Хүний нөөцийн менежментийн систем

Хүний нөөцийн менежментийн систем болон хүний нөөцийн мэдээллийн систем нь хүний нөөцийн менежмент Human Resource Management System болон Information Technology солбилцол дээрх үйлдэл болон системийг хэлнэ. Энэ нь хүний нөөцийн менежментийн мэргэжлийн чиглэл болон ялангуяа хүний нөөцийн үндсэн үйл ажиллагаа, үйл явцыг мэдээллийн технлологийн салбарт нэгтгэн мэдээлэл боловсруулах системийн програмчлалын төлөвлөж стандартчилагдсан журмууд, аж ахуйн нэгжийг нөөц багц болгон хөгжсөн (enterprise resource planning-ERP ) програм хангамж юм. Ерөнхийдөө ERP системийн эх сурвалж нь нэг бүх нийтийн мэдээллийн сангийн өөр өөр программуудаас мэдээллээ нэгтгэдэг програм хангамж байдаг. Хүний нөөцийн систем нэг мэдээллийн сангын замаар уялдуулах холбоо нь хувь хүн болон хувийн хөгжил дахь хамгийн чухал ялгаа юм. Энэ нь програм хангамжуудыг хатуу болон уян хатан болгож байгаа юм.

Хүмүүн капиталын менежментийн арга зам Human Resources Management болох хүний нөөцийн менежментийн систем (HRMS) бас Хүний нөөцийн мэдээллийн систем (HRIS) гэж хэлэгддэг, хүний нөөц болон  information technology.боловсруулалтын нийлбэр юм. Технологийн дэвшилт нь өнөөгийн амьдралын зай бүрийг бүрэн өөрчилж чадсан бөгөөд хүний нөөцөд мөг адил нөлөө үзүүлэлгүйгээр өнгөрөөгүй юм.  Анхандаа байгуулгын ажилчдын нэрс, цалингийн түвшин болон ажлын цагийг бүртгэж сайжруулах зориулалттай байсан систем нь хүний нөөцийн систем болон  хувирч, боловсруулалтыг үр ашигтайгаар сайжруулж, уйтгартай, хэрэггүй юмнаас цаг болон зардал хэмнэсэн бөгөөд нийтлэгдээ ажилчдын болон хүний нөөцийн мэргэжилтнүүд туршлагуудыг дээшлүүлсэн байна. Товчилж хэлэхэд, хүний нөөцийн даалгавар, үүрэг нь дэвшихэд, хүний нөөцийн систем нь мөн адил өөрсдийнх нь үүрэг даалгаврыг өөрчилсөн байна. 

Хүний нөөцийн албаны үүрэг даалгавар нь байгуулгын удирдлагатай холбоотой бөгөөд байгуулгуудын хувьд нийтлэг чанартай байдаг. Байгууллагууд албан ёсны сонголт, дүгнэлт болон цалингийн үйл ажиллагааны стандарттай байж болно. human capital зохицуулалт нь маш өндөр болон нарийн үйл ажиллагаа болсон юм. Хүний нөөцийн даалгавар нь өнөөгийн байгаа ажилчдын мэдээллийг хянадаг ба энэ мэдээлэлд нь тухайн ажилчны намтар, авьяс чадвар, амжилт болон цалин багтдаг юм. Үүнд гар ажиллагааг аль болох багасгахын тулд байгуулгууд электрон хэлбэрээр энэ бүхний ихэнхийг автоматжуулсан байдаг. Үүнийгээ шинэ хүний нөөцийг менежментийн системүүдийг гаргаж авж шийдвэрлэсэн юм. Хүний нөөцийн гүйцэтгэгч ажилчид дотоод нь болон гадааг IT (Мэдээллийн системийн) мэргэжилтэнгүүдээр энэ системийнхээ үйл ажиллагааг явуулах ба сайжруулахад хэрэгтэй байдаг. client–server бүтэц нь хөгжихөөс өмнө 1980-д оны үеэр хүний нөөцийн автоматжуулалт нь их хэмжээний мэдээлэл боловсруулах чадвартай гол компьютеруудаар хийгддэг байсан. Үүний үр дүнд энэ капиталдаа өндөр хөрөнгө оруулалт шаардсан (HRMS) нь зөвхөн асар их хэмжээний мэдээлэлтэй компаниудад л оршдог байсан. Эдгээр зүйлс болон HRMS нь энэ системуудын хувьд улирдлагыг сайжруулдаг байна. Өнөөгийн байдлаар HRMS нь эдгээр зүйлүүдийг багтаадаг.

