Хугаралтын бат бөх

Хугаралтын бат бөх, мөн статикийн бат бөх, гэдэг нь эд ангийг ачаалалд оруулан, тухайн ачаалалыг жигд өсгөж механикийн хүчдэлээр хугаралтанд оруулахыг хэлэх бөгөөд үүнийг бат бөхийн онолоор судална. Ямар ачаалалд орсоноос шалтгаалан сунгалтын ачаалал, шахалтын ачаалал, нугалалтын ачаалал, зүсэлтийн ачаалал эсвэл мушгилтын бат бөх гэж хооронд нь ялгах бөгөөд эдгээр нь хоорондоо ялгаатай. Тодорхой стандартчилагдсан туршилтын биетийг туршилтаар (жишээ нь сунгалтын ачааллын туршилт) түүний бат бөхийг шалган тогтоож материалын чанарын үзүүлэлтийг тогтоодог. Хугаралтын бат бөх нь туршилтын биетийн хөндлөн огтлолын талбай болон хугалах ачааллын харьцаагаар тодорхойлон үүнийгээ Паскалаар (ихэнхдээ мегапаскал буюу МПа) хэмжих ба нэг мегапаскал нь нэг ньютоныг харьцуулах нь миллиметрийн квадраттай тэнцүү.

Эх сурвалж засварлах

  • Ролофф/Матек Машины элемент Vieweg, 1987