Шигүши цолыг анх Юань улсын үеэс хэрэглэж эхэлсэн. Тогоонтөмөр хаан, Дайду хотоос гарсны дараагаас отог, аймгийн зарим ноёдын хэрэглэж байсан цол юм.

Судлагдсан байдал засварлах

Германы эрдэмтэн К.Загастер, монголын Ванжил нар уг цолыг шүүх буюу шүүгч гэж үзжээ.[1] Өвөр монголын эрдэмтэн Сайшаал гуай Юань улсын Цэргийн явдлын хүрээлэнгийн нийслэл хот ба дотор газрыг сахин хамгаалах үүрэгтэй дотоод хамгаалалтын цэргийн нэгж болох Вэй (Хятад: )-н захирагч жи хуй ши (Хятад: 指揮使) тушаалтны хувирсан нэр гэж үзсэн байна.[2] Монгол улсын эрдэмтэн Ж.Гэрэлбадрах нь Сайшаал гуайн үзсэнтэй санал нийлсэн байна.[3]

Товч мэдээлэл засварлах

Шигүши нь тухайн үеийн шигэчиний адил зиндааны цол бололтой. Даян хааны өрлөг баатар Горлодын Тогоч шигүши, хаан зарлигаар Исмэл тайшийг дайлаар мордож, Шихир тайхуг олзлон авчирсан байдаг. Мөн Саган сэцний Эрдэнийн товчид Урианхайн Орочу шигүши өөрийн охин Шихирийг Баянмөнх жононд, Жалайрын Хутуг шигүши өөрийн охин Сүмирийг Даян хаанд тус тус өгч худ ураг болсон тухай дурдсан байдаг. Түүнчлэн Хорчины Шүүстэй баатарын нэр нь түүний цолууд байж болно. Учир нь тухайн цагт хаад ноёдыг нэрээр нь бус цолоор нь төлөөлүүлж нэрлэж байсан. Ингэж бодвол Шигүши+тэй баатар болж байгаа юм. Нэгтгэж үзэхэд Шигүши цол нь цэргийн тушаалтны хэрэглэж байсан цол юм.

Холбоотой өгүүлэл засварлах

Эшлэл засварлах

  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 102. ISBN 99929-78-82-1
  2. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 103. ISBN 99929-78-82-1
  3. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 103. ISBN 99929-78-82-1