Хуулийн этгээд гэдэг бол хөрөнгө төвлөрүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх явцад бий болсон ойлголт юм.Хуулийн этгээд гэдэг нь Монгол Улсын Иргэний Хуульд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ гэсэн байдаг. Иргэний хуулийн 25.1-д хуулийн этгээдийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

  1. Өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй.
  2. Өөрийн үйл ажиллагаагаараа эрх олж, үүрэг хүлээх чадвартай.
  3. Үйл ажиллагаанаасаа үүсэх үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг.