Цэндийн Мөнх-Оргил

Цэндийн Мөнх-Оргил (Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн) Монгол Улсын улс төрч, хуульч, дипломатч.

Цэндийн Мөнх-Оргил
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын гадаад харилцааны сайд
Албан тушаал хашсан
2016 оны 7 сарын 22 – 2017 оны 10 сарын 4
Ерөнхий СайдЖаргалтулгын Эрдэнэбат
ӨмнөхЛүндэгийн Пүрэвсүрэн
(Гадаад хэргийн сайд)
ДараахДамдины Цогтбаатар
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайд
Албан тушаал хашсан
2007 оны 11 сар – 2008 оны 9 сар
Ерөнхий СайдСанжаагийн Баяр
ӨмнөхДоржийн Одбаяр
ДараахЦэндийн Нямдорж
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын гадаад хэргийн сайд
Албан тушаал хашсан
2004 оны 9 сар – 2006 оны 1 сар
Ерөнхий СайдЦахиагийн Элбэгдорж
ӨмнөхЛувсангийн Эрдэнэчулуун
ДараахНямаагийн Энхболд
Хувийн мэдээлэл
Төрсөн1964 оны 10 сарын 18 (1964-10-18) (59 настай)
Улс төрийн намМонгол Ардын Нам

Боловсрол засварлах

  • 1982 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар сургууль
  • 1988 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль
  • 1996 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Хуулийн Сургууль

Эрх зүйн бакалавр, Хууль зүйн магистрийн зэрэгтэй.

Ажилласан байдал засварлах

  • 1988-1991 онд БНМАУ-ын Гадаад харилцааны яаманд атташе
  • 1991-1995 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд АНУ-ын Вашингтон хотноо хуульч
  • 1997-2000 онд Хуулийн зөвлөгөө өгөх “Мөнх-Оргил, Идэш, Линч” компанийн гүйцэтгэх захирал
  • 2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2006-2007 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Гадаад харилцааны сайд

Гэр бүл засварлах

Мөнх-Оргил эхнэр, 3 хүүхэдтэй.