Шулуун хөх хошуу

Шулуун хөх хошуу (монгол бичгээр - шилугун хөхэ хошигу; хятадаар 正蓝旗 - zhènglán qí) — БНХАУ-ын Өвөр Монголын Шилийнгол аймгийн харъяат хошуу. Аймгийнхаа Долнуур шянь, Шилийн хот болон Тайвас, Шулуун хөвөөт цагаан, Сөнөд зүүн, Авга гэх дөрвөн хошуу, бас өөртөө засах орныхоо Улаанхад хоттой хаяа залгадаг. 9,963 км2 газартай энэ нутагт 2010 онд 81,967 хүн оршин сууж байв. Дотроо 3 балгас (Шанд, Хавирга, Сангийн Далай), 8 сум (Буушуудай, Нарт, Сайнхудаг) болж хуваагддаг.

Шилийнгол аймгийн газрын зурагт «12» дугаартай байгаа нь Шулуун хөх хошуу

Гадаад холбоос засварлах