Өвлийн олимп нь орчин үеийн олимпуудын нэг бөгөөд өвөл явагддаг наадам юм. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан ба Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпын хооронд зохиогддог болсон. Гол спортын төрлүүд нь цана, тэшүүр зэрэг өвлийн улиралд л явагдах боломжтой спортууд байдаг. Өвлийн олимп зохиогдохоос өмнө 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпийн олимпод хоккейн спорт багтаж байсан түүхтэй. Албан ёсны нэршил нь "Өвлийн олимпын наадам".

Өмнөх наадмууд засварлах

 
 

(※)Баруун талын дэлхийн газрын зураг дээрх хар цэгүүд нь өвлийн олимп зохиогдсон хотууд бөгөөд өнгөөр ялгасан нь зохиогдож байсан улсууд, тоо нь зохиогдсон оныг илэрхийлнэ.

(※)1940, 1944 оны наадмууд Дэлхийн 2-р дайны улмаас болоогүй бөгөөд эдгээрийг дугаарлахад оруулдаггүйгээрээ зуны олимпын наадмын дугаарлалтаас ялгаатай.

д.д. Он Наадам Зохиогдсон улс Тайлбар
1 1924 Шамонигийн олимп Франц  Франц .
2 1928 Сан-Морицын олимп Швейцар  Швейцар .
3 1932 Лэйк-Плэсидийн олимп Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс .
4 1936 Гармиш-Партенкирхений олимп Герман  Герман .
5 1940 Саппорогийн олимп Япон  Япон [1]
5 1944 Кортина д'Ампеццогийн олимп Итали  Итали [2]
5 1948 Сан-Морицын олимп Швейцар  Швейцар .
6 1952 Ослогийн олимп Норвеги  Норвеги .
7 1956 Кортина д'Ампеццогийн олимп Итали  Итали .
8 1960 Ско-Валлигийн олимп Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс .
9 1964 Инсбрукийн олимп Австри  Австри .
10 1968 Греноблийн олимп Франц  Франц .
11 1972 Саппорогийн олимп Япон  Япон .
12 1976 Инсбрукийн олимп Австри  Австри .
13 1980 Лэйк-Плэсидийн олимп Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс .
14 1984 Сараевогийн олимп   Югослав .
15 1988 Калгарийн олимп Канад  Канад .
16 1992 Альбервиллийн олимп Франц  Франц .
17 1994 Лиллехаммерын олимп Норвеги  Норвеги .
18 1998 Наганогийн олимп Япон  Япон .
19 2002 Солт-Лэйк Ситийн олимп Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс .
20 2006 Турины олимп Итали  Итали .
21 2010 Ванкуверын олимп Канад  Канад .
22 2014 Сочийн олимп Оросын Холбооны Улс  Орос .
23 2018 Пёнчангийн олимп Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос .
24 2022 Бээжингийн олимп Хятад  Хятад .
25 2026 Милан - Кортина д'Ампеццогийн олимп Итали  Итали .
26 2030 - - .
  1. Дэлхийн 2-р дайны улмаас зохиогдоогүй.
  2. Дэлхийн 2-р дайны улмаас зохиогдоогүй.

Мөн үзэх засварлах