Өлзийт (Хэнтий)

Хэнтий аймаг, Өлзийт сум

Өлзийт нь засаг захиргааны хувьд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг болох тосгон юм.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 386-р тогтоолоор Өлзийт сум, Чандганы Сангийн аж ахуйг анх байгуулах шийдвэр гарч, 1977 оны 03-р сарын 17-нд 20-иод ажиллагсадтайгаар анхны шаваа тавьсан түүхтэй. Өлзийт тосгон нь нийт 1105 хүн амтай.

Засгийн газрын бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд 2000 онд Хэрлэн сумын Өлзийт тосгон болон зохион байгуулагдсан.

 Өлзийт тосгон нь Улаанбаатар хотоос 287  км, аймгийн төвөөс 50 км зайд байрладаг.

Төв засмал замаас 12 км зайд байрлах тус тосгон Өмнөдэлгэр, Мөрөн , Жаргалтхаан сум болон Тахилгат тосгонтой хиллэдэг.

Газар зүй засварлах

Тосгоны нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Нийт газар нутгийн хэмжээ 145665 га.

Нийт талбайд эзлэх хувь:

  • Хөдөө аж ахуйн газар 122000    83.7
  • Тариалангийн газар 20000      13.7
  • Хадлангийн газар 3400     2.3
  • Тосгон суурин газар 265    0.2

Томоохон уул, нурууд засварлах

Томоохон уул нурууд Бумбагарын улаан өндөр 1533.2 м, Хавтгай 1474.4 м, Хар өндөр 1469.7м, Хойд зотлог 1460.7м

Өндрийн цэг Бумбагарын улаан өндөр 1533.2 м

Тал хөндий засварлах

Шорвогийн тал, Чандган тал

Ашигт малтмал, уурхайн орд, боломж засварлах

Хүрэн нүүрс нөөцийг тогтоогоогүй. Давс 50 тн

Гол мөрөн засварлах

Мөрөн голыг үертэй үед гүүрээр бусад үед машин унаа явганаар гарах боломжтой.

Цаг уурын нөхцөл засварлах

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

1 дүгээр сарын дундаж температур -35-40  °С, 7 дугаар сарын дундаж температур +25+35 °С, жилийн дундаж салхины хурд 9-15 м/с, жилийн хур тунадасны нийлбэр 50-120 мм

Малын бүтэц засварлах

Сумын хэмжээнд 96710 толгой малтайгаас

  • Тэмээ -77
  • Адуу -6750
  • Үхэр – 5110
  • Хонь -50715
  • Ямаа -34058 байна.

Газар тариалан засварлах

Тосгоны хэмжээнд нийт 9257 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0.1 хувьд нь төмс, хүнсний ногоо, 15 хувьд нь улаан буудай, 84.9 бусад бүтээгдэхүүн тариалж байна.

Цахилгаан хангамж засварлах

Тосгон нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Тосгоны төв дээр 35/6кВ-ийн дэд станцтай, хоёр АТП дэд станцаас тэжээгдэг.

Ус хангамж засварлах

Тосгоны төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 10 м3 багтаамжтай 2 усан сан, төвийн ундны  усны худгаас 120 өрх, 4 аж ахуйн нэгж,  5 албан байгууллага   усаар хангагддаг.

Төв усан сан 300 м3 хүчин чадалтай ч ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон

Дулаан хангамж засварлах

Тосгоны  төвд  төвлөрсөн уурын зуух байхгүй. Төсөвт 5 байгууллага тус бүртэй нам даралтын халаалтын зуух ажиллуулж байна.