2005 оны Формула-1

2005 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 56 дахь улирлын тэмцээн ба нийт 19 гран при уралдаан болжээ. Улирлын тэмцээн гуравдугаар сарын 6-аас аравдугаар сарын 16-ны хооронд явагдсан.

2005 оны Формула-1
Дэлхийн аварга
Жолооч: ИспаниИспани Фернандо Алонсо
Зохион бүтээгч: ФранцФранц Рено Ф1
Улирлын мэдээ
Уралдааны тоо: 19
< Улирал 2004

2006 Улирал >

Фернандо Алонсо
2005 оны Сан Мариногийн ялалтын тавцан
ДА цолоо хамгаалж буй Михаэль Шумахер, 2005 оны Канадын гран при

Энэ улиралд Фернандо Алонсо анх удаагаа түрүүлэн дэлхийн аварга цол хүртэв. Мөн тэрбээр испаниас анх удаагаа Формула 1-н дэлхийн аварга цолыг хүртсэн тамирчин болсноос гадна тухайн үед тэр 24 настай байсан нь тэр үеийг хүртэл Формула Нэгийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга цолтон болон рекорд тогтоож байв. Түүний тэрхүү рекордыг Льюис Хамилтон 2008 онд эвдсэн бол түүний дараа Себастиан Феттел 2010 онд хамгийн залуу аварга болсноор эвдэгдсэн байна.

Рено багийн хувьд зөвхөн дэлхийн аваргын жолооч төдийгүй зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг ч бас хүртжээ. Энэхүү дэлхийн аварга цол нь тус багийн хувьд 2002 оноос хойш уралдааны жүчээ болж оролцож эхэлснээс хойших анхны зохион бүтээгчийн шагнал юм.

Цахим холбоос засварлах

  Commons: 2005 оны Формула-1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан