Чиний нэр бол. (Япон: 君の名は。) нь Японы кино найруулагч Шинкай Макотогийн 2016 онд найруулсан анимэ юм. Японд 2016 оны 8 сарын 26-д үзэгчидтэй золгожээ.

Үйл явдал засварлах

Мицүха Мияамизү бол хөдөөний ахлах сургуулийн охин бөгөөд ажил төрөл нижигнэсэн Токиогийн хүүгийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Харин Таки Тачибана бол хотын ахлах сургуулийн завгүй амьдралтай хүү ба цагийн ажлаа амжуулж, архитектурт мэргэшихийг хүсдэг. Нэг өдөр Мицүха мөрөөдөж байсан шигээ Токиод амьдрах болдог боловч тэр Такигийн биед орсон байв! Харин Таки оронд нь Мицүхагийн даруухан хөдөөний амьдралын хэв маягт оржээ! Энэ хачирхалтай үзэгдлийн учрыг олохын тулд тэр хоёр нэг нэгнээ хайж эхэлдэг.