Чуквуэмека Ноубуиси Окафор (Англи: Chukwuemeka Noubuisi Okafor, 1982 оны есдүгээр сарын 28-нд Техас мужийн Хьюстон хотод төрсөн) буюу Эмека Окафор (Англи: Emeka Okafor) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Финикс Санс багийн төвийн тоглогч юм. Коннектикутийн (20012004) коллежид өнгөрүүлсэн сүүлийн жилдээ NCAA-гийн аварга цолыг хүртэж тэмцээний гол шагналуудын эзэн болж байсан Окафор 2004 оны драфтаар Шарлотт Бобкэтс[1] (20042009) багт №2 сонголтоор очиж байв. Дараа нь Нью Орлеанс Хорнетс[2] (20092012), Вашингтон Уизардс[3] (20122013) багуудад тоглож байгаад одоогийн багтайгаа 2013 оны аравдугаар сарын 25-нд нэгдсэн.[4]

Окафор Уизардс багт.

2004 онд Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх дуудагдан Олимпод оролцож хүрэл медаль хүртсэн байна. Окафорын эцэг эх Нигери хүмүүс ажээ.

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 208 см
  • Жин — 116 кг
  • Өмсгөлийн дугаар — 50

Шилдэг амжилтууд засварлах

Эшлэл засварлах

  1. "CHARLOTTE BOBCATS: Bobcats Select Emeka Okafor As First-Ever Rookie Draft Pick". NBA.com. Retrieved 2010-12-29.
  2. "Sources: Hornets set to get Okafor for Chandler". ESPN. 2009-07-28. Retrieved 2010-12-29.
  3. http://espn.go.com/nba/story/_/id/8077486/sources-washington-wizards-get-new-orleans-hornets-emeka-okafor-trevor-ariza-rashard-lewis-pick
  4. "Suns Acquire Okafor, First-Round Pick". NBA.com. Turner Sports Interactive, Inc. October 25, 2013. Retrieved October 25, 2013.

Холбоос засварлах