Хувьсах хүчдэл гэдэг нь хүчдэлийн туйлууд нь тодорхой давталтаар хувьсах боловч хугацааны дундаж утга нь стандартын дагуу тэг байх цахилгааны хүчдэлийг нэрлэнэ. Энэ хүчдэлийн графикийн хэлбэр нь ямар ч хамааралгүй болоод заавал синусын функцийн графикийн дагуу байх албагүй.

График 1: Синус хэлбэрийн хувьсах хүчдэлээс шулуутгагчаар үүссэн холимог хүчдэл
График 2: Түүний хувьсах хүчдэлийн хэсэг

Бичиглэл засварлах

Цахилгаан хүчдэлийн физик тоо хэмжээний томъёоны тэмдэг нь  ; тогтмол- эсвэл холимог хүчдэлийг хооронд нь ялгах үүднээс хувьсах хүчдэлийг долгионтой зураасаар индекслэнэ (жишээлбэл:   ). 230  Вольтийн хувьсах хүчдэлийн тэмдэглэгээг дараах байдлаар бичнэ:

U~ = 230 В

Хэрэв хувьсах тоо хэмжээг агшин зуурын хугацааны утгаас хамааруулан бичих бол жижиг үсгээр буюу   эсвэл   гэж бичнэ.

Тодорхойлолт засварлах

Хугацаанаас хамааран өөрчлөгдөх цахилгааны хүчдэлийг   хувьсах хүчдэл гэж нэрлэхийн тулд дараах хоёр дүрмийг биелүүлэх ёстой. Үүнд:

  • Хүчдэл нь үелэх буюу түүний тэгшиггэл нь
 
  = Үеийн үргэлжлэх хугацаа;   = бүхэл тоо ≠ 0.
  • Түүний арифметикийн дундаж утга нь тэгтэй тэнцүү; эсвэл ижил утгатай: Тухайн графикийн шулуун болон координатын тэг тэнхлэгийн хооронд үүсэх талбайн нэг хэсэг нь эерэг бол нөгөө хэсэг нь сөрөг утгатай бөгөөд үеийн эцэст тэгтэй тэнцүү. Түүний тэгшитгэл нь:
 
  = дурын хугацаа

Хэрэглээ засварлах

Өдөр тутмын амьдралд тааралдах хамгийн энгийн жишээ бол лаазан залгуурын цахилгаан сүлжээний хүчдэл юм. Хувьсах хүчдэл нь Омын хуулийн ерөнхий хэлбэрээр хувьсах гүйдэлтэй холбогдох учир ачаалалтай эсэргүүцэлтэй тогтмол гүйдлийн эсэргүүцэл болоод хувьсах гүйдлийн эсэргүүцэл байгаа гэж үзээд тооцоолох дүрэмтэй, комплекс хувьсах гүйдлийн тооцоог үзнэ үү.

Цахилгаан хангамжаас гадна хувьсах хүчдэлийг мэдээллийн техникт хэрэглэнэ. Үүний жишээнд микрофон орно. Микрофон нь дуу хүлээж аваад хүлээн авсан дуугаа дүрслэх хувьсах хүчдэлийг үүсгэдэг байна.