Цахар түмэн нь Чингис хааны байгуулсан хааныг хамгаалах хишигтэн цэргийн уламжлагдан ирсэн хойчис гэж үздэг.

Түүхэн гарвал засварлах

Даян хаан, 1500 оноос монгол улсад дахин төрийн зохион байгуулалт хийж, улсаа зургаан түмэнд хуваасан. Үүний нэг нь Цахар түмэн юм. Тухайн үеийн байдлаар Цахар түмэн гэдгийг бас өөрөөр Цахар улс гэж нэрлэж байсан. Даян хаанаас хойш, Лигдэн хаан хүртлэх их хаад цөм уг түмний нутагт сууж байснаас тэднийг Цахар хаан гэж нэрлэх болсон.

Дотроо найман отогт хуваагдах болсон.

Үүнд: Аохан, Найман, Сөнид, Үзэмчин дөрвийг өврийн зүүн дөрвөн отог, Зүйд, Борбуг, Алаг, Алагчууд дөрвийг арын баруун дөрвөн отог гэдэг. Зүүн, баруун гэдэг нь Хянган нуруугаар зааглаж, уулын урд хойт этгээдээр сууж байсныг хэлж байдаг.

XVI зууны дунд үеэс түмэн гэх зохион байгуулалт нь орхигдож, хошуу, отгийн зохион байгуулалтад орж, улам бутрах явц өрнөсөн. Лигдэн хаан ялагдсны дараа Цахарын ихэнх хэсэг нь 1675 он хүртэл Абунай ванд захирагдаж, нөгөө хэсэг нь Манжийн эрхшээлийн үед Цахар найман хошуунд багтаж байсан.

Холбоотой мэдээ засварлах