Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Англи: IAAF World Championships in Athletics) нь сондгой тоотой жилүүдэд зохиогддог, хөнгөн атлетикийн дэлхийн хамгийн том тэмцээн юм.

1980 оны Москвагийн олимпийг барууны орнууд бойкотлосноос үүдээд ийм тэмцээн явуулахаар болж, анхных нь 1983 онд Хельсинкид болжээ. Эхэндээ 4 жил тутам зохиогддог байсан тус тэмцээн 1991 онд Токиод болсноос хойш 2 жил тутам явагддаг болсон.

Тэмцээнүүд засварлах

Дугаар Зохиогдсон огноо Улс Хот Цэнгэлдэх хүрээлэн Оролцсон улс орнуудын тоо Тамирчдын тоо
1 1983 оны 8 сарын 7 - 14 Финланд  Финланд Хельсинки Хельсинкийн олимпын цэнгэлдэх хүрээлэн 183 ---
2 1987 оны 8 сарын 28 - 9 сарын 6 Итали  Итали Ром Ромын олимпын цэнгэлдэх хүрээлэн 157 1741
3 1991 оны 8 сарын 23 - 9 сарын 1 Япон  Япон Токио Улсын цэнгэлдэх хүрээлэн 164 1517
4 1993 оны 8 сарын 13 - 22 Герман  Герман Штуттгарт Готтлиб-Даймлер цэнгэлдэх хүрээлэн 187 1689
5 1995 оны 8 сарын 5 - 13 Швед  Швед Гётеборг Уллеви цэнгэлдэх хүрээлэн 191 1804
6 1997 оны 8 сарын 1 - 10 Грек  Грек Афин Афины олимпын цэнгэлдэх хүрээлэн 198 2266
7 1999 оны 8 сарын 20 - 29 Испани  Испани Севилья Эстадио Олимпико де Севилья 202 1944
8 2001 оны 8 сарын 3 - 12 Канад  Канад Эдмонтон Хамтын нөхөрлөлийн стадион 189 1766
9 2003 оны 8 сарын 23 - 31 Франц  Франц Парис Стад де Франс 198 2008
10 2005 оны 8 сарын 6 - 14 Финланд  Финланд Хельсинки Хельсинкийн олимпын цэнгэлдэх хүрээлэн 196 1800
11 2007 оны 8 сарын 25 - 9 сарын 2 Япон  Япон Осака Нагаи цэнгэлдэх хүрээлэн 203 1981
12 2009оны 8 сарын 15 - 23 Герман  Герман Берлин Берлиний олимпын цэнгэлдэх хүрээлэн
13 2011 оны 8 сарын 27 - 9 сарын 4 Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос Тэгү Тэгү дэлхийн цомын цэнгэлдэх хүрээлэн
14 2013 оны 8 сарын 10 - 18 Оросын Холбооны Улс  Орос Москва Лужники цэнгэлдэх хүрээлэн

※Огноог орон нутгийн цагаар тэмдэглэв

Оролцох эрхийн норматив засварлах

Тус тэмцээний төрөл тус бүрт A ба B хоёр янзын норматив буюу болзол тогтоодог.

A болзлыг хангасан 3 хүртэлх тамирчнаа нэг улс тэмцээнд оролцуулах эрхтэй (Марафон бол 5). Харин A болзлыг хангасан тамирчин нэг ч байхгүй бол B болзлыг хангасан 1 тамирчин оролцож болно.

Мөн зохион байгуулагч орны хувьд болзол хангасан тамирчин байхгүй байсан ч бүх төрөлд тамирчнаа оролцуулах эрхтэйгээс гадна A болзлыг 1-2 тамирчин биелүүлсэн байсан ч B болзлыг биелүүлсэн 1 тамирчин тэмцээнд оролцох эрхтэй.

Монгол улс ба хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн засварлах

Хөнгөн атлетикийн бусад томоохон тэмцээнүүд засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан