2016 оны өсвөрийн өвлийн олимп

2016 оны өсвөрийн өвлийн олимп
2016 Winter Youth Olympic Games
Зохиогдсон хот НорвегиНорвеги Норвеги, Лиллехаммер
Нээлтийн ёслол 2016 оны 2 сарын 12
Хаалтын ёслол 2016 оны 2 сарын 21
Төв цэнгэлдэх
хүрээлэн

2016 оны өсвөрийн өвлийн олимп (Англи: 2016 Winter Youth Olympics), албан ёсоор Өсвөрийн өвлийн олимпын II наадам нь 2016 оны 2 сарын 12-нөөс 21-нд Норвегийн Лиллехаммер хотод зохиогдсон. Тус наадмыг зохиохоор ганц Лиллехамер л нэрээ дэвшүүлж, 2011 оны 12 сарын 7-нд батлагджээ. Лиллехамер хот 1994 онд Олимпын өвлийн наадамд зориулан барьсан спортын орднуудаа дахин ашигласан. Лиллехамераас гадна Хамар, Иевик, Эйерт тэмцээн уралдаанууд болсон.

Медалийн хүснэгт засварлах

      Зохион байгуулагч орон (Норвеги)

Байр Улс орон Алт Мөнгө Хүрэл Бүгд
1   Америкийн Нэгдсэн Улс (USA) 10 6 0 16
2   Өмнө Солонгос (KOR) 10 3 3 16
3   Орос (RUS) 7 8 9 24
4   Герман (GER) 7 7 8 22
5   Норвеги (NOR) 4 9 6 19
  Холимог 4 4 5 13
6   Швейцари (SUI) 4 3 4 11
7   Хятад (CHN) 3 5 2 10
8   Канад (CAN) 3 2 1 6
9   Швед (SWE) 3 2 0 5
10   Словени (SLO) 3 0 2 5
11   Япон (JPN) 2 4 0 6
12   Австри (AUT) 2 3 5 10
13   Франц (FRA) 2 1 3 6
14   Их Британи (GBR) 2 0 2 4
15   Итали (ITA) 1 2 6 9
16   Латви (LAT) 1 1 0 2
17   Румын (ROU) 1 0 0 1
  Украйн (UKR) 1 0 0 1
19   Австрали (AUS) 0 3 1 4
20   Бүгд Найрамдах Чех Улс (CZE) 0 2 2 4
21   Finland (FIN) 0 1 5 6
22   Унгар (HUN) 0 1 1 2
  Шинэ Зеланд (NZL) 0 1 1 2
24   Бельги (BEL) 0 1 0 1
  Словак (SVK) 0 1 0 1
26   Казахстан (KAZ) 0 0 2 2
27   Болгар (BUL) 0 0 1 1
  Нидерланд (NED) 0 0 1 1
Нийт 70 70 70 210

Монгол Улс засварлах

Монгол Улсын тэшүүрчин охин Буянтогтохын Сумъяа холимог багийн бүрэлдэхүүнд гулгаж, багийн ойрын зайн төрөлд алтан медаль хүртжээ.