Дайн байлдааныг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх бодлогыг анхан шатны нэгжийн хувьд цэргийн номлолын үүднээс цэргийн тактик гэж нэрлэдэг. Цэргийн тактик нь байлдааныг удирдах, байлдаан хийх арга ухаан бөгөөд тактикийн бэлтгэл гэж цэргийн салбар анги, нэгтгэлийн бие бүрэлдэхүүн, удирдлагын байгууллагыг байлдаанд бэлтгэж, байлдахад сургах бэлтгэл сургуулийг хэлдэг байна. Байлдааны тактик гэж байлдааны үйл ажиллагааг явуулах тулааны бодлого юм. Давшилтын тактик нь дайн тулааны үед цэргийн анги нэгтгэл урагш давших төлөвлөгөө юм. Ухрах тактик нь хохирол багатай, зөв зүйтэй ухран дараагийн давшилтад хүрэх байлдааны бодлого юм. Эзлэх тактик нь эсрэг этгээдийн байрлалыг эзлэн авах төлөвлөгөө юм.

Цэргийн тактикийг тулалдаан хийж байгаа орчин нөхцлөөс хамааруулж үздэг. Тухайлбал хот доторх тулалдааны тактик гм. Хот доторхи байлдааны ажиллагаа нь тактикийн хувьд маш хүнд байлдааны ажиллагааны тоонд ордог юм байна. Давшиж буй анги нэгтгэлүүд ил байрлаж, орон нутгийн газар зүйн байрлалын тухай мэдээлэлгүйгээр, тухайн орон нутгийн газар зүйн байрлалыг сайтар мэддэг эсрэг талын сайтар өнгөлөн далдалсан галын цэг, бэхлэлтийн эсрэг явагдана. Шахуу байрласан барилга, байгууламжууд нь ажиглалт хийх секторыг багасгаж, гал нээх алслалтыг бууруулна. Мөн шатаж буй барилгын утаа, нурсан барилгын тоос шорооноос болж алслалт нь 200 метр дотор үйлчилнэ. Хот суурин газруудад агаараас бөмбөгдөх болон артиллерийн галын дэмжлэг үр дүн муутайгаас гадна энгийн номхон ард иргэдийг хохироож улс төрийн шинжтэй хүндрэл үүсгэдэг. Одоогийн байдлаар хамгийн үр дүнтэй нь вертолет байгаа юм байна. Хот доторхи байлдааны үндсэн тактик бол барилга, байгууламжуудыг ээлж ээлжээр эзлэх гэсэн байна.

 Commons: Military people – Викимедиа зураг, бичлэг, дууны сан