Эгэл хараалай (Sterna hirundo) нь Sternidae овгийн шувуу юм. Энэхүү шувуу нь Европ, Азийн сэрүүн бүс болон зүүн ба төв Хойд Америкт амьдарна.

Эгэл хараалай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Хиазтан
Овог: Sternidae
Төрөл: Хараалай
Зүйл: S. hirundo
Латин нэр
Sterna hirundo
Карл Линней, 1758

Гадаад төрх засварлах

Эгэл хараалай 34-37 см урт, далавчаа дэлгэхэд 70-80 см юм. Нарийн, хурц хошуу нь улаан ба үзүүр нь хар байна. Уртавтар хөл нь мөн улаан өнгөтэй.


Идэш тэжээл засварлах

Голдуу загасаар хооллох ба гол нуур, тэнгисийн усанд шунган орж барьдаг байна.

Үржил засварлах

Тэд үржлийн үедээ олноор сүрэглэн гол усны эрэг хөвөөнд өвс зэргээр үүр засаж, 2-4 өндөг гаргана. Энэ үедээ өөрийн үүр болон дэгдээхэйгээ хамгаалан ойртож очсон хүн, амьтанруу дайрдаг.


Ном зүй засварлах

  • Austin, Oliver L. Sr. (1953): A Common Tern at Least 23 Years Old. Bird-Banding 24(1): 20. PDF fulltext
  • BirdLife International (2004). Sterna hirundo. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
  • Harrison, Peter (1988): Seabirds (2nd ed.). Christopher Helm, London ISBN 0-7470-1410-8
  • National Geographic Society (2002): Field Guide to the Birds of North America. National Geographic, Washington DC. ISBN 0-7922-6877-6
  • Olsen, Klaus Malling & Larsson, Hans (1995): Terns of Europe and North America. Christopher Helm, London. ISBN 0-7136-4056-1

Цахим холбоос засварлах

  Commons: Хараалай (Common Tern) – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Sterna hirundo-тай холбоотой мэдээлэл байна.