Байгальд цагаанаас тод улаан хүртэл 350 гаруй өнгө зүсмийн шүр байдаг ч хамгийн тархсан нь улаан, цайвар ягаан, ягаан болон цагаан өнгийнх. Улаан тэнгисд амьдардаг Акбар хэмээн нэрийддэг хар шүр, Африк тивийн баруун эргийн дагуу амьдардаг акори хэмээх цэнхэр болон хөх шүр нь хамгийн үнэтэйд тооцогддог. Хамгийн түгээмэл нь улаан шүр бөгөөд тэр нь улаан, хар, цэнхэр өнгийг дотроо агуулан шингээсэн байдаг.Монголчууд шүрийг хар хэл амнаас хамгаалж, олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай хэмээн шүтдэг. Хятадууд шүрийг урт нас удаан жаргал авчирдаг гэж үзэхээс гадна ширүүн салхийг номтгох чадвартай гэж чандлан шүтэж, тэр бүү хэл өргөн дэлгэр гол мөрөн гатлахдаа шүр өвөртлөн авч явдаг байжээ.