Юань улсын зоосон мөнгө

Юань Улсын 100 гаруй жилийн түүхэнд 8 хааны 17 нэр төрлийн зоос цутгаж гүйлгээнд хэрэглэж байсан. Юань улсын хууль цаазаар зоос нь бутархай мөнгөний үүрэг гүйцэтгэж байсан. 1, 2, 3, 5, 10 вэнь гэсэн нэгжээр цутгагдаж байсан. Монгол хаад суурин байсан дотор газар эртнээс тогтсон ёсыг дагаж, хаад бүр оны цолоо тунхаглах бүрт шинээр зоосон мөнгө цутгаж, гүйлгээнд хэрэглэхдээ цаасан мөнгө, ембүү зэрэгтэй хамтатган ашиглаж байв. Зоосны дунд дөрвөлжин нүхтэй, нүүр талд хааны оны цолыг босоогоор бичиж, хөндлөнгөөр баруунаас зүүнш Тунбао (通寶) эсвэл Юаньбао (元寶) гэсэн үгийг бичсэн байв. Тунбао гэдэг нь нэвтрэх эрдэнэ гэсэн утгатай үг юм.

Их Монгол Улсын үед цутгагдсан зооснууд
Монголоор Бичиг үсэг Бичиг Зоосны зураг
Чингис хааны нэрээр цутгасан алт динар Перс хэл Араб үсэг
Дөргөнэ хатны нэрэмжит мөнгөн дирхэм Перс хэл Араб үсэг
Мөнх хааны нэрэмжит мөнгөн дирхэм Перс хэл Араб үсэг
Дачао тунбао ханз. 大朝通寶 Ханз
Дачао Жинхэ ханз. 大朝金合 Ханз
Жи Чао Бан Фен
Жяо Чао Бан Фен
ханз. 支鈔半分
ханз. 交鈔半分
Ханз
Юань улсын үед цутгагдсан зооснууд
Монголоор Хятадаар Бичиг Хаадын нэр Хаадын оны цол Зоосны зураг
Жунтун тунбао 中統元寶 Ханз Хубилай сэцэн хаан Жунтун
Жыюань тунбао 至元通寶 Ханз, Дөрвөлжин бичиг Жыюань
Юаньжэнь тунбао 元貞通寶 Өлзийт хаан Юаньжэнь
Юаньжэнь тунбао 元貞元寶
Дадө тунбао 大德通寶 Дадө
Жыда тунбао 至大通寶 Хүлэг хаан Жыда
Жыда юаньбао 至大元寶 Ханз
Даюань тунбао 大元通寶 Ханз, Дөрвөлжин үсэгтэй
Хуанцин тунбао 皇慶元寶 Ханз Буянт хаан Хуанцин
Яньюй тунбао 延祐通寶 Яньюй
Яньюй юаньбао 延祐元寶
Жыжы тунбао 至治通寶 Гэгээн хаан Жыжы
Жыжы юаньбао 至治元寶
Тайдин тунбао 泰定通寶 Есөнтөмөр хаан Тайдин
Тайдин юаньбао 泰定元寶
Жыхө юаньбао 致和元寶 Жыхө
Тяньли юаньбао 天曆元寶 Тугтөмөр Заяат хаан Тяньли
Жышүнь юаньбао 至順元寶 Жышүнь
Юаньтун юаньбао 元統元寶 Тогоонтөмөр хаан Юаньтун
Жыюань тунбао 至元通寶 Ханз, Тангуд, Цагадайн, Дөрвөлжин бичиг Жыюань
Жыюань юаньбао 至元元寶 Ханз
Мүчин тунбао 穆清銅寶 Жыжөн
Жыжөн тунбао 至正通寶
Жыжөн жибао 至正之寶

Холбоотой хуудас засварлах

Эшлэл засварлах