МкЛарен-Хонда 0
17 Швед  Маркус Эрикссон Заубер-Феррари 0
18 Их Британи  Жолион Палмер Рено 0
- Итали  Антонио Жовинацци Заубер-Феррари 0
- Канад  Лэнс Стролл Уильямс-Мерседес 0

Зохион бүтээгчийн дүн засварлах

Байр Зохион бүтээгч Оноо
1 Герман  Мерседес 66
2 Итали  Феррари 65
3 Австри  Ред Булл-ТАГ Хойер 37
4 Итали  Торо Россо-Феррари 12
5 Энэтхэг  Форс Индиа-Мерседес 10
Байр Зохион бүтээгч Оноо
06 Их Британи  Уильямс-Мерседес 8
07 Америкийн Нэгдсэн Улс  Хаас-Феррари 4
08 Франц  Рено 0
09 Швейцар  Заубер-Феррари 0
Их Британи  МкЛарен-Хонда 0

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Motorsport-Total.com: Schanghai-Facts: Reifen, Strecke, DRS, FIA-Kommissare, Christian Nimmervoll, 2017-04-05
  2. Motorsport-Total.com: Pascal Wehrlein fehlt auch beim Grand Prix von China, Christian Nimmervoll, 2017-04-03
  3. Motorsport-Total.com: Formel 1 China 2017: Nur 22 Minuten Fahrzeit im Training, Christian Nimmervoll, 2017-04-07
  4. Motorsport-Total.com: GP China in Schanghai / 3. Freies Training, 2017-04-08