Шивта буюу Собота (Еврей хэл:שבטה) нь Израилын Негевийн цөлд орших археологийн бүс юм. Удаан хугацааны турш Набатейчуудын байгуулсан халуун ногоо, үнэртэн тээвэрлэх замын буудал хот хэмээн үздэг байсан ч үнэндээ Византын эзэнт гүрний хөдөө аж ахуйн суурин байсан нь нотлогджээ. Египетийн Синайн уулсад орших Санта Катерина хүрэхээр зорьсон мөргөлчдийн аян замын гол буудал Шивта.

Хүжин зам - Негев дэх цөлийн хотууд (Халуза, Мамшит, Авдат ба Шивта)*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Шивта
Улс ИзраилИзраил Израил
Төрөл Соёлын
Шалгуур iii, v
Дугаар 1107
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2005  (29-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Шивта дахь Византын хэв маяг бүхий гурван сүм, дарсны агуулах, оршин суугчдын амьдрах байрууд, засаг захиргааны ордонг малтан гаргаад байна. МЭ VII зууны үед Арабууд эзлэн авснаар хотын хүн ам эрс цөөрөн, дараагийн хоёр зуунд орхигдон эзгүйрчээ.

Цахим холбоос засварлах