1 сарын 13 нь Григорийн тооллоор жилийн 13 дахь өдөр юм. Энэ өдрөөс хойш жил дуусахад 353 хоног үлдэнэ. Энэ өдөр Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдаж байсан бол Африкийн Того улсыг чөлөөлсөн өдөр юм. Мөн Кабо Верде улсын тухайд ардчиллын өдөр.

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал засварлах

  • 532 – Эртний Константинополь хотод Никагийн бослого гарав.
  • 1547 – Английн Суррейн гүн Хэнри Ховардыг хаант улсын эсрэг тэрсэлсэн гэж үзэн төрсөн эцэг нь цаазаар авах ял оноов.
  • 1607 – Испани улс өрөө төлөх боломжгүйгээ зарласны улмаас Женоагийн банк дампуурав.
  • 1797 – Францын хувьсгал: Францын усан онгоц, эргийн дагуу Их Британийн хоёр хөлөгтэй ширүүн тулаан хийж, Британийн ялалтаар өндөрлөжээ. Тулаанд 900 хүн амь үрэгдсэн юм.
  • 1822 – Грек улсын одоогийн төрийн далбааны загварыг Эпидаурын анхны хуралдаанаар батламжилжээ.
  • 1833 – АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жексон, дэд ерөнхийлөгч Мартин ван Бюрен рүү Өмнөд Каролина мужид гарсан бослогыг энхийн замаар нэн даруй дарахыг шаардсан захидал бичиж байжээ.
  • 1840 – АНУ-ын түүхэн дэх томоохонд тооцогдох байлдааны хөлөг онгоц Лонг Айлэнд орчимд живж, улмаар 139 хүн амиа алджээ.
  • 1847 – Кахуэнгагийн тунхагт АНУ болон Мексикийн талууд гарын үсэг зурсны дүнд АНУ-Мексикийн хооронд дэгдсэн дайн дуусав.
  • 1849 – Британийн эзэн хааны усан флот Канадын Ванкуверын колонийн захиргааг байгуулав.
  • 1888 – АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний газар зүйн хүрээлэн байгуулагдав.
  • 1893 – Их Британийн Тусгаар тогтнол, хөдөлмөрийн намын анхны хуралдаан Лондон хотноо болжээ.
  • 1895 – Африкийн Этиоп улсыг эзлэх Италийн дайн болж, улмаар Италийн тал ялалт байгуулсан юм.
  • 1910 – АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театраас "Пиалиаччи", "Кавальера рустикана" дуурийг радиогоор дамжуулсан нь олон нийтэд зориулсан анхны радиогийн нэвтрүүлэг болжээ.
  • 1942 – Автомашин зохион бүтээгч Хенри Форд хуванцар машины патентын эрхийг авчээ. Энэ нь төмөр машинаас 30 хувь илүү хурдтай байсан юм.
  • 1960 – ЗХУ дахь Гулаг буюу албадан хөдөлмөрийн лагерийн системийг албан ёсоор халав.
  • 1966 – АНУ-ын Засгийн газарт анх удаа хар арьст хүн алба хаших болов. АНУ-ын Барилга, хот төлөвлөлтийн сайдаар Роберт К.Уийвер томилогджээ.
  • 1972 – Гана улсын Ерөнхийлөгч Эдуард Акуфо-Аддо болон ерөнхий сайд Кофи Адрефа Бусиа нарыг хороож, хурандаа Игнатиус Куту Ачимпонг төрийн эрхийг авчээ.
  • 1988 – Тайванийн Ерөнхийлөгчөөр Ли Тэн-Хүй сонгогдсон нь тус улсын түүхэнд Тайваньд төрсөн хүн анх удаа засгийн эрхийг авсан тохиолдол боллоо.
  • 1990 – Виржиниа мужийн Ричмонд хотын захирагчаар Дуглас Уайлдер сонгогдсон нь АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд хамгийн анх удаа хар арьст хүн захирагч болсон тохиолдол болжээ.
  • 1991 – Зөвлөлт Литвын нийслэл Вильнюс хотод ардчиллыг дэмжсэн жагсагчдыг ЗХУ-ын арми хүч хэрэглэн тараахад 14 хүн амиа алдаж 1000 гаруй хүн шархаджээ.
  • 1992 он - Монгол Улсын Шинэ үндсэн хууль батлагдав.
  • 2012 – Орчин үеийн зорчигч тээврийн, тансаг зэрэглэлийн Коста Конкордиа усан онгоц живж, 32 хүн амиа алдав. Хожим нь тус хөлгийн ахмад буруугаа хүлээжээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • МЭӨ 5 – Хятадын Хан гүрний эзэн хаан Гуангву (57 онд нас барсан)
  • 1562 – Шотландын яруу найрагч, зохиолч Марк Александер Бойд (1601 онд нас барсан)
  • 1845 – Францын одон оронч Феликс Тиссеран (1896 онд нас барсан)
  • 1864 – Нобелийн шагналт Германы физикч Вилгельм Вайн (1928 онд нас барсан)
  • 1890 – Эстони улсын 7 дахь Ерөнхий сайд Юри Улуотс (1945 онд нас барсан)
  • 1926 – "Паддингтон Баавгай"-г зохиогч Майкл Бонд
  • 1927 – Нобелийн шагналт Өмнөд Африкийн биологч Сидней Бреннэр
  • 1952 – Английн алдарт "Индепедэнт" сонинг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Стифен Гловер
  • 1960 – Нобелийн шагналт АНУ-ын физикч Эрик Бетцик
  • 1966 – Америкийн жүжигчин Патрик Гейлн Демпси
  • 1970 – Телевизийн алдарт цуврал "Скандал"-ыг зохиосон Шонда Раймс
  • 1977 – Америкийн жүжигчин, "Карибын тэнгисийн дээрэмчид", "Бөгжний эзэн", "Трой" киногоороо алдарт хүрсэн Орландо Блүүм
  • 1990 – Австралийн жүжигчин Лиам Хемсфорд

Нас барсан алдартнууд засварлах

  • 1177 – Австрийн гүн II Хенри (1107 онд төрсөн)
  • 1330 – Австийн хаан I Фредерик (1286 онд төрсөн)
  • 1885 – АНУ-ын сэтгүүлч, 17 дахь дэд ерөнхийлөгч Шайлер Колфакс (1823 онд төрсөн)
  • 1923 – Францын Ерөнхий сайд Александр Рибо (1842 онд төрсөн)
  • 1958 – "Парамаунт" кино компанийг үүсгэн байгуулагч Жесси Л.Ласки(1880 онд төрсөн)
  • 1963 – Того улсын Ерөнхийлөгч Силванус Олимпио (1902 онд төрсөн)
  • 1978 – АНУ-ын эрүүл мэндийн ажилтан Хаберт Хумфри(1911 онд төрсөн)
  • 1986 – Өмнөд Йемений дөрөв дэх Ерөнхийлөгч, сурган хүмүүжүүлэгч Абдул Фаттах Исмайл (1939 төрсөн)
  • 1988 – БНХУ буюу Тайванийн Ерөнхийлөгч Чианг Чин-Куо (1910 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Того  Того Чөлөөлөгдсөн өдөр

  Commons: 1 сарын 13 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан