Цөн гэдэг нь эрт дээр үес бэхэлгээний зориулалтаар бэлдэц болон материалыг хооронд нь холбоход хэрэглэдэг хамгийн энгийн хийц юм. Үндсэндээ толгойгүй хадаас гэсэн үг бөгөөд машины эд хэсэгт өөрийн гэсэн бүлэгтэй. Цөн нь маш олон хэлбэр дүрстэй байдаг, жишээ нь:

  • Цилиндр цөн
  • Конусан цөн
  • Харимхай цөн
  • Ховилт цөн

Цөнгөөр хоёр болон түүнээс дээш эд хэсгийг хооронд нь хэлбэрт холбоосоор босоо тэнхлэгийн дагуу бүх эд хэсгийг нэг байрлалд нүхэлсэн нүхэнд шургуулан түгжих буюу бэхлэг хийдэг. Хэрэв цөнгийн хэмжээс нь (цилиндр цөнгийн хүлцэл өндөр) нүхний хэмжээнээс том байгаад түүнийг тэр нүхэнд хүч хэрэглэн оруулсанаар хүчний холбоос үүсэх бөгөөд энэ тохиолдолд цөн мултарч унах аюулгуй болно.

Цөнгөөр эд хэсгийг хооронд нь бэхлэх зориулалтаас гадна нугасан холболтоор холбогдох хэсгүүдийн хоорондоx холбоосоор бас хэрэглэдэг. Мөн хүч хязгаарлаx зориулалтаар цөнг хэрэглэх, эсвэл титэмт эрэгийг эргэхээс хамгаалан эргэлтийн хамгаалагч, эсвэл тэнхлэгийн дагуу (аксиал) диаметр томтой цөнгөөр (Шплинт) хамгаалалт хийнэ.

Стандартын тайлбар засварлах

Жишээ нь:

Цилиндр цөн EN ISO 8734 - A - 4x20 - dff

Нэршил: Цилиндр цөн

Стандарт: EN ISO 8734

Хэлбэр буюу төрөл: А

Хэмжсэн диаметр x Хэмжсэн урт (миллиметрээр): 4 x 20

Материал: Ган

Төрөл, хэлбэр засварлах

Хаана хэрэглэхээс хамааран төрөл бүрийн цөн байдаг ба үүнийг дараах байдлаар ялгана:

 
Цилиндр цөн

Цилиндр цөн засварлах

Энгийн цилиндр хэлбэртэй үзүүрийн ирмэгийг нь ихэнх тохиолдолд бөөрөнхийлөх буюу өнцөг гаргана. Энэ төрлийн цөнг эд хэсгийн холболт болон бэхлэх зориулалтаар хэрэглэнэ. Цилиндр цөнг хэзээ ч буцаан задрах шаардлагагүй буюу маш цөөн удаа эргэж задрах байрлалын түгжих холболтонд хэрэглэнэ. Цилиндр цөнгийн хэрэглээ нь нэмэлт ажлын алхам болох өрөмдсөн нүхний үрэлтээс шалтгаалан өртөг өндөртэй. EN ISO 2338 (хатууруулаагүй) буюу EN ISO 8734 (хатууруулсан буюу хатаасан ган) гэсэн олон улсын стандартаар стандартчилагдсан.

 
Конусан цөн

Конусан цөн засварлах

Бага зэргийн конус хэлбэртэй (Конусын нарийсалт C = 1:50) гэхдээ конусын шовx үзүүрийн оронд мохоо бөөрөнхий болгосон байдаг. Байнгын задлах болон угсралтаас шалтгаалан нүхний хэмжээ цаг өнгөрөх тусам томроx ба энэ нь хэзээ нэгэн цагт шинээр эд хэсэг болон цөн худалдаж авах хэрэг болдог. Ийм тохиолдол гаргахгүйн тулд конусан хэлбэрийн цөнг хэрэглэх бөгөөд түүний давуу тал нүх томорсон ч гэсэн суулт хэвээрээ учир холболт найдвартай холболт болж өгч чаддаг. Конусан цөн хэрэглэx нүх мөн конус хэлбэртэй байх ёстой учир цилиндр цөнтэй адил өртөг өндөртэй[1].

Стандарт нь EN 22339 дугаараар стандартчилагдсан.

 
Ховилт цөн

Ховилт цөн засварлах

Цөнгийн хүрээнд нь ховил гаргасан байдаг. Энэ ховилууд нь хэрэглэх зорилгоосоо хамааран төрөл бүрийн хэлбэртэй (Суулгаx ховилт цөн, тээглэх ховилт цөн, конусан ховилт цөн болон таараx ховилт цөн, мөн үзэх EN ISO 8740 ... 8747). Ийм ховил хийж өгсөнөөр ховилт цөн нь маш гөлгөр гадаргуунд ч сэгсрэлтээс шалтгаалан мултарч гараxгүй, задлаад буцааж хийсэн ч тогтвортой барилттай байдаг. Мөн энэ ховилоор (цилиндр ховилт цөн) үндсэн нүхэнд байгаа агаар түрэгдэн гарах сайн талтай.

 
Харимхай цөн

Харимхай цөн засварлах

Харимхай цөн нь ховилт цөнтэй адилхан нөлөөг үзүүлдэг пүршний материалаар хийгдсэн богинохон хийцтэй байна. Харимхай цөнгийн урт хувилбарыг харимхай бүрхүүл гэж нэрлэдэг.

Бүх цөнд хамааралтай: Хэрэв цөнг нэвт бус нүхэнд (мухар нүх) хэрэглэхдээ гадна илүү гарч байгаа талд нь буцааж задлах буюу сугалах зорилгоор нүхлэн, тэр нүхэндээ эрээс татаж өгдөг.

Тооцоолоx засварлах

Цөнт холбоосын тэсвэрлэx буюу даацын нотолгоог гаргаxдаа ямар ачаалал давамгайлж байгаагаас хамааруулан тооцдог.

Лавлах засварлах

  1. http://www.tedata.com/2257.0.html