Эрдэнэмандал сум

Эрдэнэмандал сум нь 1923 онд одоогийн энэ Өлзийт дэнж дээр Мандал нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1925 онд Эрдэнэ сум, Хануй сум нэгдэж, улмаар 1959 онд Хан-Оюут сум тус суманд нэгдсэн. Архангай аймгийн Зүүн хойд талын сум юм. Сумын төв нь аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн хойш хойш 117 км, Улаанбаатар хотоос баруун хойш 510 км зайд оршино. Сумын төв Өлзийт дэнж нь Хануй голын хөндийд хойд эрэг дээр нь байрладаг.

Эрдэнэмандал сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠮᠠᠨᠳᠠᠯᠰᠤᠮᠤ
УлсМонгол
АймагАрхангай аймаг
Сумын төвӨлзийт
Газар нутаг
  Нийт3,363.3 км2 (1,298.6 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,611
  Нягтрал1.7/км2 (4/миль2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Засаг захиргааны нэгжийн хувьд Алаг-Уул, Тээл, Эрдэнэ-Уул, Идэр-Улаан, Өгөөмөр, Хан-Өндөр гэсэн 6 багтай.Эрдэнэмандал сум нь байгалийн үзэсгэлэнт олон газруудаас гадна түүх дурсгалт олон газруудтай. Сумын төвд Ерөнхий боловсролын сургууль, Сумын засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Сум дундын хүн эмнэлэг, Мал эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, монгол шуудангийн салбар зэрэг төрийн болон төсвийн байгууллагуудаас гадна хүнс, автосэлбэгийн худалдаа, халуун ус, ахуйн үйлчилгээ, зочид буудал зэрэг нийт 20 гаруй хувийн хэвшлийн жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Газар зүй засварлах

Нийт талбай 338875.10 га газар нутагтай.

Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал

Хөдөө аж ахуйн газар

Хот тосгон бусад суурин газар

Ойн сан бүхий газар

Усны сан бүхий газар

Зам шугам сүлжээний газар

Улсын тусгай хэрэгцээний газар

Нийт

Газрын нэгдмэл сангийн

тайлан

254365.08 317.37 81023.91 538.07 2628.85 1.82 338875.10


Архангай аймгийн Эрдэнэмандал сум нь монгол орны Хангайн нурууны салбар уулс болох Халиун Морьт, Хан-Өндөр, Шар даваа, Чингэлтэй уул, Дунд нуруу, Бөхөн шарын нуруудын дунд Хануй, Хүнүй голын хөндийд зэрэг уулсын дунд ойт хээр, нуур цөөрөм, гол ус Архангай аймгийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт нийслэл Улаанбаатар хотоос 500 км, аймгийн төв Цэцэрлэг хотоос 168 км-ийн зайтай оршдог. Батцэнгэл сумтай 45 км, Ихтамир сумтай 29 км, Өндөр-Улаан сумтай 38 км, Жаргалант сумтай 43 км, Цэцэрлэг сумтай 39 км, Хайрхан сумтай 67 км тус тус хиллэдэг. Нутгийн баруун цэг нь Халиун морьтын овоо, хойд цэг Хануйн голын тохой, зүүн цэг Бөхөн шарын нуруу, урд цэг нь Их халзангийн овоо юм. Баруун цэгээс зүүн цэг хүртэл 76 км, урд цэгээс хойд цэг хүртэл 80 км үргэлжилдэг.

Хангайн бүсийн Орхон Сэлэнгийн савын ойт хээрийн мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулс бүхий ойт хээрийн тойрог, Хангайн нурууны єндєр уул, ойт хээр хосолсон мужийн Хангайн тэгш өндөрлөгийн тойрогт багтаж байна. Уг нутаг нь Хангай бүсийн завсарын бэсрэг болон өндөр уулынуулс, цав толгод, ухаа гүвээт тал, уулс хоорондын хотгорыг хамарна.

