Энх хаан[1] нь 1391-1394 онд Монголыг хаанчилж байжээ. Энх хааны тухай мэдээлэл түүхэнд маш ховор байдаг бөгөөд Мин улсын түүхэнд дурдагдсан байдаг учраас одоо хүртэл түүхч судлаачдын дунд Монголын хаан байсан эсэх талаар маргаантай байна. Монголын түүхийн энэ зурвас үеийн талаар судлаач нар дараах 2 саналтай байна.

  1. Төмөрийн улсад эмхэтгэсэн “Зафарнама” (Ялалтын ном) ба “Шажрат ул Атрак” (Түрэг ба Татаруудын удмын бичиг), Лу.“Алтан товч”, Жамба.“Асрагч нэртийн түүх” зэргийг баримтлагсад нь Зоригт хаан нь Есүдэр мөн бөгөөд Энх хааны эцэг. 1391 онд Есүдэрээс Энх хаан ширээг залгамжилсан гэж үздэг.[2]
  2. Эрдэнийн товч” зэрэг Монгол сурвалжийг баримтлагсад нь Энхзоригт хэмээгч нь Есүдэр бус Төгстөмөр хааны аль нэг хүү нь бөгөөд Зоригт цолтойгоор хаан суусан. Энх гэдэг нь өөрийнх нь нэр нь гэж үздэг.
Энх хаан
Монгол Улсын хаан
Хаан суусан1391
Бүтэн нэрЭнх
Төрсөн огноо?
Өнгөрсөн огноо1394
УдаахЭлбэг хаан
ЭцэгЕсүдэр
УлсДөчин Дөрвөн хоёрын Монгол Улс
Ургийн овогБоржигин

Холбоотой мэдээлэл засварлах

Зүүлт засварлах

  1. HOГOOH ДЭВТЭР
  2. Shajrat Ul Atrak: Or The Genealogical Tree Of The Turks And Tatars P.218:“The fourteenth was named Eenkeh Khan, the son of Yusoordar.
Өмнөх
Зоригт хаан
Монголын Их Хаан
1391-1394
Дараах
Элбэг нигүүлсэгч хаан