Цагчаа ятгашаазгай


Цагчаа ятгашаазгай (Garrulus glandarius), урьд Ятга шаазгай гэж байсан, нь баруун Европ, баруун хойд Африк, зүүн ба зүүн өмнөд Ази гээд өргөн бүсэд тархан нутагладаг шувуу юм.

Цагчаа ятгашаазгай
Англид.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хэрээнийхэн
Төрөл: Ятгашаазгай, Garrulus]
Зүйл: G. glandarius
Латин нэр
Garrulus glandarius
Линней, 1758
Цагчаа ятгашаазгай тархац
Цагчаа ятгашаазгай тархац
Дэд зүйлүүд

33 (in eight groups) - бичлэг үзэх

Ангилал засварлах

 
atricapillus бүлгийн дэд зүйл Израйльд

Нийт 9 бүлэг 33 дэд зүйл бий:

  • Европын бүлэг, 9 дэд зүйл байх ба толгойн орой хэсэгт судалтай байна.
  • cervicalis бүлэг (Хойд Африкийн 3 дэд зүйл), улбар шилэн хүзүү, толгойн хажуу тал нь нилээд цайвар, толгойн орой нь хар эсвэл судалтай байна.
  • atricapillus бүлэг (4 дэд зүйл), нүүр нь маш цайвар, толгойн орой нь хар байна.
  • hyrcanus (Ираны орчим)
  • brandtii бүлэг (Сибирь болон Японы хойд хэсгийн 4 дэд зүйл), улаавтар толгой, орой нь судалтай.
  • leucotis бүлэг (Зүүн өмнөд Азийн 2 дэд зүйл), далавчиндаа цагаан толбогүй
  • bispecularis бүлэг (Гималайн нурууны бүсийн 6 дэд зүйл), толгойн орой нь улбар өнгөтэй ба судалгүй, мөн далавчиндаа цагаан толбогүй.
  • japonicus бүлэг (Японы өмнөд хэсгийн арлуудын 4 дэд зүйл), далавчиндаа том цагаан толботой, хардуу нүүртэй.

Зан авир засварлах

 
Цагчаа ятгашаазгай (Garrulus glandarius)

Идэш тэжээл засварлах

Тэд модон дээр ч, газар ч хооллоно. Олон төрлийн хорхой шавьж, мод, ургамлын үр, жимс жимсгэнэ иддэг. Мөн зарим жижиг шувуу, өндөг, мэрэгч иднэ.

Үржил засварлах

 
Garrulus glandarius

Цагчаа ятгашаазгай мод, эсвэл томхон бутанд үүр засаж 4-6 өндөг гаргана. 16-19 хоног дараад ангаахай болох ба эцэг эх хамтдаа өсгөж тэжээдэг.

Цахим холбоос засварлах

  Commons: Garrulus glandarius – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Garrulus glandarius-тай холбоотой мэдээлэл байна.