Энэ сумын нутгаар Хануй, Хүнүй зэрэг томоохон голууд урсах ба энэ голуудын цутгал ус ихтэй жижиг голууд олон бий. Хануй болон Хүнүйн гол байдаг бөгөөд түүхэнд тэмдэглэснээр Хан улс болон Хүннү гүрэн олон жил дайн дажин хийсний эцэст найрамдлын гэрээ байгуулж найр наадам хийн хоёр улсын нэрээр Хан-уй Хүннү-уй гэж тус хоёр голыг нэрлэсэн. Энэ нутагт Хангайн нурууны салбар уул, нурууд болох Бөхөн шар, Халиун морьт, Хан өндөр зэрэг сунайсан урт нуруудаас гадна ой мод, ан амьтан, ургамал, жимсээр баялаг, Их бага Халзан, Дунд нуруу, Шар даваа зэрэг сүрлэг уулс ханаран үзэгдэнэ. Энэ уулсын дунд эрдэнийн ундаа болсон Урт шивирт, Мухар хужирт, Хан-Өндөр зэрэг эмчилгээнд хэрэглэдэг, иргэд ирж сувиллын байдлаар уудаг рашаан байдаг. Энэхүү рашаануудад жилдээ 3000 орчим хүн ирдэг гэсэн тооцоо ч бий бөгөөд амрагчдын тоо жил бүр өссөөр байна. Уулс хоорондох хөндийд томоохон голуудаас гадна Хунт, Их нуур зэрэг цэнгэг болон давс, хужирын нөөцөөр баялаг нуурууд мяралзан давалгаалж зуны улиралд энэ нутаг усны шувуудын орон болно. Энэ нутгийн түүх дурсгалт газруудаас дурдвал Уртын амны буган хөшөө, Хар хул хааны балгас зэрэг олон газар бий бөгөөд энэхүү дурсгалт газрууд нь Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх бүх цаг үеийг хамрах юм.

Боловсрол засварлах

Эрдэнэмандал сумын дунд сургууль 1930 онд байгуулагдсан.

Хөдөө аж ахуй засварлах

Нийт мал сүргийн тоогоор монгол улсад эхний 5 байрт ордог. Монгол улсын хамгийн олон хоньтой сум юм. нийт 509 мянган толгой малтай бөгөөд үүний 323 мянган хоньтой. Газар тарилангийн аж ахуй төдйлөн хөгжөөгүй бөгөөд тариалангийн 1701 га талбайтайгаас 1690 га нь атаршсан, 10 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж байна.

Сумын цаг агаар, уур амьсгал засварлах

Сумын цаг уурын онцлогыг авч үзвэл эх газрын эрс тэс уур амьсгал ноёлно. Энд хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтэй, өвөлдөө хүйтэн, зундаа сэрүүн. Олон жилийн дундажаар жилийн агаарын дундаж температур -0.50С, хамгийн бага үнэмлэхүй температур -430С, хамгийн их үнэмлэхүй температур 370С байна. Хамгийн их хүйтэн 5 өдрийн дундаж температур -340С.Агаарын жилийн дундаж харьцангуй чийгшил 65%. Олон жилийн дундаж жилд унах хур тунадасны хэмжээ 315 мм ба үүнээс 95% нь дулааны улиралд унадаг. Хоногт унах хамгийн их тунадас 49 мм болно. Жилийн хур тунадасны нийлбэр 294.5 мм дээш ба түүний ихэнх нь IY-X саруудад хур борооны хэлбэрээр унаж дундажаар 284.6 мм хүрдэг байна.

Өвлийн улиралд цасан бүрхүүлийн дундаж зузаан 25 см-ээс хэтэрдэггүй ба 11 дүгээр сарын сүүлчээс 1 дүгээр сар хүртэл тогтвортой цасан бүрхүүлтэй байдаг. Салхины зонхилох чиглэл баруун хойд болон баруунаас байх ба олон жилийн дундаж хурд 2.4 м/с байна.

Хануй, Хүнүй зэрэг голын сав нутагт жилийн дундаж температур 0-2 градус хүртэл хүйтэн байдаг. Эрдэнэмандал сум нь хуурай сэрүүн мужид хамрагдана. Энэ мужид нутгийн далайн төвшинээс дээших 1500-1700 метрийн бүх нутаг хамаарна.Энд чийгшилийн хүрэлцээ дутагдалтай байдаг.Тус сумын тариалангийн газар нь Хануй голын хөндийд байрлах тул усан хангамжын асуудлаа дээрх голоос шийдэх боломжтой.

 1 дүгээр сарын дундаж температур нь -18,2 градус

7 дугаар сарын температур +20 градус

Агаарын үнэмлэхүй дулаан +35+43 градус дулаан, хамгийн хүйтэн нь -30-35 градус хүрдэг.

5 дугаар сарын сүүлийн арав хоногоос 9 дүгээр сарын 2 дугаар арав хоног хүртэлх хугацаанд хоногийн дундаж температур нь +10 градус байдаг.

