Шинэ Барга баруун хошуу

Шинэ Барга баруун хошуу (монгол бичгээр шин-э баргу барагун хошигу, хятадаар 新巴尔虎右旗) - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дотор Өвөр Монголын ӨЗО-ы аймгийн түвшний Хөлөнбуйр хотод харьяалагддаг хошуу.

Шинэ Барга баруун хошуу
新巴尔虎右旗ᠰᠢᠨ᠎ᠡ ᠪᠠᠷᠭᠤ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ
Шинэ Барга баруун хошуу is located in Өвөр Монгол
Шинэ Барга баруун хошуу
Шинэ Барга баруун хошуу
Өвөр Монгол дахь байршил
Шинэ Барга баруун хошуу is located in Хятад
Шинэ Барга баруун хошуу
Шинэ Барга баруун хошуу
Шинэ Барга баруун хошуу (Хятад)
Солбицол: 48°40′N 116°49′E / 48.667°N 116.817°E / 48.667; 116.817Солбицол: 48°40′N 116°49′E / 48.667°N 116.817°E / 48.667; 116.817
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
Аймгийн энтэй хотХөлөнбуйр
Хошууны төвАлтан-Эмээл
Газар нутаг
  Нийт24,839.47 км2 (9,590.57 миль2)
Өндөр
559 м (1,834 фут)
Хүн ам
 (2020)[1]
  Нийт38,358
  Нягтрал1.5/км2 (4/миль2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Вэб сайтwww.xbehyq.gov.cn
Шинэ Барга баруун хошуу
Хятад нэр
Хялбаршуулсан新巴尔虎右旗
Уламжлалт新巴爾虎右旗
Монгол нэр
Монголын КириллШинэ Барга баруун хошуу
Монгол бичигᠰᠢᠨ᠎ᠡ ᠪᠠᠷᠭᠤ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ

Нутаг дэвсгэр - 25,102 км², 2000 оны тооллогоорх хүн амын тоо - 36,764.[2] Хүн амын 79.8% нь Монгол үндэстэн байдаг.[3] Хөлөнбуйрын малжих дөрвөн хошууны нэг гэдэг. Цаашилвал хошууны нутаг Алтан-Эмээл, Архашаат, Хөлөн гэх 3 балгас, Буйр, Хэрлэн гэх 2 суманд хуваагдана.[4][5] Хошууны захиргааны газар Алтан-Эмээл балгасанд байрладаг.

Тус хошуу Хөлөнбуйрын баруун захын гурван улсын уулзвар байрладаг нутаг юм. Зүүнээс бусад захаар нь Хятад-Монголын 467.4 км, Хятад-Оросын 48 км хилийн зурвас зурайдаг.[3] Далай нуурын ихэнх бие, түүнд цутгах Хэрлэн голын адгийг тус хошууны нутагт үзэж болно.

Бусад холбогдол засварлах

Зүүлт засварлах

  1. Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
  2. Хятадын Статистикийн газар: ӨМӨЗО-ын хүн амын тоо (2000 он) (Хятад хэлээр)
  3. 3.0 3.1 "Baidu" нэвтэрхий толь: Шинэ Барга баруун хошуу (Хятад хэлээр)
  4. АТД Китая (Хятад хэлээр)
  5. "Солонго" мэдээллийн сүлжээ: Хөлөнбуйр хотын газрын зураг[permanent dead link] (Монгол хэлээр)