Шүхэрч Гэлэнхүү

Шүхэрч Гэлэнхүү гэж алдаршсан Хайнзангийн Гэлэнхүү нь Монголын лам юм.

Мөрөнгийн нисэх онгоцны буудал дахь Гэлэнхүүгийн хөшөө
Гэлэнхүүгийн суврага

Домог засварлах

Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийнд нэгэн хүү мэндэлжээ. Хар багаасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг, ажилч хичээнгүй тэр хүү үлгэр домог сонсон сэтгэлийнхээ дуудлагаар “үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр” жигүүрт хурдан хөлгөөр дүүлэх мөрөөдөлд хөтлөгджээ. Тэр хүүхэд ахуйдаа үнэн сүсэгт эцэг эхийн хүслийг дагаж Агьтын хүрээ, дараа нь Мандахын хүрээнд шавилан суужээ. Сүм хийдийн нэгэн хэвийн уйтгарт амьдрал, учир үл мэдэх номын үсгээс төдөлгүй зугтаж, төрсөн нутгийнхаа уул нуруу хэсэн ан гөрөөний мөр хөөж явлаа. Түүнд ан хийж амьдрахад сайн буу хэрэгтэй болов. Хар багаасаа эцгийн дөш түшиж гарын уртай болсон нь хэрэг болжээ.

Гэлэнхүү хийдээс оргож гэнэ гэсэн яриа түймрийн гал мэт түгжээ. Гэвч газар авсангүй.

Гэлэнхүү Идэрийн гол, Дэвүүрийн горхийг холбохоор суваг татаж эхэлжээ. Суваг ухагдсаар бага Хэцүүгийн ханан хаданд тулж иржээ. Гэлэнхүү хад чулуу их халуунд халж, хүйтэнд хөрч агшдагийг гярхай ажиглан мэджээ. Ханан хадны ёроолд гал өрдөж гэнэт хүйтэн ус цацахад хад тас няс хийн шажигнан үйрнэ. Ийнхүү ухсаар том агуй болов. Гэлэнхүүгийн энэ ажлыг дэмжих хүн олдсонгүй. Гэвч тэр зүгээр суусангүй. Төмөр нүдэж буу, хутга, галын шилээвэр хийж ойр хавийнхаа айлд худалдав. Гэлэнхүүгийн урлан бүтээх авьяас нэмэгдсээр байлаа. Тэр сониуч сэтгэлдээ хөтлөгдөн нэг бөөд шавь оржээ. Түүнтэй хошуу нутаг хэсэн бөөлөхийг сурчээ. Бөөгийн ид шид гэгч нь хүний нүд хуурах өнгөц төдийхөн арга байсныг мэдэрчээ. Гэлэнхүү бөө гэдэгт ямар ч ид шид алга, ёстой залхуу хүний ажил хэмээн бат итгээд багшаасаа салж одохдоо хайран хоёр жилдээ харамсав.

Гэлэнхүү төдөлгүй ур ухаанаа уралдуулж жирийн цахиур буунд хүхээг хийж хоёр үсэрдэг болгожээ. Түүний хоёр үсэрдэг цахиур бууны тухай яриа жалга жалгаар тарж, хүмүүс шохоорхон үзэж гайхацгаадаг байлаа. Түүний ур ухаанаа уралдуулж хийсэн бууг нутгийн нэг залуу шохоорхон үзэж байгаад сум алдаж, эхнэрийг нь гэмтээжээ. Дэмий юм хийж саваагүйтлээ гэж эхнэртээ зэмлүүлсэн авч нөгөө л буу, хутга, модон сийлбэрээ урласаар байв.

Суврага босгосон нь засварлах

Гэлэнхүү нэгэн өдөр үхэр тэрэг хөтлөн гарч шавар чулуу зөөж Хэцүүгийн хөтөл дээр овоолж эхэлжээ. Нүгэл их хийлээ. Буян хийж нүглээ наминчлах маанийн суврага босгохоор шийджээ. Төдөлгүй олны хөлийн газар Хэцүүгийн хөтөл дээр суврага босгож маанийн зургаан үсгийг томоор урласан нь Гэлэнхүүгийн суврага гэж алдаршжээ энэ нь хэцүүгийн дөрөлж юм эрт дээр үед тэр газар муу муухай сүнс чөтгөр тийрэнгүүдэр дүүрэн байсан тийм ч учраас хэцүүгийн даваа гэж нэрийдэх болсон гэлэнхүү суврага босгол хошуудынхаа сайн лам нараар ном уншуулж муу муухай зүйлийг арилгасан гэлцдэг.

Шүхэрч Гэлэнхүү засварлах

Гэлэнхүү бас юм бүхнийг сонирхож, хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдсөөр байв. нисэх онгоц харсан нь түүнийг нисэх тухай бодоход хүргэсэн байна. Шувууны жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг эхнэр Норов, найз Цэрэн нараас нь өөр хэн ч мэдсэнгүй. Тэр шувуу нисэхийг ажиглан харж зогсдог байв. Сүүлийн үед сармай илэг, цавуу, бүргэдийн далавч зэрэг зүйл хажуу дахь агуйдаа аваачин нууц зүйл хийх болжээ. Нэг өдөр тэр Дүнтэрийн цохионы дэргэд охиноороо хонь хураалган хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн ухасхийхэд хүйтэн сэрүүн агаарт аажуухан хөөрөх шиг болов. Гараа алдлан хиймэл далавчаараа дэвсээр бөөгнөрч хурсан хонин дунд буужээ. Хайнзангийн Гэлэнхүү Дүнтэрийн цохионы оройгоос ниссэн тухай үлгэр домог шиг яриа төдөхнөө түгжээ.