1954 оны Женевийн хурал

1954 оны Женевийн хуралШвейцарын Женев хотод 1954 оны 4-р сарын 26-наас 7-р сарын 21-ны хооронд болсон олон улсын хурал байв.

Женевийн хурлын Энэтхэг-хятадын хойгийн чуулган
Женевийн хурлаар дөрвөн улс орны хилийг тогтоожээ

Хуралд Зөвлөлт, Хятад, Их Британи, Америк, Францын гадаад хэргийн сайд нар болон Умард Солонгос, Өмнөд Солонгос, Умард Вьетнам, Өмнөд Вьетнам, Камбож, Лаос зэрэг улс орны төлөөлөгч нар оролцжээ. Хурлаар дайн тулаан болж хурцадсан Солонгос болон Энэтхэг-хятадын хойгийн асуудлыг хэлэлцжээ.

Солонгос засварлах

Солонгосын дайны гал зогсоох гэрээ 1953 оны 7-р сард зурагдсан байв.

Женевийн хурлын эхэнд Солонгосын талаар хэлэлцэв. Умард Солонгос, Өмнөд Солонгос хоёр улсын төлөөлөгч нар тус тусын улсыг хууль ёсны цор ганц Солонгос улс мөн хэмээгээд нөгөө улсыг хамгаалан байгаа гадаадын цэргийг гаргах болон Солонгосын нэгдсэн сонгууль явуулахыг харилцан шаарджээ.

Хятад, Зөвлөлт хоёр Умардын саналыг дэмжиж, Америк, Их Британи хоёр Өмнөдийн саналыг дэмжиж байсан ба эцсийн дүндээ Солонгосын талаар ямар ч шийдвэр тунхаг гаргалгүй хурал өндөрлөжээ.

Энэтхэг-хятадын хойг засварлах

Энэтхэг-хятадын хойгийг Франц колоничлохоос татгалзаж Лаос, Камбожийг тусгаар тогтнуулахаар болсон боловч Вьетнамыг тавихгүй байв. Вьетнамд Хо Ши Минээр удирдуулсан коммунист үзэлтэй Умард Вьетнам Францын эсрэг тулалдаж байв. Хурал эхлэхийн өмнөх өдөр буюу 1954 оны 5-р сарын 7-нд Дьенбьенфугийн тулалдаанд Умард Вьетнам чухал ялалт байгуулжээ.

Женевийн хурлын Энэтхэг-хятадын хойгийн талаарх хэлэлцүүлэг 1954 оны 5-р сарын 8-наас эхлэв.

Хурлаар Лаос, Камбож, Вьетнамыг тусгаар тогтнуулах дээр санал нэгдсэн бөгөөд Вьетнамд тогтсон хоёр дэглэмийг хэрхэх талаар удаан мэтгэлцжээ. Хурлаас дараах заалттай гэрээнд гарын үсэг зурцгаажээ.

  1. гал зогсоох, Вьетнамын тэхий дундуур буюу хойд өргөргийн 17-р градусаар цэрэггүй бүсийн хил зурах
  2. 1956 онд бүх Вьетнам даяар цаашид ямар дэглэмээр замнах, нэгдсэн улс байх сонгууль явуулах
  3. Вьетнам, Лаос, Камбожоос гадаадын цэргийг гаргах, цэрэг зэвсэглэлээр хөөцөлдөхийг бууруулах гэжээ.

Гэвч Америк зөвшөөрч гарын үсэг зураагүй бөгөөд дайн үргэлжилжээ. 1955 онд Өмнө Вьетнам сонгуульд оролцохгүй гэсэн.