  1. Payroll - Цалингийн систем
  2. Time and attendance - Цаг бүртгэл
  3. Performance appraisal - Шагнал урамшууллын мэдээлэл хөтлөх
  4. Benefits administration - Урамшууллын менежемент
  5. HR management information system - Хүний нөөцийн мэдээллийн менежментийн систем
  6. Recruiting/Learning management - Ажилд авах систем/Сургалтын менежмент
  7. Performance record - Гүйцэтгэлийн бүртгэл
  8. Employee self-service - Ажилчдын өөртөө үйлчлэх үйлчилгээ
  9. Scheduling - Өөрсдийн хуваарь, таск менежмент
  10. Absence management - Гадуур ажиллах, чөлөө авахдаа хүсэлт гаргах систем
  11. Analytics - Дүн шинжилгээ

Цалингийн модуль нь ажилчдын цаг хугацаа болон ирцийн мэдээллийг цуглуулах аргаар төлбөр төлөх үйл явцыг автоматжуулах, янз бүрийн хөнгөлөлт, татвар тооцох, цалингийн хяналт шалгалт болон ажилчдын татварын тайланг тогтмол хийдэг. Өгөгдөл нь ерөнхийдөө хүний нөөц болон цаг бүртгэлийн модуль нь автомат хадгаламж болон гарын авлага бичих чадварыг шалгах мэдээллээр хангагддаг. Энэ модуль нь бүх ажилтантай хобоотой гүйлгээг хамруулах, түүнчлэн одоо байгаа санхүүгийн улирдлагын системтэй нэгтгэж болдог.

Ашиг захиргааны модуль нь үр ашигт хөтөлбөрт ажилчдын оролцоог хянан, зохион байгуулж байгууллагын тогтолцоог хангадаг. Эдгээр нь ихэвчлэн даатгал, нөхөн төлбөр, ашгийн хувьцаа болон тэтгэврийг хамардаг.

Ажилтан бүртгэлийн модуль

  • Олон салбар нэгж, охин компани бүхий байгууллагын бүтцэд тохирно
  • Байгууллагын бүтцийн дагуу болон бүтцийн бус эрхийн түвшний шатлал ашиглах
  • Ажилтны анкетын дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх, өөрчлөлтийг хянах болон хэвлэх
  • Ажилтны карьер хөгжлийг хөтлөх
  • Ажилчдад үзүүлсэн тусламж дэмжлэг болон шагнал урамшууллын мэдээлэл хөтлөх
  • Сахилгын арга хэмжээ, шийтгэлийн мэдээлэл хөтлөх
  • Цалин болон түүнтэй холбоотой түүхэн мэдээлэл хөтлөх
  • Ажилтантай холбоотой бүх төрлийн зураг, файл, тушаалыг ангилан хадгалах
  • Ажилчдын хүүхдийн бүртгэл хөтлөх

Цаг болон бүртгэлийн модуль

  • Олон хурууны хээ унших төхөөрөмжтэй холбогдон ажиллах боломжтой
  • Нэгдсэн сүлжээнд холбогдоогүй салбаруудын хурууны хээ унших төхөөрөмжтэй холбогдон ажиллах боломжтой
  • Хурууны хээ унших төхөөрөмжгүй салбаруудын ажилтнууд ажлын компьютер ашиглан бүртгүүлэх
  • Хурууны хээ уншуулах шаардлагагүй ажилчдын ажлын цагийн бүртгэл хөтлөх
  • Уян хатан ажлын цагийн хуваарь ашиглах
  • Ээлжийн, ростерийн, тогтмол цагийн хуваариар ажилладаг ажилчдын цагийн бүртгэл хөтлөх
  • Ажилчдын цагийн хуваарийг ажилтан тус бүрээр, түүхчлэн тохируулах
  • Урт, богино хугацааны цалинтай, цалингүй, тусгайлсан журмын дагуу чөлөө, жирэмсний амралт, ээлжийн амралт, томилолт, сургалт, гадуур ажил, илүү цаг болон нөхөн амралт гэх мэт олон төрлийн цаг бүртгэлийн хүсэлтийн төрлүүдтэй
  • Ажилчид цаг бүртгэлийн хүсэлт илгээх, 2 түвшний удирдлагын баталгаажилт хийх боломжтой
  • Ажилчид өөрсдийн цаг бүртгэлийн хүсэлтүүд, тэдгээрийн шийдвэр, цаг бүртгэлийн мэдээллээ харах
  • Бүх нийтийн амралт, баярын өдрийг тооцоолох
  • Цагийн тайланг сар, улирал, жил гэх мэт хүссэн хугацаагаар нэгтгэж эсвэл дэлгэрэнгүй хэлбэрээр харах, хэвлэх
  • Ажилласан нийт цаг, таслалт, хоцролт, илүү цагийн статистик тооцоолох
  • Ирцийн мэдээллийг EXCEL файлаас татан оруулах
  • Хүссэн загварын дагуу Excel, CSV файлын форматаар экспорт хийх