Жилийн дундаж салхины хурд 3 м\с

Жилийн хур тунадасны хэмжээ 193.5 мм

Сумын хөрсний гадарга дээрх олон жилийн дундаж температур нь өвлийн 1, 2 дугаар сард

-20,8оС, хамгийн дулаан нь 7 дугаар сард +19,1оС байгаа нь температурын зөрүү төдийлэн их бишийг харуулж байна. Энэ нь хадлан, бэлчээр болон таримал ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж байна.

Гол мөрөн, Нуур, Рашаан засварлах

Эрдэнэмандал сум нь нийт 81 булаг, 67 худаг, 26 том, жижиг нууруудтай 28 голтой бөгөөд эдгээрээс Хануйн гол, Хүнүй гол, Уртын гол, Тээлийн гол, Дунд цүүрийн гол, Урд шивэртийн гэх мэт томоохон голуудтай.  Тус суманд Урт шивирт, Мухар хужирт, Хан-Өндөр хэмээх 3 рашаантай.

Түүхийн дурсгалт газрууд засварлах

Эрдэнэмандал сум нь Хануй болон Хүнүй голын хөндий, уул нуруудыг дамнан оршдог Хангай бүсийн нутаг бөгөөд эртний түүх соёлын дурсгалт газар маш их юм.

Тус сумын нутагт орших чулуун зэвсгийн дурсгалт Хануй, Хүнүй голын сав, Идэр улаан уул, хүрэл зэвсгийн үеийн булш, хиргисүүр бүхий Алаг уул, Баруун Цүүрийн гол, Билүүт, Бөмбөгөр, Их Жаргалант, Тасгын даваа, Хайлааст өндөр, Хужирбулант, Эрдэнэ уул, Холбоо толгой, Төгөл уул, Тойром бүрд, Саадаг толгой, Хөх асгат, Айраг нуур, Хан- Өндөр уул, Сүүл толгой, Өлзийт орон, Бургаст, Тал булаг, Хан-Оюут, Идэр-Улаан уул, Цоргын хөндий, Жаргалантын ам, Хана уул, Хадат толгой, хадны зургийн дурсгалт Алаг уул, Хужиртын цутгалан, Бичигт хангай, Мандал цохио, буган чулуун хөшөөт Баруун Цүүрийн гол, Бөмбөгөр уул, Бүрдийн адаг, Сахилдаг, Тасгын даваа, Хужирбулант, Хэрмийн ар, Уртын ам, Тал булаг, Цоргын хөндий,Хүннүчүүдийн булш, дурсгалт Гол мод, Наймаа толгой, Хадат гозгор, Хөндий ам, Төгөл уул, Бумбат, Залаат уул, Хүүшийн дөрөлж, Тэмээн хад, Эрдэнэ уул, Тал булаг, Идэр-Улаан уул, Түрэгийн булш,тахилын онгон, хөшөө дурсгалт Билүүт, Их Хануй нуур, Хана уул, Нарийн гол, Бүрдийн адаг, Оломт уул, Өлзийт дэнж, Улаан толгой, Хөшөөн тал, Бага улаан, Өндөр толгой, Усны гозгор, Ар булгийн эх, Эрдэнэ уул, Холбоо толгой, Уйгарын дурсгалт Цоргындөрвөлжин хэрэм,Хөшөөн тал,Монгол гүрний үеийн булш,хэрэмбүхий Тойром бүрд, Өлзийт дэнж, Хар хул хааны балгас, Зүүн Цүүрийн гол, Уртын ам зэрэг түүх, археологийн дурсгалууд оршин байна. Зарим томоохон түүх соёлын дурсгалуудаас тоочиж үзвэл:

Хар хул хааны балгас засварлах

Сумын төвөөс баруун урагш 7 км зайд Хануй голын урд талд Хархул хааны балгас бий. Хар хул хааны балгас нь анх 1891 онд Оросын судлаач Д.А.Клеменц уг дурсгалыг бүртгэж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ.

Хотын үлдэгдэл нь 330 х 370 м хэмжээтэй, дунджаар 3 м өндөр, дөрвөн талдаа хаалгатай дөрвөлжин хэрэм, барилгуудын сууриуд зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Хотын малтлагаас илрэх дээврийн тосгуур, нүүр ваар, тоосгоны хэв загвар, паалантай чимэглэл, өрлөг шаваасны онцлог зэрэгт үндэслэн энд гурваас доошгүй өөр өөр цаг үед бүтээгдсэн дурсгал байна хэмээн тодорхойлж, эдгээрийн нэг нь ХIII зууны үеийн Хархорумын барилга байгууламжтай нэг цаг үед холбогдоно хэмээн судлаачид үзсэн байдаг.

Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.

