Үсний уутанцар нь сүүн тэжээлтний арьсанд орших эрхтэн юм. Энэ уутанцар нь арьсний доод давхрагт байрладаг 20 төрлийн эснээс бүтдэг эрхтэн юм. Үсний уутанцар нь гормон, нейропептид, дархлалын эстэй харилцан үйлчлэлцэж үсний ургалтыг зохицуулдаг. Энэ цогц үйлчиллээр биений өөр өөр хэсэг дэх уутанцарууд өөр өөр төрлийн үсийг ургуулна. Үс ургах процесс нь маш онцлог үе шатуудаар явагдана. Эхний үеийг нь анаген гэнэ идэвхтэй ургултын үе, катаген нь амралтын үе, телоген нь уутанцарын намжилтын үе, эксоген нь үсийг биеэс салгах үе, сүүлд нь кеноген нь хоосон уутанцар ба шинэ үс ургуулах завсрын үе болно.

Үсний уутанцар
Хүний гарын үс
Үсний уутанцарын бүтэц

Хүний үсний талаар маш их судалгаа, сэдвүүд байдаг. Бүх сүүн тэжээлтнээс хүний толгойн дээрх үс нь хамгийн удаан ургалттайгаараа онцлог юм. Хүний толгойн үс нь дүр төрхийг илэрхийлэх гол үүргээс гадна хүний толгойг нарны хэт ягаан туяа ба халуун, хүйтнээс хамгаалах чухал үүрэгтэй юм.