12 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 358 дахь (өндөр жил бол 359 дэх) өдөр юм. Мөн он дуустал 7 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
11 сар · 12 сар · 1 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Үйл явдлууд засварлах

  • 1777 онд ахмад Жеймс Кук “Resolution”, “Discovery” хөлөг онгоцтой Зул сарын арлыг нээв.
  • 1801 оны энэ өдөр Английн механик, зохион бүтээгч Ричард Тревитик анхны уурын хөдөлгүүртэй автомашиныг танилцуулав.
  • 1851 онд Вашингтон дахь Конгрессын номын санд гал гарчээ.
  • 1871 оны энэ өдөр Египетийн Каир хотноо Аида дуурь анх удаа тавигдаж байжээ.
  • 1968 онд АНУ-ын сансрын “Apollo 8” хөлөг хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны тойрог замд оржээ.
  • 1979 онд Франц “Ariane” пуужин тээвэрлэгчээ амжилттай хөөргөв.
  • 1994 оны энэ өдөр Алжирт “Air France” компанийн 232 зорчигчтой онгоцыг барьцаанд авчээ. Хоёр хоногийн дараа онгоцыг Францын Марсель хотод хүчнийхэн дайран орж, зорчигчдыг суллаж байв.

Энэ өдөр төрөгсөд засварлах

Тэмдэглэлт баярууд засварлах

  • Зул сарын баярын битүүн.
  • ОХУ-ын Цэргийн алдрын өдөр.
  • Ливийн Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр нас барагсад засварлах


  Commons: 12 сарын 24 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан