Элжин Гэй Бэйлор[1] (Англи: Elgin Gay Baylor; 1934 оны есдүгээр сарын 16, Колумбын тойрог, Вашингтон) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин.

Замнал засварлах

Замналынхаа туршид НБА-гийн «Миннеаполис/Лос-Анжелес Лейкерс» багт драфтын №1-ээр элсэж зүтгэхдээ Бүх оддын тоглогчоор 11, Үнэ цэнэтэй тоглогчоор 1, Бүх оддын I шигшээд 10, Оны шинэ тоглогчоор тус тус шалгарсан. 24.9 оноо, 15.0 самбар дунджилж өмнөх жилд бүсийн сүүл мушгисан багаа шувтаргад шалгаруулахад үнэмлэхүй тусалсан «рүүкигийн» хувьд шагшим үзүүлэлт.

1960 оны арваннэгдүгээр сарын 15-нд «Нью-Йорк Никсийн» эсрэг 71 оноо, 1958 оны арваннэгдүгээр сарын 6-нд «Филадельфи Уорриорзийн» эсрэг 31 бөмбөг авалт хийж хувийн дээд үзүүлэлтээ тогтоож байв.

Зодог тайлаад 1974, 19761979 онд «Нью-Орлеан Жазыг» дасгалжуулсан бол 19862008 онд «Лос-Анжелес Клипперсийн» ерөнхий менежерээр ажиллахаад 2006 оны «Шилдэг менежерээр» гялалзсан.

Лавлах холбоос засварлах

Гадны холбоос засварлах

 

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.