Чолжон ван бол Чусон улсын 25-р ван юм. Тэр бол Ёнжу вангийн ач хүү Жонге гүнгийн хүү нь юм. 1849 онд Хонжун ван үхсний дараа вангийн угсааны эрчүүд дундаас 18 настай түүнийг сонгожээ. Тухайн үед Чусон улсыг Андун Ким овогтнууд бүрэн ноёрхож байсан учраас түүний засаглал нь нэрийн төдий байжээ. 1864 онд 32 насандаа нас баржээ. Тэр 7 хатнаасаа 5 хүү, 5 охинтой болсон ч, зөвхөн Онян Бан овогт Сүк-и бага хатны 1 охин л 12 насалж, Андун Ким овгийн Чурин хатны хүү нэр авч амжилгүй 6 сартайдаа нас барж, бусад нь төрөөд удалгүй үхэж байжээ.

Өмнөх
Хонжун ван
Чусон улсын ван
1849-1864
Дараах
Кожон ван