Шерлок Холмс (Англи: Sherlock Holmes) нь Английн нэрт зохиолч Артур Конан Дойлын 1887 оноос 1927 оны хооронд зохиосон Мөрдөгч Холмс зохиолын гол дүр юм. Хэрэг учрыг нэвт үздэг "нүд"-тэй хүнээс давуу учирлах чадвараараа дэлхийд ганцхан "зөвлөх мөрдөгч" байв. Эрхэм найз Доктор Жон Ватсонтой Лондон хотын Бейкер гудамжны 221B-дугаарт хамт амьдарч байсан юм.

Дүр бүтсэн нь засварлах

1887-1927 он хүртэл, Конан Дойл урд хожид Английн хэдэн сэтгүүлд Шерлок Холмсын тухай 4 тууж 56 өгүүллэг нийтэлсэн юм. 1887 онд нийтлэгдсэн "Улааны Судлал (A Study In Scarlet)" гэх тууж ба 1890 онд нийтлэгдсэн "Дөрвөн Нэр (The Sign of Four)" гэх тууж бол энэ цуврал үлгэрийн анхны хоёр бүтээл юм.