Тайлан, хяналт шинжилгээний модуль

  • Ажилтнуудын түүх, албан тушаалын хөдөлгөөн, насжилт, хүйсийн харьцаа, цалингийн өөрчлөлтийн мэдээллүүдэд хяналт, шинжилгээ хийх
  • Цаг бүртгэлийн мэдээллийг ажилтны минут тус бүрээр, өдрөөр, цалингийн сараар, улирлаар, жилээр гэх мэт хугацааны бүх сонголтоор дэлгэрэнгүй хэлбэрээр харах, харьцуулалт хийх, график хэлбэртэй харах, хэвлэх болон экспорт хийн авах
  • Цаг бүртгэлийн хүсэлтийн түүхэн мэдээлэл, шийдвэрлэгдээгүй байгаа хүсэлтийн мэдээллүүд дээр шинжилгээ, боловсруулалт хийх
  • Сар бүрийн урьдчилсан болон эцсийн цагийн тайланг боловсруулах, хэвлэх, цалингийн програмтай холбогдох

Байгууллагын электрон оффисын систем

  • Байгууллагын ажилчид мэдээ мэдээлэл, зураг, файл солилцох
  • Мэдээ мэдээлэл, зураг файлыг зөвхөн өөрийн сонгосон алба нэгжийн ажилтнууд эсвэл зөвхөн сонгосон ажилтнуудад харуулахаар оруулах
  • Мэдээ мэдээлэлд сэтгэгдэл бичих, лайк дарах, мэдээ үзсэн хүмүүсийн жагсаалт харах
  • Мэдээ мэдээллүүдээс оруулсан ажилтан, огноо, гарчиг, агуулга, сэтгэгдлээр нь хайлт хийх
  • Байгууллагын ажилчид дотоод чат ашиглах
  • Ажилтан өөрийн цаг бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллээ тогтмол харж, хяналт тавих
  • Цаг бүртгэлийн хүсэлт илгээх, хүсэлтийн төлөв, түүхэн мэдээллийг харах, хүсэлтийг баталгаажуулах боломжтой
  • Шинэ мэдээ мэдээлэл, сэтгэгдэл, чөлөөний хүсэлт ирэхэд сонордуулга илгээдэг
  • Ажилтан өөрийн хувийн анкетын мэдээллийг шинэчлэн оруулах
  • Ажилчдын холбоо барих мэдээллийн жагсаалт харах
  • Төрсөн өдөр, тэмдэглэлт баярын мэдээлэл харах
  • Цагийн машингүй салбар дээр ажилладаг хүмүүс ирц бүртгүүлэх боломжтой

Хүний нөөц бүрдүүлэлтийн систем

  • Сонирхож буй албан тушаал, хүсч буй цалин, боловсрол, ажил хөдөлмөрийн туршлага, гэр бүлийн мэдээлэл гэх мэт хувь хүнтэй холбоотой бүх мэдээллийг оруулах
  • Цээж зураг, иргэний үнэмлэх, дипломын хуулбар, бусад шаардлагатай бичиг баримтын хуулбараа оруулах
  • Бөглөсөн анкетын мэдээлэлд дахин өөрчлөлт хийх
  • Хүний нөөцийн ажилтан програмаасаа бөглөгдсөн анкетын мэдээллийг харж, сонгон шалгаруулалт хийн ажилд авах
  • Анкет бүрдүүлэлт дахин хийх шаардлагагүй
  • Ажил горилогчдын нэгдсэн мэдээллийн сан үүснэ
Монголд хөгжүүлж буй компаниуд болон програмууд: засварлах

IT Zone LLC нь Green HRM хөгжүүлдэг бөгөөд, түлхүү групп компаниуд ашигладаг бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл дараах линкээр орж танилцана уу. Website: https://www.itzone.mn/page/green-hrm

Efficient Way LLC нь 2016 оноос хүний нөөцийн менежментийн систем хөгжүүлж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл дараах линкээр орж танилцана уу. Website: https://www.eway.mn/product/e-hr/

Жишээ програм хангамжийн системүүд: засварлах