Шон Райт-Филлипс
Шон Кэмерон Райт-Филлипс (Англи: Shaun Cameron Wright-Phillips, 1981 оны аравдугаар сарын 25-нд төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Куинз Парк Рейнжерс багт тоглодог. Түүний эцэг 1991-98 оны Английн шигшээн довтлогчоор тоглож байсан Иан РайтБританий Эзэн хааны одонт бөгөөд Кристал Палас, Арсенал багуудын домогт тоглогч байсан төдийгүй телевиз, радиогийн спортын нэртэй тайлбарлагч бол дүү Брэдли нь Чарльтон Атлетик багийн тоглогч ажээ.
Райт-Филлипс Челсид, 2008 он. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Шон Кэмерон Райт-Филлипс[1] | ||
Төрсөн огноо | 1981 оны 10 сарын 25 [1] | ||
Төрсөн газар | Англи, Лондон, Гринвич | ||
Өндөр | 1.66 м[2] | ||
Байрлал | жигүүрийн тоглогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Куинз Парк Рейнжерс | ||
Дугаар | 11 | ||
Өсвөрийн баг | |||
1993–1998 | Ноттингем Форест | ||
1998–1999 | Манчестер Сити | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1999–2005 | Манчестер Сити | 153 | (26) |
2005–2008 | Челси | 81 | (4) |
2008–2011 | Манчестер Сити | 64 | (9) |
2011– | Куинз Парк Рейнжерс | 62 | (1) |
Шигшээ баг | |||
2001–2002 | Англи (21-) | 6 | (1) |
2004–2010 | Англи | 36 | (6) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 11. † Гараа (Гоол). |
Замнал засварлах
Ноттингемшир борогийн Уэст Бридфордын Ноттингем Форест багийн хүүхдийн сургуулийг 1998 онд төгссөнийхөө дараа Манчестер Сити багийн шууд элссэн Райт анхны гараагаа Бернли багийн эсрэг Лигийн цомын тэмцээнд 1999-2002 оны хооронд Ситид тоглож байсан Терри Күүкийн оронд сэлгээгээр тоглож байв.[3]
2005 оны долоодугаар сарын 17-нд Райт-Филлипс 21£ саяын гэрээгээр Челсид[4] таван жил тоглохоор ирсэн ба Премьер лигт тухайн жилээ түрүүлсэн байдаг байна.
2008 оны наймдугаар сарын 28-нд Райт хуучин багтаа дөрвөн жилийн гэрээг 8.5 сая фунтээр байгуулан эргэн ирсэн түүхтэй.[5][6]
2011 оны наймдугаар сарын 31-нд Райт-Филлипс Куинз Парк Рейнжерс багтай гэрээ байгуулсан.[7]
Шигшээ баг засварлах
Райт-Филлипс Английн нэрийн өмнөөс анхны гараагаа Украйны эсрэг 2004 оны наймдугаар сарын 18-нд Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтонд хийж анхны гоолоо ч оруулж байв.
Тэрээр 2006 оны ДАШТ болон Евро-2008 тэмцээнүүдэд оролцох эрхийн төлөөх тоглолтуудад хангалттай сайн тоглож байсан хэдий ч аль алинд нь аз дутаж байсан бөгөөд улмаар 2010 оны зургаадугаар сарын 1-нд 2010 оны ДАШТ-д шигшээ багийн төлөөлөн оролцох 23 тоглогчын нэрсэд багтан Өмнөд Африкийг зорьж байжээ. 2011 онд шигшээгээс зодог тайлсан.
Шагналууд засварлах
- Нэгдүгээр дивиз: 2001–02
- Английн цом: 2010–11
- АХХ-ны Коммунити Шиелд: 2005
- Премьер лиг: 2005–06
- Лигийн цом: 2006–07
- Английн цом: 2006–07
Эшлэл засварлах
- ↑ 1.0 1.1 Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946–2005. Queen Anne Press. p. 679. ISBN 1-85291-665-6.
- ↑ "Premier League Player Profile". Premier League. Archived from the original on 2 Аравдугаар сар 2012. Retrieved 19 April 2011.
- ↑ Buckley, Andy (2000). Blue Moon Rising: The Fall and Rise of Manchester City. Bury: Milo. p. 194. ISBN 0-9530847-4-4.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ "Wright-Phillips signs for Chelsea". BBC. 2005-07-18. Retrieved 2009-01-28.
- ↑ Jacob, Gary (2008-08-28). "Shaun Wright-Phillips re-signs for Manchester City". London: The Times. Retrieved 2008-08-28.
- ↑ "Man City re-sign Wright-Phillips". BBC Sport. 2008-08-28. Retrieved 2008-08-28.
- ↑ "QPR sign Shaun Wright-Phillips from Manchester City". BBC Sport. 31 August 2011. Retrieved 1 September 2011.
Холбоос засварлах
- Шон Райт-Филлипс - Soccerbase
- TheFA.com Английн хөлбөмбөгийн холбооны вэбсайт дахь профайл
- BBC дахь профайл
- Шон Райт-Филлипсийн албан ёсны вэбсайт
- Премьер лиг - Ппрофайл