Шэньян чөлгөө (Юань улс)

Шэньян чөлгөө (хятадаар:沈阳路; пиньинь галиг:Shěnyáng lù) бол Юань улсын Ляоян нутгийн син шэний нэг чөлгөө юм. Өлзийт хааны Юаньжэнгийн 2-р онд (1296 онд) Шэньжоугийн нэрийг Шэньян чөлгөө болгож өөрчлөв. Төв захиргаа нь Лэжяо хот (одоогийн Ляонин мужийн Шэньян хот). Энэ чөлгөө нь одоогийн Ляонин мужийн Шэньян хот, Шиньмин сянь, Ляоян хотын өмнөд хэсэг, Кайюань хотын хойд хэсгийн газрыг багтааж байв. 1387 онд Мин улс эзлэж аваад Шэньяны дунд харуулыг нэмж байгуулсан. 1621 онд хожуу Алтан улс эзлэсний дараа Шэньян хот, Шэньяний дунд харуулыг нэгтгэсэн.

Холбоотой мэдээлэл засварлах