Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (товчоор: ХААИС) -Монгол Улсын Хөдөө аж ахуйн чиглэлийн дээд боловсролын ууган байгууллага.

1958 оны 4-р сарын 15-ны өдөр БНМАУ-ын МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хурлын 95/104-р тогтоолоор "ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭЭД СУРГУУЛЬ" байгуулах шийдвэр гарч, МУИС-аас “Зоотехникийн факультет”, “Мал эмнэлгийн факультет”-ийг салган шинээр “Агрономийн факультет”-ыг нэмж байгуулан, гал тасалж, голомтоо бадраасан түүхтэй.

Өнөөдөр бүрэлдэхүүндээ 7 сургууль, Дархан-Уул, Ховд, Орхон зэрэг аймгуудад салбар сургуулиуд, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийт 5 эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор болжээ. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлж хэрэгжүүлсээр ирсэн. ХААИС нь өнөө үед 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Бакалаврын 66, магистр, докторын 60, нийт 120 гаруй хөтөлбөрөөр шаталсан сургалтад 9000 гаруй оюутан суралцаж байгаа сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний цогцолбор төв болон хөгжиж байна. ХААИС нь өнгөрсөн хугацаанд нийт 35 мянга гаруй дотоод гадаадын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэжээ.

Үүсэл хөгжил, түүхэн замнал засварлах

  • 1942 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн ангийг нээсэн.
  • 1943 он МУИС-ийн Хими биологийн ангийг өөрчлөн Мал зүйн ангийг нээсэн.
  • 1946 он МУИС-ийг анхны 16 малын их эмч төгссөн.
  • 1949 он МУИС-ийн дэргэд ХАА-н факультет байгуулагдав.
  • 1958 оны 4-р сарын 15 МУИС-аас мал эмнэлэг, мал зүй, агро гэсэн үндсэн 3 салбартай бие даасан нэг сургууль байгуулагдсан нь одоогийн ХААИС юм.
  • 1959 он ХААДС-ийн дэргэд мал эмнэлгийн факультетийн харъяа мал эмнэлгийн клиникийн байр ашиглалтанд орсон.
  • 1960 он ХААИС-ийн инженер механикийн факультет байгуулагдсан
  • 1961 он ХААИС-д Мал аж ахуйн эрдэм шинжилгэний хүрээлэн байгуулагдсан.
  • 1967 онд ХААИС-д хөдөө аж ахуйн эдийн засгийн анги нээгдсэн.
  • 1972 он ХААИС-д эчнээ сургалт эхэлсэн.

ХААИС нь өнөөдөр бүрэлдэхүүний 7, салбар 3 сургууль, харъяа эрдэм шинжилгээний 5 хүрээлэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эдгээрт 750 гаруй багш эрдэм шинжилгээний ажилчин, ажиллагсад ажиллаж, 9500 гаруй оюутан залуус суралцаж байгаа нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний их сургууль болсныг бэлхнээ харуулж байна.

Мөн 25 орны 60 гаруй их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж оюуны болоод материаллаг баазын нөхцөл, хангамжаа нэмэгдүүлж, сайжруулсаар байна.

Онцлог засварлах

Хүн төрөлхтний өнөөгийн эрин үе экологи, байгаль шинжлэл, биотехнологи, генийн инженерчлэлийн хөгжлөөс ихээхэн хамаарах болсон энэ цаг үед Монгол орны нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн салбар болсон ХАА-н мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэдэг ХААИС-ийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна.

Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ.

Гадаад оюутнууд засварлах

2017 оны байдлаар ХААИС-д гадаадын 5 орны нийт 109 оюутан бакалавр, магистр, докторын шатанд суралцаж байна. Үүнд: бакалаврын сургалтанд БНАЛАУ-ын-4, БНХАУ-ын- 49, БНСВУ-ын- 2 оюутан, магистрын сургалтанд БНХАУ-ын-28, БНСУ-ын- 1, Казахстан улсын- 1, докторын сургалтанд Казахстан улсын-15, БНХАУ-ын- 8 докторант тус тус амжилттай суралцаж байна.

 ХААИС болон харъяа хүрээлэнгүүдээс нийт 96 багш судлаач гадаадын 17 орны их, дээд сургуулиудад суралцаж байгаагаас магистрантурт 9, докторантурт 80, докторын дараах 3, мэргэжил дээшлүүлэх сургалтанд 3 багш, судлаач хамрагдаж байна.

Бүрэлдэхүүн сургуулиуд засварлах

  • Мал эмнэлгийн сургууль
  • Мал аж ахуй, Биотехнологийн сургууль
  • Инженер технологийн сургууль
  • Агроэкологийн сургууль
  • Эдийн засаг бизнесийн сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  • Магистр, докторын сургууль
  • Агроэкологи бизнесийн сургууль
  • Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв
  • Мал амьтны эмнэлэг
  • Экологи технологи хөгжлийн сургууль

Шагнал засварлах

Цахим холбоос засварлах

Эшлэл засварлах

  1. mecss.gov.mn: Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа, нийтлэгдсэн 2019 оны нэгдүгээр сарын 11, хандсан 2020 оны зургаадугаар сарын 30
  2. ulsturch.mn: 60 жилийн түүхтэй ХААИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа (Memento 30. Зургаадугаар сар 2020 цахим архивт), нийтлэгдсэн 2019 он, хандсан 2020 оны зургаадугаар сарын 30