Чен Лонцан (Хятадаар 陈龙灿) нь 1965 оны 3 сарын 21-нд Сычуань мужид төрсөн БНХАУ-ын ширээний теннисний тамирчин юм.

Чен Лонцан
Ширээний теннис
Төлөөлдөг улс: ХятадХятад Хятад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Чен Лонцан
Төрсөн огноо 1965 оны 3 сарын 21
Төрсөн газар Сычуань муж, Шинду дүүрэг
 
Медалиуд
Зуны олимп
Алт Сөүл 1988 Эрэгтэй хос
Дэлхийн АШТ
Мөнгө Гётеборг 1985 Эрэгтэй ганцаарчилсан
Алт Гётеборг 1985 Эрэгтэй баг
Алт Шинэ Дели 1987 Эрэгтэй хос
Алт Шинэ Дели 1987 Эрэгтэй баг
Хүрэл Дортмунд 1989 Эрэгтэй хос
Хүрэл Дортмунд 1989 Холимог хос
Мөнгө Дортмунд 1989 Эрэгтэй баг

1973 онд ширээний теннисээр хичээллэж эхлэн, 1978 онд Сычуань мужийн, 1979 онд улсынхаа өсвөрийн, 1983 оны 11 сард улсынхаа насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүн болжээ.

1988 оны Сөүлийн олимпод Вэй Цингуантай хослон тоглож, эрэгтэй хосын төрөлд алтан медаль хүртжээ.

1992 оноос Японы Ямаха компанийн клубт харьяалагдах болж, хожим Ниссан руу шилжжээ. Өдгөө Хятадын Супер лигт дасгалжуулагчаар ажилладаг.