Ну Погоди буюу Чамайг даа (Орос: Ну, погоди!) хүүхэлдэйн кино нь ЗХУ-ын алдарт Союзмультфильмийн олон ангит амьтны дүрстэй хүүхдийн кино юм. Энэхүү олон ангитай (20 анги) кинонд чоно туулайг барьж идэх гэж буй үйл явдлыг адал явдалтай, инээдтэйгээр дүрслэн харуулдаг. Том Жерри хоёр хүүхэлдэйн кинотой ерөнхийдөө төстэй.

Чамайг даа

1968-1969 оны үед «Союзмультфильм» кино студийн захирал Михаил Вальков залуу хошин зохиолч Александр Курляндский, Феликс Камов, Аркадий Хайт болон Эдуард Успенский нарт хүүхдийн хошин зохиол бичнэ үү гэж захиалга өгчээ.

Дүрүүд засварлах

Чоно засварлах

Чоно нь хулиган буюу дэг журамгүй, хууль зөрчигч архаг тамхичин юм. Нөгөө талаасаа чоно туулайг барих гэсэн маш олон оролдлогоороо гайхмаар олон уран чадвартайгаа тухайлбал уран гулгалт, балет, вальс бүжиглэх зэрэг авьяасаараа өөрийнхөө сайн талуудыг харуулдаг. Чоно нь мөн гитар маш сайн тоглодог бөгөөд уралдааны мотициклыг чадварлаг унадагаараа жирийн хулиганаас өөрийн дүрийг илүү ихэмсэг болгодог.


Эхний ангид туулайг барихаар өндөр байшинруу авирахдаа чоно гуай уулчны алдарт дуу Найзын дууг шүгилддэг. Энэ авьяасаа зөв ашиглаагүйгээс түүний ихэнх төлөвлөгөө өөрийх нь эсрэг ашиглагддаг. Анатоли Папанов чонын дууг оруулсан.

Туулай засварлах

Туулайн нь эерэг дүрийн баатар юм. Чонотой харьцуулбал авьяаслаг биш бөгөөд түүний ихэнх энгийн үйлдлүүд нь чонын төлөвлөгөөг нураахад хүргэдэг. Зарим үед чонын амийг аварч түүний дүр илүү идэвхитэй болдог. Клара Румянова туулайнд дуу оруулсан.

Бусад дүр засварлах

Мөн энэхүү хүүхэлдэйн кинонд бусад амьтадыг дүрсэлсэн бөгөөд хамгийн их энгийнээр тусгагдсан нь хүчтэй том усны үхэр юм. Усны үхэр нь цагдаа, музейн манаач, дэлгүүрийн худалдагч, явган хүн гэх мэт маш олон дүрд тоглодог. Чоно үргэлж түүнд садаа болдог ба байнга зугтдаг. Мөн муур, заан, гахай гэх мэт олон амьтад гардаг.

Баримт засварлах

Хүйтэн дайн дууссаны дараа буюу 1990 оноос хойш Орос болон барууны улсууд хоорондоо кино солилцох нь илүү нээлттэй болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Германаас авчирсан Америкийн хүүхэлдэйн кинонууд ялангуяа Бэмбигээс их юм сурсан гэж найруулагч нь хэлж байсан. Харин тэрээр Том Жерри хоёрыг түүний хүү 1987 онд гэртээ авчирхаас өмнө нэгч үзээгүй байсан гэдэг. Чамайгдаа нь амьдралаас сэдэвчилэн бүтээсэн гайхлтай хүүхэлдэйн кино юм. Уг кинонд ярианы хэсэг бага байдаг бөгөөд энэ нь түүнийг олон улсын чанартай бүтээл болгосон. Хамгийн их хэрэглэгддэг үг нь Ну Погоди буюу чамайгдаа. Чоно түүний төлөвлөгөө бүтэлгүйтсэн үед Ну заяц ну погоди буюу туулай чамайгдаа хэмээн хэлдэг. Мөн киноны эхлэл төгсгөл хоёрт заавал хэлэгддэг онцлогтой ажээ.

Энэ кино нь чонын дуу оруулагч Анатоли Папановыг нас барсны дараа түр хийгдэхээ болин зогссон. 1993 оны түүний өмнөх ангиудад оруулсан дуу хоолойг ашигласан. 2005 оны ангид чонын дууг Игор Кристенко, туулайд Ольга Зверева нар дуу оруулсан. 2005 оны ангийг Кристмас Филмс бүтээжээ. Вечисляв Котёночкин хүү Алексей Котёночкин найруулсан.Зохиол өмнөх ангиудыг бичсэн Феликс Кандел, Александр Курляндски нар дуу оруулжээ. Хоёр жилийн дараа буюу 2007 оны 12 дугаар сард ДВД нь хоёр ангитайгаар худалдаанд гарсан юм.

Ангиуд засварлах

Чамайг даагийн ангиуд нь дараалсан дугаар нэргүй билээ. Гарсан онуудаар нь жагсаавал:

  1. Далайн эрэг (1969)
  2. Шөнийн баяр (1970)
  3. Зам (1971)
  4. Цэнгэлдэх (1971)
  5. Хот (1972)
  6. Хөдөө (1973)
  7. Тэнгисийн аялал (1973)
  8. Шинэ жилийн баяр (1974)
  9. Телевизийн студи (1976)
  10. Барилга дээр (1976)
  11. Цирк (1977)
  12. Музей (1978)
  13. Олимпын тоглолт (1980)
  14. Хүүхдийн оюун ухааны төв (1984)
  15. Урлагийн ордон (1985)
  16. Үлгэрийн ертөнцөд (1986)

  17. Арал (1993 онд бүтээгдэж, 1994 онд дэлгэцнээ гарсан)
  18. Их дэлгүүрт (1993 онд бүтээгдэж, 1995 онд дэлгэцнээ гарсан)

  19. Далайн эрэг дээр (2005)
  20. Хөдөө (2005)

Уран бүтээлчид засварлах

Найруулагчид засварлах

  • Вячеслав Котёночкин − 1-16
  • Владимр Тарасов − 17 болон 18
  • Алексей Котёночкин − 19,20

Зохиолч засварлах

  • Феликс Кандел - 1-7 болон 19, 20
  • Аркади Хайт − 1-17
  • Александр Курляндски – бүгдэнд нь

Ерөнхий Зураачид засварлах

  • С.Русаков − 1-16
  • Алексей Котёночкин − 17 and 18
  • Светлана Давидова − 19

Дуу оруулагчид засварлах

  • Анатолий Папанов (Чоно) − 1-18
  • Клара Румянцева (Туулай) − 1-18
  • Игор Кристенко (Чоно) − 19
  • Ольга Зверева (Туулай) − 19
  • Геннадий Газанов (Уншигч) − 9
  • Владимир Сошалски (Усны үхэр) − 15

Дууны найруулагч: засварлах

  • Георгий Мартиньюк − 1-10
  • Владимир Кутузов − 11-18

Эвлүүлэгчид засварлах

  • Татяна Сазонова − 1-7
  • Маргарита Мишеева − 8-18

Гадаад линкүүд засварлах