Гол мод-1 засварлах

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалт газар болох “Гол мод 1” нь Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зүүн урагш 35 км-ийн зайд, Хайрхан, Эрдэнэмандал сумын нутагт, Хүнүй голын хөндий залгасан өвс ургамалтай, модорхог 400 га газрыг эзлэн оршино.

Нийт 500 орчим булштай. Анх 1956 онд Монголын археологич Ц.Доржсүрэн илрүүлж, 26 жижиг булшийг малтан шинжилжээ. Монгол-Францын хамтарсан археологийн экспедиц 2000- 2011 онд Гол модонд Хүннүгийн язгууртны булш малтах төсөл хэрэгжүүлж, язгууртны 2 том булш (1, 20-р булш), дундаж хэмжээтэй булш 1 (79-р булш), дагуул болон жижиг 15 булш малтан судалсан нь Хүннүгийн язгууртны булшны бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг тодруулан судлахад чухал хэрэглэгдэхүүн болсон юм.

Хүннүгийн язгууртны булш нь ерөнхий бүтцийн хувьд уруу нь харуулсан пирамид хэлбэртэй. Эртний египетчүүд нас эцэслэсэн хаадын булш болох пирамидыг газрын хөрсөн дээр байгуулдаг байсан бол Талын анхны эзэнт гүрнийг цогцлоогч Хүннү нар газрын хөрсөн доор 20 гаруй метр гүнтэй пирамид мэт хэлбэртэй гүн нүх бүхий бунхант оршуулгыг бүтээдэг байсан билээ. Энэхүү баримт нь Хүннүгийн язгуутны булш нь бүтэц, зохион байгуулалтын хувьд уран барилгын сүрлэг, нарийн бүтэц бүхий дурсгал болохыг харуулж байна.

Эдгээр булшны малтлагаас зэс, төмрийн хайлшаар хийсэн эд өлгийн зүйлс, сүйх тэрэгний эд ангиуд, авсны алтан чимэглэлүүд, торго, эсгий ширдэгний тасархай, ноос, арьс, үслэг эдлэлийн зөөлөн болон эрдэсшсэн үлдэгдлүүд олдсон. Үүний зэрэгцээ усан болор, шилэн сувс, хуван эдлэл зэргийг илрүүлэн олсон нь олон улсын худалдаа солилцоонд хүннүчүүд идэвхтэй оролцож байсныг гэрчилнэ. Мөн хүннүчүүдийн оюуны соёлын гайхамшигт дурсгал болох хөлөгт тоглоом, Хүннүгийн амьтны загварт урлагийн содон дүрслэл болох бэлгэт гөрөөс буюу ганц эвэрт домгийн амьтны дүрст алт шармал мөнгөн хөөмөл хударга, хөмөлдрөгийн чимэглэл зэрэг зүйлс олджээ.

Эртний Буган хөшөө, Хөшөө дурсгал засварлах

·    Эрдэнэмандал сумын нутаг Хүнүй голын сав Уртын аманд зургаан буган хөшөө бүхий хиргисүүрийн цогцолбор дурсгал байрлаж байна.

 

·     Бөмбөгөр уулын буган хөшөө- Энэ хөшөө нь Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг Бөмбөгөр уулын өвөрт оршдог.


·     Дөрвөлжин булш- Эрдэнэмандал сумын нутаг Тасгын даваа, Алаг уул, Билүүт, Бортын ам, Цохиот, Төгөл уул,

Мандал цохио, Нурамт, Өвөр хайлааст, Өлзийт Орон уул, Тасархай, Дарцаг уул, Идэр-Улаан, Донжийн ам зэрэг газруудад олон арван дөрвөлжин булш тархсан байдаг.

·        Хүн чулуу- Эрдэнэмандал сумын нутаг Бага улаан, Бүрдийн адаг, Их Хануй нуур, Өндөр толгой, Усны гозгор, Оломт, Ар булгийн эх, Нарийн гол, Эрдэнэ уул, Өлзийт дэнж, Холбоо толгой, Улаан толгой, Хөшөөн тал, Ваартын ам, Гол мод, Хана уул зэрэг газруудад

түргийн үеийн булш, тахилын онгон, хүн чулууд олноор тархсан байдаг.

2014 онд Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн захиалгаар 6 багт түүх- археологийн дурсгалт газрыг бүртгэн баримтжуулж мэдээлэлийн санг бий болгосон байна. Уг судалгаагаар нийт 2694 дурсгалт газар бүртгэгдсэн бол тус дурсгалт газрын байршилаар нь нэгтгэн дүгнэхэд 230 байршил байна.