Цагаан хэвлийт нөмрөг бүргэд


Цагаан хэвлийт нөмрөг бүргэд (Haliaeetus leucogaster), мөн Цагаан цээжит нөмрөг бүргэд гэгддэг энэ шувуу нь Харцагынхан овог юм.

Цагаан хэвлийт нөмрөг бүргэд

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон)
Овог: Харцагынхан
Төрөл: Haliaeetus
Зүйл: H. leucogaster
Латин нэр
Haliaeetus leucogaster
Gmelin, 1788
Амьдрах бүс
Амьдрах бүс

Тэд Энэтхэгээс Зүүн Өмнөд Ази, Австрали хүртэл далайн эрэг хөвөө, усны ойр нутаглана. Нас гүйцсэн нь цагаан толгой, цээж, хэвлий,сүүлтэй ба нуруун, бусад хэсэг нь саарал, хар өнгөтэй. Сүүл нь богино ба бусад Haliaeetus төрлийн зүйлүүдтэй адил гурвалжиндуу хэлбэртэй.

Гадаад төрх засварлах

 
Залуу бүргэд, Австрали.
 

Цагаан хэвлийт нөмрөгбүргэд зүүн өмнөд Азийн хамгийн том махчин шувуудын нэг болно. Том махир хошуу нь хөх саарал ба бараан үзүүртэй, бор нүдтэй. Эрэгчин нь 70-80 см урт, 1.8-3 кг жинтэй бол эмэгчин нь 80-90 см урт, 2.5-4.5 кг байдаг. Далавчаа дэлгэхэд 1.8-2.2 м болно.

Залуу нөмрөгбүргэд эхний жилдээ бор зүстэй байна. 4-5 нас хүрээд хар цагаан алагласан өд сөдтэй болно.

Идэш тэжээл засварлах

Тэд загас, тэнгисийн могой, яст мэлхий зэргээр хооллодог. Мөн цэнхэр оцон шувуу зэрэг шувуу, хөхтөн амьтад идэх нь бий.

Үржил засварлах

Газрын байршлаас шалтгаалан үржлийн улирал адилгүй байна. Өндөр мод, эсвэл хад цохионы оройд мөчир зэргээр үүр засаж 2 өндөг гаргадаг. Өндөг нь 73 x 55 мм хэмжээтэй.

Цахим холбоос засварлах

  Commons: Цагаан хэвлийт нөмрөг бүргэд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан