Ямаа (Capra hircus буюу Capra aegagrus hircus) нь таван хошуу малын нэг тэжээмэл амьтан юм. Янгираас үүдэлтэй. Ямааны мах, ноолуур ба түүний сүүг өргөн ашигладаг. Сүүгээр нь бяслаг ба олон төрлийн цагаан идээ хийнэ. Цагаан болон хар ямааны сүүг эмчилгээний зориулалтаар болон эмийн бэлдмэл хийхэд ашигладаг. Ямаан сүрэг хэт олшрох нь бэлчээрт халгаатай байх талтай. Учир нь ямаа өвсийг үндсээр нь сугалан иддэг.

Ямаа

Ховордолтын зэрэглэл
Гэршүүлсэн
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: хөхтөн
Баг: Салаа туурайтан
Овог: Bovidae
Дэд овог: Caprinae
Төрөл: Capra
Зүйл: C. aegagrus
Дэд зүйл: C. a. hircus
Латин нэр
Capra aegagrus hircus
(Карл Линней, 1758)
Ижил утгатай нэршил
Capra hircus

Хөдөө аж ахуй засварлах

Дэлхий даяарх ямааны статистик засварлах

Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас FAO (Англи: Food and Agriculture Organization) гаргасан судалгаагаар 2008 онд Энэтхэгт 4 сая тонн, Бангладешд 2,16 сая тонн, Судан 1,47 сая тонны ямааны сүү хүнсэндээ хэрэглэжээ.[1]

Дэлхийн дээрх ямааны тоо болон ямаанаас авсан ашиг шим (2008 он)
Улс / бүс Ямааны тоо (сая) Ямааны сүү (сая тонн) Ямааны мах (сая тонн)
Дэлхий ----- 15.2 4.8
Африк тив 294.5 3.2 1.1
Нигер 53.8 N/A 0.26
Судан 43.1 1.47 0.19
Ази тив 511.3 8.89 3.4
Афганистан 6.38 0.11 0.04
Пакистан 60.00 N/A N/A
Энэтхэг 125.7 4.0 0.48
Бангладеш 56.4 2.16 0.21
Хятад 149.37 0.26 1.83
Саудын Араб 2.2 0.076 0.024
Америк тив 37.3 0.54 0.15
Мексик 8.8 0.16 0.04
АНУ 3.1 N/A 0.022
Европ тив 17.86 2.59 0.012
Их Британи 0.09 N/A N/A
Франц 1.2 0.58 0.007
Номхон далайн улсууд 3.42 0.0004 0.018


Цахим холбоос засварлах

  Commons: Ямаа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын 2008 оны статистик http://faostat.fao.org/default.aspx