Цагааннуур сум (Хөвсгөл)
Цагааннуур (монгол бичгээр чаганнагур) нь Хөвсгөл аймгийн сум юм. 5,410 км² газар нутагтай. 2000 оны байдлаар хүн ам нь 1,317 байсны ихэнх нь дархад ястан болно. Мөн 269 цаатан байв. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 279 км, нийслэл Улаанбаатараас 1048 км алслагдан оршино.
Цагааннуур сум
ᠴᠠᠭᠠᠨᠨᠠᠭᠤᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Байгуулагдсан | 1985 он |
Газар нутаг | |
• Нийт | 5,408.3 км2 (2,088.2 миль2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,046 |
Цагийн бүс | UTC+8 |
Түүх засварлах
Цагааннуур сумыг 1985 онд Рэнчинлхүмбэ сумаас таслан байгуулжээ.
Эдийн засаг засварлах
2022 онд тус сум 27740 толгой мал тоолуулжээ. Үүнд ямаа 8477, хонь 10244, үхэр, сарлаг 6512, адуу 2509, тэмээ 18, цаа буга 2417 байв[1].
Эшлэл засварлах
- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Retrieved 2007-03-22.
Ном зүй засварлах
- М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.193